“Гадаадад эмчлүүлэх шаардлагатай байна, сайн дураараа туслаач”, “Эрхтэний дутагдалд орчихлоо донор хайж байна” гэсэн хүмүүс цахим хуудсаар өдөр бүр тусламж хүсдэгийг та бид харах болжээ. Өвчин хэлж биш хийсч ирдэг гаслантай.
Ойр дотны хэн нэгэн маань амь дүйцсэн өвчинтэй тэмцэх үед эмчилж болох бүхий л арга замыг хайсны нэг нь энэ биз. Гэтэл үүний хажуугаар эрхтэний донор болно гэсэн зарууд цахим хуудаст харагдаж эхэллээ. Энэ заруудын цаана ямар хүмүүс байна, тэд яагаад эрхтэнээ зарах болсныг тодруулснаа хүргэе.
9929….: БӨӨРӨӨ ӨГНӨ, 45 САЯЫГ ӨГЧИХ
–Зарын дагуу ярьж байна. Донор болно гэсэн үү?
-Тийм байна. /эргэлзсэнээ/ Та юуны донор гэж бодож байна.
–Бөөрнийх юм болов уу гэж бодлоо?
-Байж болно, болно.
–Донор боллоо гэхэд ар гэрийнхэн чинь асуудал гаргах юм биш биз дээ?
-Энэ тал дээр санаа зоволтгүй. Би I бүлгийн цустай, бүх төрлийнхөд таарна гэсэн үг.
–Төлбөрийн хувьд?
-45 сая төгрөгөөр тохиръё.
8804….: ГЭР БҮЛЭЭРЭЭ ЯРИЛЦААД ЭЛГЭЭ ЗАРАХААР ШИЙДСЭН
–Та элэгний донор болно гэж зар өгсөн байна?
-/хэл муутайхан эр утас авав/-Тиймээ.
–Таны тавьж байгаа үнийн саналыг сонсмоор байна?
-Би одоо тэд гэж хэлж мэдэхгүй байна. Өгснийг нь л авъя гэж бодож байна.
–Элэгний донор болоход хэд орчим төгрөг авдаг юм бол. Та судалж үзээгүй юу. Танд татлаа түлхээ байхгүй биз?
-Гэр бүлийн хувьд санаа зоволтгүй. Гэр бүлээрээ ярилцаж байгаад гаргасан шийдвэр. Хамгийн гол нь нөгөө хүнтэйгээ тохирох эсэх нь чухал. Би 29 настай. Баримжаа алга. Өгч байгаа хүний сэтгэл мэдэг. Элэг нэг жилийн хугацаанд төлжиж ургаад хэвийн хэмжээндээ орчихдог гэж сонссон юм.
–Тантай өөр хүмүүс холбогдсон уу?
-Хүмүүс ярьж байгаа. Хоёр хүн дээр шинжилгээ өгсөн. Аль түрүүлж таарсан хүнд нь өгчихье гэж бодож байна.
–Тэр хүмүүс чинь хэдэн төгрөг өгье гэж байх юм?
-Гурав, дөрвөн сая гэсэн.
Утасны цаанаас ийм яриа өрнөж байна. Энэ мэтчилэн “донор болно” гэсэн зар олон байна. Тэдний зорилго нь хурдан хугацаанд мөнгөтэй болох гэснээс эрхтэнээ худалдаж болох юм гэсэн буруу сэдлийг олжээ. Учир нь манай улсад бөөр, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай олон зуун хүн байдгийг албаныхан дуулгаж байгаа юм. Тухайлбал, бөөрний дутагдалтай хүн улсын хэмжээнд 600 гаруй байгаа бөгөөд 170 орчим хүн диализын аппаратад ордог гэнэ. Өдөр бүр үхэлтэй тулгарч буй эдгээр хүмүүсийн зовлонгоор мөнгө олъё гэсэн дээрх оролдлогууд бүгд хууль бус болохыг тэд мэддэггүй аж.
Донорын тухай хуулийн 4.1-д “Донор нь бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан цус, эд, эрхтэнээ өгөхдөө ашгийн төлөө бус, сайн дурын байх зарчмыг баримтлах бөгөөд донорын үйл ажиллагааг ашиг орлогын эх үүсвэр болгохыг хориглоно” гэж заажээ. Мөн донор болох хүн өвчтөнтэй цусан төрлийн холбоотой болохыг ч заасан байдаг. Манай улсад бөөр болон элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болсноор өнгөрсөн хугацаанд 100 орчим хүн эрүүл бөөртэй болжээ. Ингэхдээ бүгд хуулийн дагуу, цусан төрлийн холбоотой хүнээр донор сонгоно гэснийг баримталсан тухай УКНТ эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч Д.Нямсүрэн хэллээ. Харин цусан төрлийн холбоогүй хүн хэрхэн донор болж байна вэ. Тэд гадаадад гарч эрхтэний наймааны золиос болох магадлал өндөр болсон зэрэг асуудал энэ салбарт үүсч буй юм.
Үргэлжлэл бий…
Холбоотой мэдээ
-
tanil (March 15, 2014 11:36:47 am )
ta nadruu utasnii dugaara ywuulaach
-
зочмн (March 17, 2014 10:11:16 am )
Энэ юу болоод байнааа Эрхтэнээ зарна гээд байгаа хүмүүс минь сайн бодоорой. Мөнгө хэрэгтэй л байх гэхдээ эд эрхтнээ зарж мөнгө олно гэдэг хир зөв шийдэл вэ? Эрүүл байвал тэр мөнгийг чи ихээр олно шүү дээ. Нийгмийн эмэгнэл юу шиг байна. Ард түмэн оюун санаа, материаллаг байдлаар үнэхээр ядуурчээ
-
Anonymous (December 08, 2016 11:22:52 pm )
Элэг бөрний айл нэг донор болно.
Цуний бүлэг 1 цустай Утас 89721148 холбо байрнуу -
Anonymous (December 16, 2016 6:32:00 pm )
Мэргжлийн гүзүү засвар үнүүлх
болон жолооны үнүүлх гаргаж
өгвөл,элэг бөөрний донор болон
утас 89721148 -
[email protected] (January 26, 2017 4:16:11 am )
Good morning,
I am an individual who offers loans internationally. With a capital which will be used to grant short-term and long-term private loans ranging from 4,000 to 500,000 to all serious people in the real needs, the interest rate is 2% per year. Loans Financial, Real Estate Loan, Investment Loan, Auto Loan, Personal Loan. I am available to satisfy my customers in a maximum duration of 3 days following receipt of your request form: [email protected] -
[email protected] (January 26, 2017 4:17:56 am )
Good morning,
In the field of finance, investment and loans between individuals specialize, I offer my services to all persons of good character and above all be able to fulfill its obligations. I climb in the following areas: Personal, consolidation, reorganization, commercial, student, cars, Miscellaneous / Other, business, agriculture, computer, intellectual property services Company, industrialists, Artists, fashion, medicine, media, mortgage, real estate. For any additional information, please do not hesitate to contact me: [email protected] -
[email protected] (January 26, 2017 4:28:08 am )
You need a loan but you are rejected by the bank or financial institutions that puts you incompatible conditions to your monthly income, exorbitant interest rates. You wish to have a loan to meet your needs. No problem. Whatever your financial situation, I offer you mortgage loans, commercial loans, international loans, personal loans, exclusive loans and educational loans. I offer loans at the disposal of partnerships, and many. You are really in need then get in touch.
Email: [email protected] -
btbr (February 16, 2017 6:08:44 pm )
бөөр зарна 80820524
8 Comments