antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2014 3 comments

Ааваасаа “Гэгээн Муза” гардсан тэр агшин миний амьдралын торгон мөч байсан

нийтлэсэн Admin

527-1394156224oyundariЭнэ удаагийн “Уран бүтээлч” буландаа Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарийг урьж ярилцлаа. Түүнийг Ардын жүжигчин Л.Жамсранжав агсаны охин гэдгийг хүмүүс сайн мэднэ.

-Сүүлийн үед драмын театрынхан их хөл хөдөл­гөөнтэй байгаа бо­лолтой. Зав­гүй л гүйгээд байна уу?

-Өө, тийм. Жүжгийн бэлт­­гэл, сургуулилт гээд зав муутай л байна. Бид хэзээний л завгүй байдаг хой­но доо. /Инээв/

-Тэр ч тийм л дээ. Гэхдээ залхахгүй байна гэж үү?

-Юунаас тэр билээ.

-Яах вэ дээ. Бүх хүн амарч байхад ажиллаж л бай­даг энэ завгүй амьдра­лаас?

-Үгүй. Нэг ч удаа залхаж байгаагүй.

-Яагаад тэр вэ?

-Мэргэжлийн онцлог гэх үү дээ. Бид үзэгч олныхоо алжаал ядаргааг тайлж, оюу­ных нь санд бага ч атугай хувь нэмэр оруулахыг зорьдог. Тийм болохоор хү­мүүсийг амарч байхад ажил­лаж таардаг.

-Маргааш олон улсын эмэгтэйчүүдийн баяр. Янз нь та бас л баярлах завгүй өнгөрүүлэх нь ээ?

-Тийм ээ. Энэ улаан бай­шиндаа толиныхоо өмнө эр­гэлдэж, тайзан дээрээ л өнгө­рөөнө дөө. Ихэнх баярыг ажил дээрээ өнгөрүүлээд ба­раг сурчихаж дээ. /Инээв/

-Зундаа ядаж амрана биз дээ?

-Амрана л даа. Гэхдээ ам­ралт гэхээсээ илүү энд тэнд кино зураг авалтад яваад таардаг. Өнгөрсөн зун л гэхэд таван киноны зураг авалтад орсон.
Ингээд бодохоор урлаг их хатуу, бас харгис. Бидэнд өвдөх эрх байдаггүй. Билет зарагдсан л бол өвчтэй байсан ч хамаагүй тоглох л ёстой.

Нэг хүн ажилдаа ирэхгүй бол цаана зуун хүн ажилгүй болно гэдэг шиг нэг уран бүтээлч ирээгүй тохиолдолд бусад уран бүтээлчдийн ажил зогсдог, цалгарддаг.
Энэ ч үүднээс манай теат­рын уран бүтээлчид хоц­рох, өвдөх эрхгүй байдаг. Баяр ёслолын үеэр найз нө­хөдтэйгээ нар­гиж цэнгэх ч хориотой. Ийм л хатуу дэг жаягтай хэрнээ сайхан мэргэжил юм даа.

-Хааяа ч болтугай шант­рах үе гарах юм уу?

-Шантрах гэхээсээ илүү ядрах үе их гардаг. Шантрах л юм бол хэзээ ч юмны цаана гарч чадахгүй. Хүн ямар ч зүйлийг да­ван туулах сэтгэлийн хат­тай. Гагцхүү тэр их хүчээ дайчилж байж л амжилтад хүрнэ шүү дээ.

Аав минь байгалиас заяасан шавхагдашгүй авьяастай хүн байсан даа

-Тантай ярилцсаных аавын тань талаар асуулгүй өнгөрч болохгүй байх?

-Миний аав үнэхээр мун­даг жүжигчин. Байгалиас заяасан шавхагдашгүй их авьяастай хүн байсан даа. Би хийсэн уран бү­­тээлүүдээр нь бахархаж яв­даг.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай нэг удаа “Миний “Тамгагүй төр” жүжиг энэ хүнтэй авслагдлаа.

Энэ хүн зүрхээ гар­гаад гар дээрээ барьж тоглодог сайхан жүжигчин” гэсэн байдаг. Аав маань хэнийг ч ял­гадаггүй, хүнийг хүн гэдэг үүднээс нь харьцдаг байсан.

-Аав тань таныг урла­гийн хүн, тэр тусмаа жү­жиг­чин болно гэхэд тийм ч таа­тай хүлээж аваагүй гэдэг?

-Өө, их дургүй хүлээж авсан. “Энэ муу мэргэжлээр яах гэсэн юм. Эмэгтэй хүнд хэцүү миний охин” гэж байсан.

-Магадгүй жүжигчин хү­ний зовлон, жаргалыг дэн­­дүү сайн мэд­дэг болохоор тэгж хэлсэн байх л даа?

-Тийм ээ.

-Гэхдээ л та олонд та­нигд­сан мундаг жүжигчин болж чадсан. Сониноос та арваад жилийн өмнө аа­­ваа­саа “Гэгээн Муза” шаг­­н­ал гардан авч байсан санаг­дана?

