Дархан-Уул аймгийн цагдаагийнхан хүн амины хэргийг үгсэн дарагдуулсан уу
Одоогоос таван сарын өмнө буюу өнгөрөгч есдүгээр сарын 21-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 25 настай Ж.Мөнхчимэг гэх эмэгтэй найз залуугийнхаа гэрт учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан.
Бид эл хэргийн араас нэхэн сурвалжилж 2014 оны хоёрдугаар сарын 19-ний ¹032, 24-ний ¹035 дугаартаа “Дархан-Уул аймгийн цагдаагийнхан хүн амины хэргийг үгсэн дарагдуулсан уу”, “Талийгаач Ж.Мөнхчимэг Ж.Мягмардоржтой амьдрахгүй гэдэг байжээ” гэсэн гарчигтай хоёр цуврал нийтлэл хүргэсэн билээ.
Дахин хэлэхэд талийгаач Ж.Мөнхчимэгийн аав, ээж охиноо найз залуу болох Ж.Мягмардорж гэгч балмад эрийн гарт амиа алдсан, байг гэхэд охиныг нь амиа хорлоход ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж хардаж байгаа.
Үүнийгээ ч тухайн үед өмгөөлөгчөөрөө дамжуулан хэргийг шалгаж байсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяад уламжилсан байдаг.
Харин “Үхсэн хүн үг хэлэх биш” гэсэн шиг эл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дутуу дулимаг явагдсан нь эрхгүй анхаарал татаж байна.
Тэр ч битгий хэл Дархан-Ууд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Намсрайжаваас эхлээд дарга цэрэггүй талийгаач Ж.Мөнхчимэгийн нэрийг хэлэх төдийд “Өнөөх амиа хорлосон уу” гээд мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа нь хууль хяналтынхан төдийгүй шүүх эмнэлгийн ажилтнууд хэргийг үгсэн дарагдуулсан ч байж болзошгүй гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.
Тэд 2013 оны арваннэгдүгээр сард хавтаст хэргийг хааж, хэрэгсэхгүй болгосон атлаа өнгөрсөн сарын 17-ноос дахин шалгаж эхэлсэн нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн төдийгүй мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяаг хэргийг дутуу шалгасан гэдгийг харуулж байгаа юм.
Мөрдөн байцаагч Э.Золзаяа хэргийг дутуу шалгасан
Учир нь бид хэргийг яагаад дахин шалгах болсон тухай лавлахаар тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Чулуунтамиртай холбогдож байсан. Тухайн үед бидэнд “Наад хэргийг чинь өмнө нь мөрдөн байцаагч Э.Золзаяа шалгасан. Одоо С.Сүхбаатар гэж чадварлаг мөрдөн байцаагч шалгаж байгаа. Хэргийг яаж шалгах нь хувь хүний ур чадвартай л холбоотой” гэх утгатай үгийг хээв нэг хэлж байсан.
Бид талийгаач Ж.Мөнхчимэгийн хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч Д.Энхтуяатай уулзсан. Тэрбээр “Дархан-Уул аймгийн цагдаагийнхан хэргийг дутуу шалгасан. Миний хүсэлтээр хэргийг дахин шалгаж байна. Хэд хоногийн өмнө хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч С.Сүхбаатартай уулзсан. Ж.Мягмардоржийн өмнөх эхнэр болон талийгаачийн ар гэрийнхнээс мэдүүлэг авсан байна лээ. Хэргийг шалгаж дуустал тодорхой мэдээлэл өгөхгүй гэсэн” гэв.
Түүний ярьж буйгаас үзэхэд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяа хэргийг шалгах явцдаа бүр наад захын хэд хэдэн зүйлийг тодруулаагүй аж.
Энэ талаар өмгөөлөгч Д.Энхтуяа хэлэхдээ “Талийгаач Ж.Мөнхчимэг найз залуу Ж.Мягмардоржийн гэрийн хөшиг тогтоочоос өөрийгөө дүүжилж нас барсан тухай эцэг, эх нь ярьдаг. Би тухайн үед мөрдөн байцаалтын туршилт хийлгэх хүсэлт тавьсан.
Өөрөөр хэлбэл талийгаачийн биеийн жинтэй тэнцүү хэмжээний зүйлийг хөшиг тогтоогчоос дүүжлээд хэдэн цагийн хугацаанд амиа алдах магадлалтайг тооцож туршилт хийлгээч гэсэн юм. Гэвч миний хүсэлтийг мөрдөн байцаагч Э.Золзаяа хүлээж аваагүй.
