antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2014 1 comment

ГАЛЫН ДҮГНЭЛТ – 1

нийтлэсэн Admin

IMG_9513 copyТүймэр тавьснууд нь түүнийг унтраагчдыг баална

Хэн, юу хэлэв?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэд хо­ногийн өмнөөс “эдийн засагт асах ёстой бүх “гал” ассан” хэмээх зарыг түгээж эхэллээ.

Гүн ухаантан М.Молор-Эрдэнэ өнөө өглөө “80000 жилийн өмнө Африкаас гарч явсан эртний хүмүүсийг гал аварсан гэдэг үнэн түүх бий. Тэгвэл яагаад 80000 жилийн дараа төрийн ордны дотор “гал гарлаа” гэж хөөрч, мөргөж, тойрч, дуу дуугаа авалцан галаар наадна вэ? Хажуудаа гал унтраагчтай байсан байх болтугай” гэж нийгмийн сүлжээнд жиргэжээ.

Дашбалбарын Мөнгөндалай түүний өм­нөхөн “Ардын намынхан дуу шуу болон баярлалдах юм. Чанга дуугаар байн байн хэлээд л, ингэхийг нь хүлээж байсан мэт аашилц­гаах аж. Эдийн засагт … гал гарлаа … хэмээн хөл хөөр болов. Эдний хувьд энэ нь үнэхээр баяртай үйл явдал болж байх шиг” хэмээн бичлээ.

Галын хажууд унтраагч байсан болов уу гэх гүн ухаантны шаналалд хариу өгөхөд азаар байсан байна. “Шинэчлэлийн Засгийн газар” байгуулагдсан цагаасаа л түймрийг даамж­руулахгүйн тулд цурманд оруулах, усаар шүрших, хөөс цацах зэрэг бүх аргаар тэмцэж байна.

Хэрвээ гал зохисгүй байдлаар гарсан бол түймэр гэж үзэн унтраах ба уг шалтгааныг тогтоон, “Галын дүгнэлт” гэж юм үйлд­дэгийг барааны захад дэгдсэн түйм­рүүдээс мон­гол­чууд баттай мэдэж авсан билээ.

Галын дүгнэлт

МАН-ын тэргүүн баян, намдаа гологдогч S.S-ийн өмчлөлд байдаг захууд дараалан шат­саны дараачаас нийгмээрээ “галын дүг­нэлтийг” шимтэн хүлээдэг болсон. Тэгвэл өнөөдөр Монголын эдийн засагт ассан “галын дүгнэлт” ч гарч байна.

Эдийн засагт зугуухан ассан галын түүх 2008 он, түүнээс ч өмнө эхэлсэн юм. Баабар үүнийг яруу сайхан тодорхойлж бичсэн нь байна. “1990 оноос өмнө төсөв, хөрөнгө оруу­­лалтынхаа 70 гаруй хувийг Оросоос зээлж хэрэглэдэг байв.

Тэр үеийн улсын төсвийн хэмжээг өнөө­гийн нээлттэй зах зээлийн хөрвөдөг валют­тай харьцуулж ойлгоход тун хэцүү. Нэг долларын албан ханш нь 2.99 төгрөг гэх авч хараар болохоор 25 төгрөг хүрдэг байлаа” Энэ бол түймэр хөрсөн доогуур, далдуур тархсан байсныг илэрхийлсэн тоо юм. МАН улс орноо 70 жилийн туршид гадны улсын дагуул, хавсарга орон болгон хувиргаж, дэлхий нийтээс тусгаарласны үр дүнд эдийн засаг мөхлийн ирмэгт ирсэн. Азаар 1990 онд Ардчилсан хувьсгал ялж, нийтийн жамаар явах боломж нээгдсэн юм.

Гэвч баярлах болоогүй байж. 1996-2000 оны хооронд Ардчилсан хүчин хагас эрх барьсныг эс тооцвол МАН 20 жилийн туршид монголын эдийн засагт урьд ассан цучлыг үлээх, улайстал нь асаах үүрэг гүйцэтгэсэн хирнээ үргэлж гомдоллож, чамладаг байлаа.

