Нэгэн цагт “Монголын авлигын загалмайлсан эцэг”, “Улсаасаа баян ерөнхийлөгч” гэгдэж явсан Н.Энхбаярын шадар туслах байж хөл дээрээ боссон бизнесмэн бол яах аргагүй “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар мөн гэдэг. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр луйврын сүлжээнд орж байж гарч ирсэн бизнесмэн гэсэн үг. Өнгөрөгч 2012 оны сонгуулийн өмнө иргэн Д.Чинзориг гэгч дээрх хоёр эрхмийн луйврыг дэлгэж, энэ дагуу хууль хяналтынхан шалгасан. Шалгаад зогсохгүй багагүй хугацаанд хорьж цагдсан ч мөнгөтэй хэн боловч ял зэмгүй гарч чаддагийг тэрээр харуулж чадсан. Харин мөнгөтэй эрхмийн өмнө сөхөрсөн Д.Чинзориг хохирогчийн өмгөөлөгч Ж.Галт хэвлэлд хандсан билээ.
Тэрээр хэлэхдээ “Ц.Анандбазарт холбогдох хэргийг шинээр үүссэн нөхцөл байдалд үндэслэн дахин байцаалт явуулж эхэлсэн ч Ерөнхий прокурорын туслах Б.Бат-Орших энэ хэргийг шууд өөр дээрээ татан авч Ц.Анандбазарын талд ажиллаж, түүнийг өмгөөлж эхэлсэн. Энэ үйлдлээрээ төрийн хууль хийгээд мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэчихээд амар тайван ажлаа хийгээд явж байгаа” хэмээсэн юм. Түүнчлэн Ц.Анандбазар өөрийн булхайг далдлахын тулд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ хийсэн гэдгээ энэ үеэр мэдэгдэж байв.
Юутай ч Д.Чинзориг 1999 онд байгуулсан “Сод Монгол” компаниа Ц.Анандбазарт булаалгаад зогсохгүй их хэмжээний мөнгө залилуулсан гэдгээ баримтаар нотолдог. Тэрээр хэлэхдээ “Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь Ц.Анандбазарыг дагуулан “Ханамаса” зоогийн газрын тусгай өрөөнд манай компанийн гишүүн Р.Батбаяртай уулзаад “Миний дүү Ц.Анандбазар нь танай компанид өртэй юм байна. Одоохондоо чимээгүй байж байгаач, энэ сонгуулиар манай нам ялна. Би чамайг “НИК”-ийн захирал болгоно. Тиймээс Д.Чинзоригийг өрөө нэхэхгүй байх талаас нь яриарай” хэмээсэн тухай ч дэлгэрэнгүй ярьсан. Уг нь Ц.Анандбазар Д.Чинзоригт тухайн үеийн ханшаар 300 гаруй сая төгрөг өгөх ёстой байсан аж. Энэ нь 2012 оны ханшаар бол өөрөө хэлэхдээ хоёр тэрбум гэж байсан. Харин үүнийг өнөөгийн унасан ханшинд хөрвүүлбэл дөрвөн тэрбум орчим төгрөг болох байлгүй. Хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар Ц.Анандбазарыг зөвхөн энэ хэргээр шалгаад зогсохгүй, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарим хэрэгт холбогдуулан шалгаж ч магадгүй хэмээсэн. Түүний хувьд Н.Энхбаярыг ид мандаж ахуй цагт буюу Соёлын сайд байхад нь шадар туслах нь байсан хүн. Тэгэхээр энэ зэргийн сүлжээнд орооцолдох нь дамжиггүй. Магадгүй, Д.Чинзориг 2012 оноос хойш чимээгүй байж байгаад гэнэт гарч ирээд л луйвардууллаа гээд гоншигнохгүй. Яагаад гэхээр тэр нэгэнт мөнгөний өмнө сөхөрч туйлдсан хүн. Болдог зүйл болдгоороо л болоод өнгөрсөн. Тэгэхээр үүний цаана МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдох бас нэгэн хэргийн сэжүүр байхыг үгүйсгэхгүй.
С.Эрдэнэ
Холбоотой мэдээ
-
ЦЭРГИЙН БАЯР (March 10, 2014 6:47:01 pm )
ХОЛБОГДОНО ШҮҮ
-
zochin (March 10, 2014 11:29:51 pm )
luiwarchin
-
zochin (March 10, 2014 11:31:28 pm )
luiwarchin gej bodoj bna naad 2r hvniig chine ter tusma Anandbazarig
-
zochin (March 11, 2014 1:33:45 am )
2 balai luivarching alaad uguuch Nambarin luivarchind mongold gishgeh gazar bhgui shu tendee uhvel taarna Anandbazar shorond uhej dald or uuriin hudulmer oyuun uhaanaar garch irj chadahgui luivar avilgalig anh bi bolgoson 2 ***** alaad uguh ymsan
-
Даамай (March 11, 2014 1:28:26 pm )
Анадбазбр энхбаяр2 чинь ойрын төрлүүд, 1998 он орчим Анадбазар, Энхбаяр,мал сүргийг гэмт халд**********с хамга********ын Зундуйн Дорж нар Баруун туруунд /хотын ойролцоох/ хэдэн сүрэг адуу малтай л байсан .Цугтаа очиж хонож өнждөг л бсан даа,Энхбаярын хэрэг их дутуу шалгагдсан, Анадбазар яалт ч үгүй олон хэрэгт нь оролцсон нь мэдээж.Хариуцлага тооцох хэрэгтэ
-
Зочин (March 11, 2014 9:58:35 pm )
Энэ Энхбаярын балаг үхэхээс н****** тасрахгүй. Дахин барьж шоронд хийвэл таарна.
-
zochin (March 12, 2014 9:19:59 am )
***l hudalaa ym bichihee boliochee tarhi ugaah arga Anandbazar chin 2012 ond MAН-aas ner devshee biz dee zarimdaa ene saitaar namaig ch hudalaa bichchihui gej aih ym da burhan mini
-
Зочин (March 12, 2014 10:59:35 am )
emhbayariig odoo oor oroldoh yumgui boloo yu kk barahgui dee…elbegee batuul 2 iig bodvol hun shuu uls torch shuu kk mongoloo gesen setgeltei shuu
-
зочинбат (March 12, 2014 4:55:31 pm )
Энхбаяр үхэж далд орох болоогүй юм болов уу
-
tonshuul (March 13, 2014 8:20:06 pm )
shinii daraa uxex baix shi xuleesnii xereggui
-
Anonymous (March 14, 2014 9:58:08 pm )
anandbazaraar hergiig ni zadluulj enhbayriig dahin tataj unagaah ni l dee.ugui baihaa.ulsiin eronhii said kompanii zahiral dagaad restorand ochih uu?hunii omnoos or tsairuulah asuudal yrih uu? za tegeed 2012 onii songuulid MAH- enhbayriin naiz anandbazart toirog ogson baih uu?sain dugnej baij setgegdel bichne baigaa.harin anandbazariig bagabandiin hurgen gej sonsogdson unen hudliig buu med.
-
Anonymous (March 18, 2014 9:14:39 am )
Та нар ямар ******хай улсууд вэ Доошоо орсон нэгийгээ дэндүүлэх юм Энхбаяр ямар хүн алаад жалганд хийчихээ юу Битгий хирээ мэдэхгүй ******алдаж бай. Хэрэв Энхбаярбг үхчихвэл хөөрхий сайн хүн байсан юм гээд жүжиглэнэ шүү дээ та нар
12 Comments