Түүнчлэн “Хамгийн наад зах нь Ж.Мягмардоржийн өмнөх эхнэрээс байцаалт авах ёстой байсан. Тэр хүнийг ямар ааш авиртай гэдгийг нь зайлшгүй тодруулах шаардлагатай. Энэ хүсэлтийг бас л хүлээж аваагүй.
Дээр нь талийгаач Ж.Мөнхчимэгт задлан шинжилгээ хийсэн эмчээс мэдүүлэг авах хүсэлт гаргасан. Учир нь талийгаачийн цогцост цээжний өмнөх хэсэгт 0.2-0.5 см-ийн хэмжээтэй хөхөлбөр ягаан толбонууд байдаг юм. Хэлний үзүүрээ хазаад тасалчихсан байсан. Энэ нь ямар хүчин зүйлээр үүсэх боломжтой, гадны нөлөөнөөс үүссэн эсэхийг мэдэх шаардлагатай байсан ч яагаад ч юм тодруулаагүй байсан” гэв.
Талийгаач Ж.Мөнхчимэгийг сүрдүүлсэн зурвас олджээ
Хохирогч Ж.Мөнхчимэгийг амиа алдсаны дараахан “хайртай, дуртай” гэж явсан Ж.Мягмардорж гэгч этгээд усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болсон байдаг. Одоо түүнийг хаана, юу хийж явааг хэн ч мэдэхгүй. Харин ойрын нэгэн эх сурвалжийн өгүүлснээр Ж.Мягмардорж дахиад нэг эмэгтэйтэй нэр холбогдоод явж байгаа сурагтай.
Түүнчлэн тухайн үед талийгаачийн ар гэрийнхэнд мөрдөн байцаагч Э.Золзаяагаар дамжуулан “Ж.Мөнхчимэг нас барсан нь надад ямар ч хамаагүй. Яах вэ, буян бодож хоёр сая төгрөг өгье, авбал ав” гэж байжээ.
Энэ талаар талийгаачийн аав Л.Жаргалсайхан “Ж.Мягмардорж бидэнтэй нэг ч ирж уулзаагүй. Одоо уулзаад ч яах юм. Гэхдээ үнэхээр охинд маань хайртай, насны зөрүүнээс болоод хэлж чадахгүй байсан бол учир шалтгаанаа хэлж болно шүү дээ. Бид хүн л юм чинь ойлгоно. Гэтэл тэгээгүй. Бүр буян бодож хоёр сая төгрөг өгье, авбал ав гэсэн байсан. Ийм хайр сэтгэл гэж байх уу. Охиныг минь ашиглаад хаях бодолтой байсан юм билээ” гэж ярьж байсан.
Талийгаачийн үхлээс хойш сураггүй байгаа Ж.Мягмардоржийн бичсэн байж болзошгүй нэг зурвас олдсон юм. Уг зурваст “Чиний сувилагч гэж юу байсан юм. Хүний хайр даахгүй новш. Бусад банди нарынхаа зугааг гаргаад боссон боожгойг нь буулгаад явж бай. Банди нар боов нь босохоор л чамайг орой үдэш дууддаг биз дээ. Хүний дэвсгэр болохоор хөнгөнөөр нь чамайг шаадаг. Чи олон хүний зугааг гаргаж буян үйлдэж яваарай.
Чи намайг ингээд зүгээр хулхидаад явна гэж бодож байна уу. Хуцваа новшоо, харж л байгаарай. Чи намайг их басаж байна, тэ. Чи үхэх авсаа өөрөө бэлдлээ шүү. Чи муу юу ч биш болно. Чиний бүх хог новшийг гаргаад хаячихсан. Чи олж авч чадахгүй, илүү уйлах болно. Чи бид хоёр их л зууралдана даа, харж л байгаарай. Гэхдээ урьдынх шигээ биш өөрөөр зууралдах болно” гэж бичсэн байжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн болон эл хэргийг өмгөөлж байгаа өмгөөлөгч Д.Энхтуяа дээрх зурвасыг Ж.Мягмардорж бичсэн гэж үзэж байгаа аж. Гэтэл мөрдөн байцаалтын явцад эл зурвасыг огт шалгалгүй хэргийг хаасан байдаг.
Прокурор Ж.Доржмаа ажилдаа хайнга хандсан уу
Үнэндээ талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч Д.Энхтуяагийн зүгээс мөрдөн байцаалт хэт нэг талыг барьж явагдсан төдийгүй хэргийг хянах ёстой хяналтын прокурор О.Доржмааг хүртэл ажилдаа хайнга хандсан гэж үзэж байгаа аж.