“1992-1996 оны хооронд Жасрайн Зас­гийн газрын нийт хэрэглэсэн улсын төсөв 700-800 сая доллар хавьцаа байж. 2000-2004 оны хооронд нийлбэр төсөв нэг тэрбум 500 сая орчим доллартай тэнцэж байсан юм болов уу даа. 2008-2012 оны хооронд Батболдын Засгийн газар дөрвөн жилийн нийлбэр дүнгээр бараг 15 тэрбум доллар хэрэглэсэн бололтой” гэж тэрбээр “галын дүгнэлтэд” санаагаа нэмжээ.

Улсын төсвөөр баримжаалахад П.Жасрай­­гаас-Сү.Батболдын хооронд 20 да­хин, Н.Энхбаяр-Сү.Батболдын хооронд 10 дахин ялгаа гарчээ. Гэтэл сүйрлээ, баларлаа гэдэг гомдол, айдас Сү.Батболдын засгийн үед хамгийн их байв. Үүнийг Баабар “гомдол бол мөнгө нэмэгдэх хэрээр геометрийн прогрессоор өсч байгаа. Мөнгөтэй болох тусмаа бөөн гомдол, бөөн хоолны хэрүүл. Мөнгөгүй бол жаргалтай” хэмээн онож томъёолжээ.

Бодит байдлыг шүүн тунгаавал МАН-ын үе үеийн Засгийн газрууд төсвийн тансаглал хэмээх шүдэнз, нийгмийн халамж хэмээх зуруул хоёрыг байнга хавиралдуулж гал асаан, өр зээл, төсвийг шамшигдуулах зэр­гээр үлээн хөөрөгддөг, унтрах гэж ядаж бай­гаа цогийг нь улайсган цогшуулдаг байлаа.

Өмнөх Засгийн газрын үед Оюу тол­гой­гоо барьцаалан 250 сая ам.доллар (335.3 тэрбум төгрөг), Таван толгойгоо барь­цаалаад 416.1 тэрбум төгрөг, Засгийн газрын дотоод зээл 192.1 тэрбум төгрөгийн зээл тус тус авч байсан. Энэ зээлүүд харам­салтай нь өнөөгийнх шиг “мөнгө үйлдвэр­лэдэг” сал­барууд руу орсонгүй. Халамж, тэтгэлэг, сонгуулийн амлалт биелүүлэх зэргээр бэлэн мөнгө болон тараагдаж, МАН популизмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн нь гал гарч, утаа баагихын эхлэл байсан юм. Гал дүрэлзэн асахад хугацаа хэрэгтэй.

Сү.Батболд тэргүүтэй МАН-ын удирд­лагыг эдийн засгаа хорлох, гал өрдөх ажлаа эхлүүлж байхад түү­ний багт байсан Л.Энх-Амгалан зүв зүгээр хараад суусан гэвэл хэн ч итгэхгүй. Гар бие оролцсон нь то­дорхой. Үүнийг тусгайлан олонд та­ниулах үүрэг нь хэвлэл мэдээллийнхэнд нээлт­­тэй тул түр орхиё.

Ямартай ч Л.Энх-Ам­галанд эдийн засагт гар­сан галыг цогшуулан үлээж, мөд унтрахааргүй болгосон “гавъяа” бий атал “хулгайчыг бариарай” гэж хулгайч нь түрүүлж хаш­гирдагын адилаар “гал гарлаа” гэж түрүүлэн орилж байна. Бүр бархирч байна. Баярласан хэрээ л бархирдаг.

Сү.Батболд түүний шадар зөвлөх Л.Энх-Амгалан на­рын санаачилсан Их ӨР-үүд одоогийн Засгийн га­зарт эдийн засгийн да­рамт, улс төрийн шахалт болсоор байна. Монголын нүүрсийг нэг л худалдан авагч­тай байлгахаар чар­майж ажилласан тэдний ачаар хятадууд нүүрсний үнийг зохиомлоор унагаж, Тавантолгой арай ядан ажиллаж байна. Сү.Батболд засгийн эрхээ алдмагцаа “нүүрсний үнийг унагаач” гэж аминчлан гуйсан талаарх хов жив хятадын нийгмийн сүлжээгээр тархаж байсан нь “үнэн байж уу” гэхээр үйл явдал, сэтгэл хөдлөлүүд одоо гарсаар байна.

