antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2014 5 comments

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг орвонгоор нь өөрчилье

нийтлэсэн Admin

29b87853e6e93b23originalХаргис залуутай хамт амьдарсан эмэгтэйн үхлийн шалтгаан “архи хэтрүүлэн хэрэглэсэн”

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийнхэн сүүлийн үед мөнгөтэй эрхмүүдийн талд үйлчилж хуурамч дүгнэлт ихээр гаргах боллоо гэж олон нийт үзэх болсон.
Ийн хэлэх болсны учир нь найз залуу болон хамтран амьдрагчынхаа гарт амиа алдсан гэх бүсгүйчүүдийн тоо улам бүр нэмэгдэж, олны жигшил зэвүүцлийг төрүүлээд байхад үхлийн шалтгааныг тогтоодог ганц байгуулага болох шүүх эмнэлгийнхэн үхэгсдээр даажигнасан мэтээр дүгнэлтүүдээ хувилах машин шиг нэг л оноштойгоор үйлдвэрлэсээр байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд 48 цагийн турш найз залуудаа зодуулж амиа алдсан, талийгаач Б.Цэдэн-Иш хэмхэртлээ зодуулж энэ ертөнцөөс цаг бусаар буцсан байхад шүүх эмнэлгийнхэн түүний үхлийн шалтгааныг тогтоохдоо “Цөсний цоргоны үрэвсэл, элэгний үрэвсэл, үхжилтийн улмаас амиа алдсан, хүндэвтэр зэргийн гэмтэлтэй, гадны нөлөөгүй” гэх хачирхалтай дүгнэлтийг удаа дараа гаргаснаас болж өнөөдөр энэ асуудал олны хүмүүсийн анхаарлыг та­таж байна. Тус газрын хэсэг эмч бусдын зовлонгоор бизнес хийж, авлига авдаг болсон гэх хардлагыг тө­рүүлж эхэлсэн.

Монгол Улсын Ерөн­хийлөгч хоёр дахь удаагаа дээрх хэрэгт анхаарлаа хандуулж хуулийнхныг “энэ хэргийн үнэн зөвийг заавал олж тогтоо” гэсэн хатуу даалгавар өгөх болсон.

Тиймээс үнэнийг илт гуйвуулсан иймэрхүү дүг­нэлт гаргасанд талийгаа­чийн ар гэр болон өмгөөлөгч нар нь шинжээч эмч Энх­баяр, Чулуунцэцэг, Ганбат нарыг авлига авсан байж болзошгүй гэж үзэн АТГ-т шалгуулахаар болсон билээ. Тэднийг шалгуулах хэд хэдэн үндэслэл ч бий аж.

Тодруулбал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд ГССЗҮТ-ийн эмч нар талийгаач бүсгүйд хоёр дахь удаагаа хийж цөсний хүүдийг нь авсан байдаг. Хамгийн гол нь эмч нарыг хагалгаа хийх үед элэг нь задарсан байсан учраас оёдол тавьж байжээ. Талийгаач олон удаа өшиглүүлж зо­дуулсны ул­маас элэг нь задарч оёдол тавьсан гэсэн үг. Гэтэл энэ бүхнийг дээрх шинжээч эмч нар дүгнэлтдээ оруулаагүй байгаа юмдаг.

Манай улсад эрүүгийн хэрэгт шүүх эмнэлгийн дүгнэлтийг чухалчилж үздэг. Тиймээс тэдний гаргасан дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэдэг гэсэн үг.

Өөрөөр хэлбэл эндээс гарах дүгнэлт зүгээр ч нэг цаас биш, хохирогчид, тэдний ар гэр, гэмт хэрэгт холбогдогсдын хувь заяанд нөлөөлөх хамгийн чухал дүгнэлт учир хариуц­лагатай, мэргэжлийн өндөр чадвартай, өргөсөн тан­гарагтаа үнэнч хүмүүс ажил­ладаг байх ёстой газар.

Гэтэл тэд энэ бүхнийг умартаж бүхнийг мөнгөөр шийддэг сонин дүгнэлтийг удаа дараалан гаргах болсонд ард түмэн эгдүүцсээр байгаа юм.

Бас нэгэн баримт дурьдахад одоогоос бараг таван жилийн өмнө М.Номинжин гэх гурван сартай охины шүүх эмнэл­гийн дүгнэлтийг илтэд гуй­вуулсан хэрэг гарч байсан. Тодруулбал дээрх гурван сартай охинд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч Б.Одгэрэл, С.Очир нар гуурс тавихдаа уушгийг нь цоолсноос болж тархи нь үхжиж, хараа, сонсголгүй болсон учраас охины ээж эмч нарыг буруутай гэж үзэн хуулийн байгууллагад хандаж байжээ.