Үнэхээр ч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа мөрдөн байцаалт хэр бодитой, шударга явагдсаныг нь ч шалгалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 201309000587 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяагаас 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорын хяналтад ирүүлж байжээ.
Ингэхдээ Дархан сумын XVI баг, хуучин хорооллын тавдугаар байрны 26 тоотод Ж.Мөнхчимэг нь өөрийгөө боомилсон байдалтай нас барсан болох нь 83 тоот шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон байна. Талийгаачийн биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй бөгөөд дүүжлэлтийн улмаас амьсгалын хурц дутагдлаас болж нас баржээ.
Уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн талийгаач Ж.Мөнхчимэгтэй хамтран амьдрагч, тээж байсан хүүхдийнх нь эцэг болох Ж.Мягмардоржийг сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Ж.Мягмардорж нь талийгаач Ж.Мөнхчимэгийг төрүүлэхээр тээж байсан хүүхдээ өөрийнхөө хүссэнээр зулбуулж амийг нь хөнөөсөн, түүнчлэн тухайн асуудал үүсэх үед БНХАУ-д зорчиж явсан тул гар утасны захиагаар өөрийн бухимдлыг илэрхийлж “Чамайг очиж байгаад ална” гэх утгатай үгийг илгээснээс өөрөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95.1-д заасанчлан эд хөрөнгө, албан тушаал болон өөр байдлаар эрхшээлдээ байлгаж, харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилж байсны улмаас талийгаач Ж.Мөнхчимэг амиа хорлосон болох нь тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад талийгаач Ж.Мөнхчимэг нь амиа алдах өдрийнхөө 13:13 цагт хамгийн сүүлд Ж.Мягмардорж руу захиа илгээгээд түүнээс хойш юу ч илгээгээгүй байх тул тухайн цаг хугацаанд нас барсан байх магадлалтай.
Сэжигтэн Ж.Мягмардоржийн 8597 УНИ улсын дугаартай авто машин 17:31 цагт Дарханд орж ирсэн нь тухайн камерын бичлэгээс бэхжүүлж авсан гэрэл зураг нотлох баримтаар авагдсан нь Ж.Мөнхчимэгийн үхэлд шууд холбоогүй болохыг нотолж байна” гэж үзээд хэргийг хаасан байдаг аж.
Б.Төрбат
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
эшту (March 03, 2014 8:59:31 am )
авилгал авсан байхаа
-
Anonymous (March 03, 2014 9:03:49 am )
Alaagui gexed uxexed nuluulsun bnaaa todorxoi biz dee yamaar ch ym
-
Нүгэл чинь 1 өдөр нүдээрээ гарна (March 03, 2014 9:13:53 am )
Дарханы цагдаагийн дарга гээд байгаа Намсрайжав чинь хүн амины хэргийг хахууль авч дарж сурсан гар шүү дээ өмнө нь архангай, увс аймагт цагдаагийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа мөн авилга авч хүн амины хэрэг дарсан хэрэгт холбогдоод өөр газруудад томилогдон хэргээс мултарч байсан гар шүү дээ
-
YOSTOI NUGEL NI NUDEEREE GARAG (March 03, 2014 9:36:54 am )
Э.Золзаяа О.Доржмаа Ц.Намсрайжав IIM HUMUUSIIG HUULIIN BAIGUULLAGAD AJILLUULAKH HEREG BNA UU? Ж.Мягмардорж-METIIN HUMUUSIIG ALSAN HUMUUSIINH NI ARAAS YAVUULCHIHAJ BAIYAA ERUNHIILUGCH OO!
-
hi (March 03, 2014 10:12:39 am )
хууль хяналтын байгууллага хангалтгүй ажиллаж байна. Үндсэндээ бол хахуулиар л амьдарч баяжиж байна шүү дэ. ажиллагсад нь хаанаас яаж хэнийг хэрэгт оруулаад мөнгө олох вэ гэж бодохоос жинхэнэ гэмт хэрэгтэнийг хайцаалаад өнгөря байна.
-
zochin (March 03, 2014 10:20:19 am )
za hoorhii TEMUUJIN saidiin shinchleliig eserguutse****diin bodit jishee ene dee..olon jil tsagdaagiin tom alband baisan daranguilagch ***iin *****uudiin neg baina.IIm yumnuudiin zaluu halaa ni Baasanhuu metiin ul ***gaigch ajilaa meddeggui yumnuud baigaa yumsh dee.