М.Энхболд бол монголын парламентад хятадтай найрс­гаар харилцах үүргийг хү­лээсэн хүн бөгөөд тэр шу­гамаараа Сү.Батболдын хорлолыг зогсоохыг хүсэх, чадах нэгэн. Гэвч тэр хү­сэхгүй байна. Улстөрийн хожоо гаргахын тулд эдийн засгаа хорлохыг дуугүй харан сууж байна.

Л.Энх-Амгалан “Сү.Бат­болдын Засгийн газрын үед Хятадын “Чалко” ком­панид Тавантолгойгоос олборлосон нүүрсээ нэг тонныг нь 70 ам.доллараар нийлүүлэхээр гэрээ бай­гуулсан. Өнөөдөр Таван­тол­гойн нүүрсийг тонныг нь 40 ам.доллараар нийлүүлээд сууж байна” гэж тавласан нь чухамдаа өөрсдийнх нь хүсэлтээр хийгдсэн ажил бололтой байдаг.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан долларын ханш өсөж байгаа та­лаар санаа зовсон бус баяр­­ласан шинж­тэйгээр мэ­дэг­дэж, тэрийг нь на­мынх нь мэд­лийн хэвлэл мэдээл­лийнхэн баяртайгаар цацаж байгаа. Нийтлэлч Д.Мөнгөндалай “Ба­раг зуун жил төр барьж, хулгай хийсэн мөнгөө доллар болгоод хадгалсан л байдаг биз. Тиймээс ч ханш өсөхөөр хөл хөөрцөг болж, түүнийгээ нууж чадахгүй байх шиг. Ядрахад минь баярлаарай гэж ард түмэн сонгодоггүй юм”гэсэн нь бархирч буй хэрээнүүдэд хариулт болох байх.

Сү.Батболдын Засгийн газрын тавьсан ИХ Өр-үүд ирээдүйд төлөгдөхөөр хүлээгдэж байгааг одоо толилуулъя.

Бараг нэг их наяд хү­рэ­хээр хэмжээний өрийн га­лыг тавьж, түүнийгээ үлээж, дэврээж байгаа хүмүүс нь Сү.Батболд болон түүний багийнхан юм. Тэд инфляци ихэслээ гэж баяртайгаар мэ­­дэгддэг.
Тэгвэл 2010-2012 онуу­дад Сү.Батболдын Засгийн газрын зээлээр авсан мөнгөний 88.8 хувийг нь бэлэн мөнгө байдлаар та­рааж, бэлэн мөнгөний та­раалтаар өдөөгдсөн им­портын хэрэглээ, утга учиргүй тансаглал, цамаархал буу­рахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Сү.Батболдын ямар ч тооцоогүй авч, үр ашиггүй хийсгэсэн гадаад өрийг төлөх гэж өнөөгийн Засгийн газар Таван толгойг боломжийнх нь хэрээр зүтгүүлж байгаа. Тэгэхээр гал анх хаанаас гарсан, хэн тавьсан нь тодорхой болж байна.

Эх сурвалж: www.iltod.gov.mn

Сү.Батболдын хорлонт үйл ажиллагааны дагуу 2010-2012 онуудад Засгийн газар зөвхөн хэрэглээг дэмжсэн зарцуулалт хийж 700 гаруй тэрбум төгрөг бэлнээр нь тараасан. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар ийм үрэлгэн цацалт огт хийгээгүй байгаа. Харин МАН одоо ч гэсэн бэлэн мөнгөний утгагүй нийлүүлэлтийг өдөөх гэж “цалин, тэтгэвэрийг 30-аас дээш хувиар нэм” гэж шахсаар байгаа.

Үүний цаад шалтгаан нь ард түмнээ бодсондоо биш, эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, үүнээс үүдэх олон нийтийн бухимдалд тулгуурлан алдсан эрх мэдлээ ахин олж авахыг л санаархаж байгаатай холбоотой. МАН-ыг шинэчлэнэ гэж амлаж дарга болсон М.Энхболд энэ бүхнийг өөрчилж, намынхаа бодлогыг цэвэрлэх, хорлогчдоос салахын оронд Сү.Батболдын гаргасан замаар хуучин дууг нь дуулан алхахыг илүүд үзэж байна. Үүний илэрхийлэл нь М.Энхболд Сү.Батболдын шадар Л.Энх-Амгаланд хамгаа найдаж, түүний амаар бурах болсон явдал юм.