Гэтэл шүүхээс шүүх эмнэлгийн гурван удаагийн дүгнэлтийг зөрүүтэй гарсан гээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Учир нь тус эмнэлгийн эмч Д.Золзаяа хүүхдийн өвчний түүхэнд рентген зургийг нь дараад дээрээс нь цаас нааж, буруу онош тавьсан эмч нарыг өмөөрч хамгаалсан дүгнэлт гаргасан нь охины ээжид баримт болон үлдсэн байдаг.

Энэ мэтчилэн шил шилээ дарах эдгээр асуудал нийгмийн сэтгэл зүйд маш хүчтэй цохилт өгч байна. Тиймээс нийгмийн хүчтэй дэмжлэгийг авч байж, асуудлыг зөв зүйтэй шийдвэрлүүлэхэд нөлөөлөх болно гэдгийг ч УИХ-ын эмэгтэй гишүүд хэлж байсан юм.

Ингээд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяатай холбогдоход “УИХ-д сууж буй эмэгтэй гишүүд шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонсоод үнэхээр цочирдсон.

Ямартай ч бид холбогдох газруудаас тодорхой тайл­бар авсны дараа албан тушаалаа ашиглаж, буруу дүг­нэлт гаргасан эмч, түүнд нөлөөлсөн хүмүүст х­а­риуц­­лага тооцуулна. Ямар ч байсан энэ хэргийг ин­гээд орхиж болохгүй. Ер нь сүүлийн үед ажиглаж байхад хохирогчийг хэн байсан талаар маш ихээр шүүмжлэх болжээ.

Тухайн хүн хэн байхаас үл хамаарч, монголын төр иргэнээ л хамгаалах үүрэгтэй” гэлээ.
Ямартай ч УИХ дахь эмэгтэй гишүүд амиа алдсан бүсгүйд задлан шинжилгээ хийсэн эмч нар болон тус хүрээлэнгийн удирд­лагуудыг “Олон нийтийн өмнө гаргасан дүгнэлтээ тайлбарла” гэдэг шаардлагыг тавьсан боловч өнөөг хүртэл тодорхой хариулт аваагүй байгаа аж.

Тиймээс хууль тогтоом­жид энэ асуудлыг нарийн суулгаж өгөх шаардлагатай гэж ч үзэж байгаа юм билээ.

Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ хүрээлэнг үндэс ёзоороор нь цэвэрлэхгүй бол цаашид ч охид, бүсгүйчүүд “Архины гүн хордлогод орсон” гэх оноштойгоор дэлхийд шившгээ тарьж мэдэх нь байна шүү. Түүнчлэн энэ тухай асуудлыг хууль шүүхийн нэр төртэй хүмүүс хүртэл угаар нь цэвэрлэх хэрэгтэй гэсэн саналыг салбарын сайддаа тавьж байгаа юм билээ.

Мөн “Иргэдийн шударга шүүх”-ийн тэргүүн Х.Бат-Ялалт тус газрыг “мөнгөтэйд нь ашигтай шийдвэр гаргаж, мөнгөгүйг нь хохироодог” тамын тогооны газар гэж тодорхойлсон.

Ямартай ч хууль, шүү­хийн байгууллагад ши­нэчлэлийн салхи сэвэлзэж эхэлсэн энэ цаг үед бусдын зовлонгоор бизнес хийгч, авлигад идэгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг орвонгоор нь өөрчилж, хууль бус үйлд­лийг таслан зогсоох цаг нь иржээ, Хууль зүйн сайд аа.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ajaa (March 10, 2014 1:21:30 pm )

    uhsen heun ug helehgui ch gelee uldsen humuus iim huuramch dugnelt gargasand n haramsaad uhmeer bgaa baih.unen gej bval ene muusain ajilaa meddeggui humuusiig orvongoor n uurchluusei.uursudud n iim zuil uchiraasai gej eruumuurgui bgaa ch

  • irgen (March 10, 2014 1:51:25 pm )

    Yurunhiilugchuu tanii ard tumenteigee ami neguu ugui yu gedeg odoo l shiidegdene. Bas bi 13 oniihoo songoltond harmsahgui gedegt itgej baigaa shuu.

  • Anonymous (March 10, 2014 1:52:04 pm )

    ene bauguullagad oorcglolt heregtei

  • зочинбат (March 10, 2014 1:52:21 pm )

    Хүүхнүүд хэрэг илрүүлдэг юм бол ШШҮХээр яах юм татан буулгаж мөнгө хэмнэе

  • urgen (March 11, 2014 2:16:54 pm )

    shuuh emneleg dandaona mongo ogson tald n shiidber garagdag ene emneleg hereggui humuusiin zoblon oorsdod n ocoosoi

antalya rent a car