-Үнэхээр давтагдашгүй, гайхалтай хором байсан. Аав тайзан дээрээс миний нэрийг дуудахад надад их сонин мэдрэмж төрсөн. Тэр мундаг жүжигчин, тэр тусмаа аа­ваасаа бүтэн жилийнхээ хө­дөл­мөрийг үнэлүүлсэн тийм том шагнал авна гэж зүүдлээ ч үгүй. Тайзан дээр гараад өөрөөрөө бахархах сэтгэл төрж бай­сан. Ааваасаа “Гэгээн Муза” гардсан тэр агшин миний амьдралын торгон мөч байсан. Тэр болгон хэн хүнд олдоод байх хувь тавилан биш шүү дээ.

-Тухайн үед аав тань илүү баярласан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Бас гайхсан гэсэн. Ямар сайндаа дугтуй задлаад нэрийг нь уншихдаа “Хүүе, энэ чинь юу вэ” гэж бодсон гэсэн. Дараа нь “Жамсранжавын Оюундарь гээд охиныхоо нэрийг дуудаж байхдаа их гоё сэтгэгдэл төрсөн. Миний охин зөв л замаар явсан байна” гэж хэлж байсан.

-Харин ижий тань ямар хүн бэ. Бас л насаараа урлагт зүтгэсэн гэж сонссон юм байна?

-Миний ээж бүх насаараа урлагт зүтгэсэн. Бүхий л амьдралаа уран бүтээлч хүний арыг дааж өөрийгөө золиосолсон эмэг­тэй. Заримдаа ээж маань хошигноод ярьдаг л юм. “Ний нуугүй хэлэхэд ми­ний хүчээр нэг Ардын жүжигчин, хоёр ч гавьяат төрсөн шүү” гэж. Энэ үнэн. Бидний өдий зэрэгтэй яваа минь энэ хүний л гавьяа.

-Ингэхэд та хэр сайн ээж вэ. Урлагийн хүн ажил гэж явсаар ар гэрээ орхиг­дуулдаг талтай?

-Манай аав “Жүжигчин хүн ар гэрээ эсвэл уран бүтээлээ хаяна” гэж хэлдэг байсан. Үнэхээр үнэн юм билээ. Ний нуугүй хэ­лэхэд ажил гээд ар гэрээ орхигдуулчихаад л байна. Худал хэлээд яах вэ, би тийм ч сайн ээж биш байх. Гэхдээ цаг зав гарах л юм бол гэртээ байхыг боддог. Хүү маань одоо зургаан настай. Үнэнийг хэлэхэд хүүхдийнхээ хичээлийг ч хийлгэж чадахгүй явна.

-Та хүнтэй хожуу сууж, хүүхэдтэй болсон. Амьдра­лыг үзэх үзэл тань өөрч­лөгдөх юм уу?

-Өөрчлөгддөг юм билээ. Хүүхэд байхдаа ганцхан ижийгээ л баярлуулах тухай боддог байсан. Харин эх хүн, айл гэ­рийн эзэгтэй болохоор өө­рийгөө гэхээс илүү хүүх­дүү­дээ, гэрийнхнийгээ яаж баяр­луулах вэ гэж боддог юм билээ.

-СТА, жүжигчин Л.Дэ­мид­­баатартай “Эцсийн зог­соол зөвхөн чи” инээд­мийн жүжгийн гол дүрд тоглож байгаа. Энэхүү жүжгээрээ үзэгчдэд ямар мессэж өгө­хийг зорив?

-Дэлхийн сонгодог жүж­гийн номер нэг хүн бол Шекспир байдаг. Яг тэрэнтэй адилхан инээдмийн төрлийн зохио­лын номер нэг зохиолч нь Рей Куни юм. Дэлхий нийтээр энэ жүжгийг театр­таа тавьж байна. Энэ жүжгийг манай театр бас тавьж байгаад баяртай байгаа.

Зах зээлийн үед тийм ч, ийм ч юмны төлөө, тэгж ч мөнгө олохын тулд гээд дандаа хэрүүл шуугиан тарьж, стресстдэг. Гэтэл цаа­на нь гэр бүл, хайр дурлал хаягдсан байдаг. Хамгийн бодит амьдралын цаана юу байдаг гэдгийг тод томруун харуулсанаараа онцлог.

Эхнэр хүн ямар байх ёстой, нөхөр нь ямар байх ёстой, үр хүүхэд ямар байх юм. Энэ бүхэн хэний төлөө яаж амьдрах ёстой юм. Бие биенийгээ яаж хайр­лах ёстой, яавал амьдрал бат бэх тогтох вэ гэдгийг харуулж чадсан.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Төрбат

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ЗОЧИН (March 11, 2014 9:26:13 am )

    ЖААЯА МААНЬ ГАЙХАМШИГТАЙ ЖҮЖИГЧИН. ӨӨРӨӨ Ч ИХ ГЭГЭЭЛЭГ, САЙХАН ХҮН БАЙСАН ДАА.

  • zochid (March 13, 2014 2:33:43 pm )

    saihan jvji****n

  • tsolmon (March 15, 2014 12:12:47 pm )

    amjilt

antalya rent a car