Баабар “Эрдэнэс компанийн Тавантолгой дахь ухаад гаргасан нүүрсний овоолгоос 10 сая долларын нүүрс алга болчихжээ. Энэ нь мянган машин нүүрс гэсэн үг. Эзгүй айл шөнөөр ухсан юм биш, уул овоогоор нь хулгайлсан байгаа биз дээ. Энэ бол ердөө л эхлэл. Үе үеийн засаг Эрдэнэтийг тонож хөлжсөн. Үүнийг хийдэг улс нь төрийн эрх мэдэлтнүүд байдаг”гэсэн нь МАН-ын Засгийн газруудтай шууд холбоотой. Энэ холбоог эрэн сурвалжилбал утасны үзүүр Л.Энх-Амгалан, М.Энхболд нар луу хөтлөнө гэдгийг сэтгүүлчдэд урьд­чилан дуулгая.

Эрдэнэт үйлдвэрт гэхэд л 2000 оноос хойш МАН-ын удирдлагууд, тэдний гар хөл болсон хүмүүсийн шахсан барааны үлдэгдэл их наядаар хэмжигднэ. Зөвхөн Сү.Батболдыг засаглаж байх 2011 онд 299 тэрбум төгрөгийн бараа, 2012 онд 315 тэрбум төгрөгийн бараа МАН-ын гишүүд шахжээ. Шахааны хамгийн сүүлийн үеийн хачирхалтай мэдээг толилуулъя.

Эрдэнэтинфо.мн сайтын мэдээлснээс үзэхэд тус үйлдвэрийн агуулахад 5 сая ширхэг бэлгэвч хадгалагдаж байна. Дээр нь монгол хэлээр “албан хэрэгцээнд зориулав” гээд тусгайлан биччихсэн энэ зүйлийг УБҮ-ийн Ерөнхий захирал асан Х.Наранхүү, өөрийн баз хүргэн Р.Энхтайван гэгчээр “шахуулсан” гэх явган яриа байна.

Баттай мэдээлэл бол Р.Энхтайван “Мөнх-Эвсэг” компанийн нэрээр хотын төвд тансаг зэрэглэлийн зочид буудал бариулж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид нь Х.Наранхүү, Ч.Ганхуяг зэрэг Сү.Батболдын шадар хүмүүс болох талаар баримттай мэдээллүүд ойрын үед хэвлэлээр хөврөх ажээ. Ийм байхад МАН-ын шинэ үзэл сурталчаар тодроод байгаа Л.Энх-Амгалан “түймрийн тухай зар”-ыг тараахын өмнө шалтгаан, үр дагаварт нь анхаарсан бол намдаа адлагдах ч нийт ард түмэнд баатар болон харагдах байлаа.

Тэгэхээр эдийн засагт ассан галын уг шалтгаан чухамдаа МАН-д байна. Дараагийн удаад бид тэдний хаанаас шүдэнз, зуруулд олж, ямар “тос, шатах материал” ашиглан галыг өдөөсөн тухай илүү тодорхой дүгнэлтийг толилуулах болно. Хүлээ!

Ухаантнуудад зориулсан төгсгөл

Хэтэрхий мэргэн жараахайнууд олширч, үнэнийг үзэгдлээс ялгаж, салгахад хэцүү болсон ч “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэхийн” үлгэрээр ҮНЭН тодорч байна.

Ард түмэн тэнэг биш ээ. Тэд хэн гал тавьсныг, хэн унтрааж байгааг, хэн унтраахыг хүсэхгүй байгааг харж байгаа. Түймэр тавигсад түүнийг унтраагчдыг баалах нь цөвүүн цагийн шинж ажгуу.

Д.Баяржаргал

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЦЭРГИЙН БАЯР (March 10, 2014 9:25:40 am )

    БОЛЬЁ ОО

antalya rent a car