-
zochin (March 03, 2014 10:24:22 am )
huuli hynaltiin baiguulagiin hangalttai ajildag bolgohod saad bolj baigaa ene met huuchinii yumnuudiig bugdiig ni ****uulval ajil urgasgtai baih bolno
-
4456456489789 (March 03, 2014 10:30:37 am )
ЭНЭ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ЦАГДААГИЙН ХҮМҮҮС ЧИНЬ ИЙМ ХҮНИЙ ҮНЭРГҮЙ АЛУУРЧИЙГ ХУЙВАЛДАЖ ӨМГӨӨЛЖ АЖЛАА ХИЙДЭГГҮЙ УЛС ЮМ УУ? ИЙМ ХҮНИЙ ШААРНУУДЫГ ТЭГВЭЛ ТӨСВИЙН МӨНГӨӨР ЦАЛИНЖУУЛЖ ҮХСЭН АМЬД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР НОХОЙ АМИЙГ НЬ ТЭЖЭЭЖ БАЙХ ЯМАР ХЭРЭГ БАЙДАГ БАЙНА ВЭ? АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ТЭР НЭР ДУРДАГДААД БАЙГАА ХУЛГАЙЧ НАРЫГ БҮГДИЙГ НЬ АЖЛААС НЬ ХАЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ? ЭМНЭЛЭГТ ХҮН ОЧВОЛ ЭМЧ ЭМЧИЛГЭЭ ХИЙДЭГ. ГУТАЛЧИНД ХҮН ОЧВОЛ ГУТЛЫГ ЧИНЬ ЗАСАЖ ӨГӨӨД ГАРГАДАГ. ДЭЛГҮҮРТ ОЧИХОД ХҮССЭН БАРААГАА ХУДАЛДАН АВЧ БОЛДОГ. ГЭТЭЛ ЭМНЭЛЭГТ ОЧСОН ХҮНИЙГ ЭМЧЛЭХГҮЙ, ГУТАЛЧИНД ОЧСОН ХҮНИЙ ГУТЛЫГ ЗАСАХГҮЙ, ДЭЛГҮҮРТ ОЧСОН ХҮНД БАРААГ НЬ ЗАРДАГГҮЙ ТОХИОЛДОЛ БАЙДАГ УУ? ЯГ ҮҮН ШИГ ЭНЭ НИЙГЭМД ЧИНЬ ЭНЭ ШҮҮХ ЦАГДААГИЙН ХЭДЭН ХАХУУЛЬЧДААС БУСАД НЬ АЖЛАА ХИЙГЭЭД, ХАРИН ХАМГИЙН АЖЛАА ХИЙДЭГГҮЙ НОВШНУУД НЬ ЭД НАР БОЛСОН ЮМ БИШ ҮҮ?
-
хариу (March 03, 2014 12:51:26 pm )
Эмнэлэгт очоод нэмэргүй эмгэнээд гардаг, гуталчинд очоод нэмэргүй шинэ гутал авбал хямд юм байна лээ
-
-
um ma ni bad (March 03, 2014 10:59:51 am )
darhanii shuugch geed bgaa huumuus dandaa huwii surguuli damjaan sursan humuus bl.Deed surguuli medlegtei hun 1.2.3 bg
-
nudeeree shuu (March 03, 2014 12:19:12 pm )
namsraijaviig ***lgaj boldoggui l yum bh da
-
Дархан (March 03, 2014 1:31:48 pm )
Монголчууд нэгнийхээ ******д дуртай гэж яанаа.Бүхэл бүтэн төрийн 2 ч байгуулага шалгаад Мягмардорж нь тэр хүн амьны хэрэг гархад байгаагүй юм байна гэдгийг тогтоосон байна.Хэт их үнэнийг гуйвуулаж болохгүй шүүдээ Д.Энхтуяа гэдэг шүүгч байсан Аймгийн засаг даргыг олон түмний нүдэн дээр 5-Дашууд зодсон тэр хэргийг хэрэгсэхгүй болгосны төлөө ажилгүй болсон хүн мөн үү.Энэ сэтгүүлч бас хэргийн материалтай сайн танилцаад дараа нь хүн гүтгэж **************** болгох хэрэгтэй
-
muugi (March 03, 2014 3:48:59 pm )
naad muu namcrajab gedeg chini abiigachin gar shuu de
-
njuty (March 03, 2014 4:36:48 pm )
Асуудалд баримттай,хууль зүйн үндэстэй хандах хэрэгтэй,ухаандаа ЦГ-ын дарга Намсрайжавыг хэд хэдэн газар дамжин авилга авч хариуц**********с мултарч байсан гэдгээ батлаж чадах уу?хүнийг ингэж гүтгэх нь хэнд хэрэгтэй юм бэ?мөрдөн байцааг ч мэдлэг чадвараасаа болод дутуу дулимаг шалгасан зүйл байж болох,түүнийг нэмэж шалгаад асуудал хуулийн дагуу шийдэгдэх учиртай,харин сэжиглэгдэж байгаа этгээдийн машина хэрэг гарсанаас хойш Дарханд ирсэн гэдэг дээр анхаарах хэрэгтэй,машина нь өөр газарт явж байсан,сэжиглэгдсэн этгээд машинагүйгээр Дарханд байсан эсэхийг тогтоох үэрэг зүйлүүдийг хийх хэрэгтэй юм,бусдыг гүтгэж болохгүй шүүдээ.
