antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2014 20 comments

Б.Эрдэнэбаатар эхнэрээ дөрөөгөөр зодсон нь түлээ хагалж байгаа мэт сонсогдож байжээ

нийтлэсэн Admin

ZODSONУлсын Дээд шүүх эхнэрээ хоёр цаг гаруй эмээлийн даруулга сураар ороолгож онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн Булган аймгийн харьяат Б.Эрдэнэбаатард холбогдох хэргийг мөрдөн байцаах ажиллагаа хэт нэг талыг барьсан, чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй, хохирогчын хуулиар олгогдсон зарим эрхийг хязгаарласан хэмээн мөрдөн байцаалтанд буцаасан. Энэ аймшигт хэрэг өнгөрсөн зуны наадмын дараахан Булган аймгийн Бугат сумын 1-р багийн нутаг Хужиртын гол гэдэг газар гарсан. Тэр үед нутгийн уяач Пүрэвбат таван айраг түрүү авсанаа мялааж найр хийхэд Эрдэнэбаатар гэр бүлийн хамт очжээ. Найран дээр гурван шил архи уусан агаад гэрч нар талийгаачийг шар айраг уусан гэж мэдүүлсэн гэнэ. Нэлээд согтсон эхнэр нөхөр хоёрыг найз нар нь машинаар хүргэж өгөхөд талийгаач жаахан хэвтэж байгаад босож үнээгээ саана гэж хэлжээ. Харин Эрдэнэбаатарын мэдүүлгээр унтаж байгаад сэрээд харахад эхнэр нь зүүн орон дээр өмд нь шувтарсан хэвтэж байсан гэнэ. Яагаад ийм байдалтай байгааг нь асуухад хэдэрлэн улмаар нөхрөө түлхэн унагааж. Эрдэнэбаатар босох үед гарт нь эмээлийн жирмэн сур баригдаж түүгээр ороолгож гарчээ. Аймшигт хэрэг гарсныг 100-хан метрийн цаана байдаг Эрдэнэбаатарын ээж анх мэджээ. Оройн 10 цагийн үед хүүхэд уйлах чимээнээр хүүгийндээ очиход тэрээр гартаа сур барьчихсан харин бэр нь ухаангүй нүцгэн хамаг биеэ нь эрээн алаг болчихсон хэвтэж байжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн бүх биеийн 50 хувь нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн зөөлөн эдийн няцралт, зулгаралт, цус хуралттай байсан агаад өвдөлтийн шок, бүх эрхтний цусан хангамжийн дутагдлаас болж нас барсан гэнэ. Талийгаачийг маш аймшигтай зодсон агаад дүүгийнхээ хөх няц болсон цогцосыг харсан жирэмсэн эгч нь шоконд орж гэдсэн дэх ураг  нь амьгүй гарчээ. Эрдэнэбаатар урьд өмнө нь ч эхнэртээ гар хүрдэг байсныг талийгаачийн талынхан шүүх хуралд мэдүүлсэн аж. 2009 онд согтуугаар төрөх дөхсөн эхнэр лүүгээ усны сав чулуудаж байсан, 2011 онд дөрвөн настай хүүгээ цус гартал нь зодсон, 2011 оны намар мөн эхнэрээ зодсон, дараа жилийн цагаан сараар хохирогч золгохоор ээжийндээ ирээд хонох үед гуяа нь хөх няц болсон байсан гэнэ. Хэрэг гарах өдөр хүртэл Эрдэнэбаатарын ээжийнд дөрвөн настай хүү нь “аав ээжийн хувцасыг ураад дөрөөгөөр зодоод байна” гэж ирж хэлэхэд “өөрсдөө учраа олог” гээд хөдлөөгүй гэнэ. Эрдэнэбаатар талийгаачийг сураар, эмээлийн даруулга сураар зодсон гэдэг. Харин хүү нь дөрөөгөөр зодсон гэж хэлсэн ч үүнийг нь мөрдөн байцаалтаар тодруулаагүй орхисон байж. Хөрш айлынх нь хүмүүс шөнө Эрдэнэбаатарын гэрийн тэндээс түлээ хагалах чимээ сонсогдсон шөнө дөлөөр яагаад мод хагалдаг билээ хэмээн гайхсан гэж мэдүүлжээ.