-
Zochin (March 03, 2014 6:39:38 pm )
Darhanii tsagdaad hun aminii notstoi herguudiig tanil talaaraa ungu munguur daraad ongoruuldeg baidal olon jiliin umnuus bii bolson Ulaan tsaim medeejiin hergiig ulaan tsaim dardag Bur gemt etgeediig barivchlaad daraa ni yu bolov gemeer genethen sullachihsan baidag Aluurchidttai huivaldchihsan baidag adgiin garuud darhanii tgagdaad baidag.
-
ganga (March 03, 2014 7:34:44 pm )
ene tuilshirdag humuus uuriinhuuruu zutgej bundguriinhuu hereer bodoh uvmdaa naandaj huwi hun ts****laad alban bguullag ner turd halda barimt notolgooguigeer busdiin setgel sanaag uimuulehee bolimoor uvm
-
Anonymous (March 04, 2014 8:37:44 am )
БАРИМТ НЬ БАЙСААР БАЙХАД ҮГҮҮСГЭЖ ХЭРЭГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ЮМ БАЙНА ГЭХ ДҮГНЭЛТЭД ШУУД ХҮРЧ БОЛХООР
БАРИМТУУД БАЙНА ДАА НААДАХ ЧИНЬ ДАХИН САЙН ШАЛГАХ ХЭРЭТЭЙ
ӨМГӨӨЛӨГЧ ШУДРАГ ХҮН АВАХ ХЭРЭГТЭЙ ДАРХАНИЙ ЦАГДААГИЙН БАЙЦААГЧ ЭНЭ ХЭРЭГИЙГ ДАХИН ШАЛГАХ НЬ БУРУУ ЦАГДААГААС
ШҮХЭЭС ДАХИН ШАЛГАХ БОЛСОН ИЙМ ХЭРЭГҮҮДИЙГ
ШҮҮХ ЦАГДААИЙН ҮҮЛ АЖИЛГААХ ШАЛГАДАГ БАЙЦААДАГ ӨӨР ЭРХ БҮХИЙ ГАЗАР ШАЛГАХ НЬ ЗҮҮТЭЙ -
Çî÷èíЗоригло... (March 04, 2014 9:07:01 am )
Á¿õ àñóóäëûã õóóëèéí õ¿ðýýíä õèéñýí áàéæ òààðàà. Òóõàéí õ¿íèé õàðèóöëàãûí àñóóäëûã Àìüäàð÷ ÿâàà íýãýíäýý á¿¿ ÷èõ.
-
Etseg ehiinhee ugend orj hania song zaluus mini (March 04, 2014 10:22:21 am )
OHID MINI HYNII MUNGUND UNGUND BISH SETGEL SANAA ZURHEE HARJ SUU.Mungu halaalsalsan chutguruud tei suugaad darj avah geed amia aldah yum taarch tohirohgui l bol zaaval naaldaad *****ah geel huleeh yum .Turuulj usugsun aav eejeesee iluu uzej har yumtai naaldaj mungund ni suhurch baigaad altan amia aldah yum
-
Etseg ehiinhee ugend orj hania song zaluus mini (March 04, 2014 10:29:58 am )
Odoo zaluus hooson tolgoi neg l nuhur ehner yarisan amidrald yaarsan humuus ehleed surguulid sur daraa ni hunee tani dood tal ni 3 jil uerheed yav tegj baij l neg gert orj amidar.Emegtei hun hedii unetei bna amidral buh .Dogshin arhi uudag zaluuchuudig buu naidaj suuna gej bod tsaana chini ard chini saihan zaluus zunduu sh dee er huniig ****aar bish arga zali meh uhaanaar zalj yav ohiduud mini deer ni salaad l niileed l udriin hed hereldeed ene bol amidral bish shuu .ohid mini yum sur sursan yum bolgon chini mungu unetei huvtsas hooson tolgoi bolj horvoog duusgah gejuu
20 Comments