 

NUUTS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • hjhj (March 13, 2014 10:48:09 am )

    zevuun noshiig buh nasaar changa deglemtei hopihod uuriig ni ter duruu suraar zodoj ubdultiig ni medruuleh heregtei ter ger buliiheniig ni bas shiitgeh heregtei huniig daramtlj bgaag ni medseer bj nuun dargduulsn gej

  • zawaan nowsh (March 13, 2014 10:52:55 am )

    iimerhuu ymnuudiig tsaazaar awuul taarna. Baliar hadam eejiig ni bas huuhdiih ni ugend orood ochson bol ene hun amid baih bolomjtoi l bsan bna shdee. Myysain ***iin hadam eejuud uhuul taarna

  • asuru (March 13, 2014 11:01:26 am )

    Yooo, arai denduu ymaaa, shuud l tsaazaar avah heregtei shde, iim ymnuudiiig ulsiin hooloor hoolloj bailgaj yahav dee, tiim zuiliig harsan huuhed odoo yu bolj usuj humuujih ve, Manaih taazaar avah yliiiig huchin tuguldur bolgoh heregtei

  • hujaa hun bnaa (March 13, 2014 11:19:12 am )

    harvaas mgl turuh algaa ene aluurchin, muu hujaagiin uldegdel yum bishuu haral da ta nar yag hujaa tsarai .

  • Anonymous (March 13, 2014 11:24:37 am )

    tsaajiin yliig sergeeh heregtei iim yumnuudiig amid blgah hereggui

  • х (March 13, 2014 11:38:48 am )

    ****** эр эм хүнийг л дийлнэ

  • Anonymous (March 13, 2014 12:02:14 pm )

    удахгшй наадах чинь баньддуулна

  • nara (March 13, 2014 12:06:42 pm )

    Shanaaniih ni yasiig hurtel haraach hujaa gej helheesee umnu *****ee mglchuud chin er ni uher mongoliin ogtsom uurtai humuus shuudee

  • arai ch dee (March 13, 2014 12:34:36 pm )

    iim umnuudiig olnii nuden deer alaasai

  • arai ch dee (March 13, 2014 12:36:30 pm )

    ioorsdoo uchraa olog gej yu gesen ug ve er emiin hoorond ***** buu jorool gedeg ugee sain uhaj oil****or hoorhii busgui yamar ih tevchij tarchlaa bol

  • оюунаа (March 13, 2014 2:12:54 pm )

    өөрт тэр өвдөлтийг мэдрүүлэх хэрэгтэй ш дэ өдөр бүр өөрийг нь дөрөө сураар ороолгож шийтгэх хэрэгтэй үхмээр бн гэтэл нь л зод зэвүүн амьтаныг

  • Зочин (March 13, 2014 2:33:20 pm )

    Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу. арай архины гүн хордлого гэж гараагүй биз дээ

  • zochinzochin (March 13, 2014 4:17:36 pm )

    ger byliin asuudliig tsagdaa shyyh avch heleltsehgyi hynii erhiin asuudal hoorondoo alaltsana uu avraltsana uu ulsad hamaagyi hereg shyy ene bol manai ornii ynen

  • Зочин (March 13, 2014 5:54:11 pm )

    Энэ өөдгүй ******** эхнэрээ алсан нь тогтоогдсон л бол боллоо шүү дээ. юун нэг талыг барьсан энэ тэр вэ. Шууд цавчиж албал таарна.

  • lllllllllllllllll (March 13, 2014 7:22:37 pm )

    zevuun aluurchniig *** ruu yvuul

  • vnen (March 13, 2014 10:21:10 pm )

    iim *****in araatnudig yag adilxan zodoj alax xeregtei tsaaz bol tvrgen zowolgvi vxel shde

  • Zochin (March 14, 2014 12:41:06 am )

    Ekhneriigee udaa daraa zoddog bsan yum bna sh dee khadam Eej n meddeg khernee khuudee Yu ch kheldeggui uudgui abgai be Khunii okhin uriig Uuriinkhuu okhin shig bodoj boloogui abgai yum baikhdaa Iim adguusnaas door setgekhuitei yumnuudiig tarchlaaj zobooj ukhliin muugaar ukhuulekh kheregtei khelekh muu ug oldokhgui yum muu arkhichin nobsh bn sh dee nukhur n tegj ikh arkhi uuj ukhaanaa aldaj khuniig tarchlaaj bdag

  • buhimdagch (March 14, 2014 2:57:53 am )

    Bur baij suuj chadahgui nee manai emegteichuudiin baiguullaga yu ch duugarahgui yumaa iim baihaar muusain aluurchid davrahgui yaahiin odoo bur ehchuudiigee zodoj aldag mood delgerlee shuu dee.

  • njut;иргэнnjutynjutynjut;njut;njut; (March 14, 2014 4:52:43 pm )

    Эрдэнэочирыг тэр дөрөөгөөр нь нүдээд алчихлаар өгөө аваа тэнцэнэ биздээ ийм яргачингуудыг өөрсдийг нь алж байвал таарна.

  • Anonymous (March 15, 2014 6:51:08 pm )

    энэ хүн нэртэй ************үүдийг яанаа,бидний дунд ингээд байж байдаг,юу хийсэн түүнийгээ л амсана даа,

antalya rent a car