Ямар нэг хууль журам хэн хэндээ тэгш шударга үйлчилж байх ёстой. Ингэхгүй байж гэмээнэ л хэрүүл маргаан, баян хоосны ялгаа, барьцалт, талцалт гардаг нь бичигдээгүй хууль. Яг энэ хууль замын нэгдүгээр эгнээнд буй машиныг ачих ажил дээр тодхон хэрэгжиж байна.
Машин зогсчих олигтой талбай, зогсоолгүй нийслэлд нэгдүгээр эгнээнд машинаа тавихаас өөр аргагүй нөхцөл байдал олон газар л үүсдэг. Саяхан хэнэггүй эцэг эхийн гайгаар хоёр сартай хүүхдийг машин журамлагчид чирээд давхисныг бодохоор гол харлах юм.
Энэ мэт олон тохиолдол байгааг холбогдох албаныхан хэлснийг энд бас дурдая. Түүнээс гадна нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачдаг зөвшөөрөл авсан нэртэй мөнгө хөөсөн оффисгүй компани байгааг бас дуулгая. Тэгэхээр одоо бүр машин ачих нь бизнес болчихоод байгааг олон баримтаас харж болохоор байна.
Сүүлдээ машин журамлагчид өдрийн нормоо биелүүлж байгаа аятай өрөөсөн талд нь нуугдаад зогсчихсон, нэг машин тавилаа л бол эзнийг нь далд орохыг хүлээж байгаад ачаад явчихдаг болжээ.
Нөгөө замын хөдөлгөөний дүрмэнд байдаг түр зогсолтын таван минут ч үүнд хамаарахгүй байгаа талаар машинаа ачуулсан иргэд гомдоллож байна. Машиныхаа овор, хэмжээнээс хамаараад 60-80 мянган төгрөг нь монголчууддаа л харьцангуй өндөр гэх торгуультай энэ ажил нэг л биш ээ.
Ингэхээр замын хөдөлгөөний ачаалал, нягтралыг бууруулах биш, машин ачих бизнесийг дэмжих, шалтгаантай нь биш үр дагавартай нь тэмцэж мөнгө олдог хуулийн гажиг болоод байна. Зарим иргэдийн хэлж буйгаар жийпнүүдийн дунд жижиг тэрэг зогсож байвал түүнийг л сугалж аваад явчихсан байдаг гэнэ.
Энэ ёстой үнэний ортой шүү. Уг нь журмандаа утсаар холбогдож зам чөлөөлөхийг анхааруулсан 10 минут олон нийтэд сонсгоно гэсэн байна билээ. Гэтэл утсаар нь ядаж хэлэхгүй, нэг удаагийн сануулга өгөхгүй ийм мөнгөний төлөө ажил явуулж байгаа хотын удирдлагуудын энэ журам нэрийн дор хэрэгжүүлж байгаа мөнгөний ажлаа цэгцлээч гэсэн саналыг иргэд маш олноор илгээсэн юм. Иймд машин ачигчид мөнгөний төлөө улайраад байгааг анхааралдаа авна уу.
О.Ууган
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
bulga (February 25, 2014 11:13:37 am )
машинаа зөв газар байрлуулаач тэгвэл юу гэж ачдаг юм
-
баагий (February 27, 2014 10:25:35 am )
замын тэхий голд машинаа орхиод явж байгаа малнуудын машиныг ачих нь зөв.
-
-
tuvshin (February 25, 2014 11:27:12 am )
Miniih yag jeepnuudiin dundaas l sugalaad achsan daa Bi achisan hund ni chi chaddin bol ter jeepiig ochood ach gesen yu ch helj gololzood amisgaa tsarailaad baisan shdee
-
Anonymous (February 25, 2014 12:20:43 pm )
ЭНЭ ЯГ ҮНЭН ШҮҮ. ХЭН 1 ХҮНИЙ МӨНГӨНИЙ БИЗНЕС ЭНЭ БОЛООД БАЙНА. АРАЙ БИШЭЭ
-
Уншигч (February 25, 2014 1:54:32 pm )
Бат-Үүл дарга энэ балиар юмаа зогсоогоосоо. Мөнгөний төлөө хувийн компани цагдаа 2 нийлээд ариа хэтэрхий байна. Ачихаа болиод торгуулиа өндөр болгочих хэрэгтэй ш дээ. Хүний үнэтэй машиныг гар кардантай нь чирээд л явчихаж байна лээ. Тэгээд л тэр машины кардан эвдэрлээ л гэсэн үг ш дээ.
-
zochiin (February 25, 2014 2:39:18 pm )
ene yag unen shuu yagad neg udaa sanuulj boldoggui yum be uneher mashin tavih gazar hetsuu baigaag hun bolgon l medej baiga biz dee
-
Anonymous (February 25, 2014 10:08:40 pm )
ажлаа сайн хийж байгаа шт харин
-
ДавOpoаа (February 25, 2014 10:13:57 pm )
Хууль журмын гадна бдаг амиа бодсон бэртэгчингуудын машиныг ачих нь туйлын зов. Зам дээр машинаа хээв нэг твичихаад явчихдаг зэрлэг жолооч нарт хуул журам гэж юу бдагийг ойлгуулах хэрэгтэй
-
Зочин (February 26, 2014 10:15:12 am )
Машинаа буруу газар байрлуулж замын хөдөлгөөнд саад учруулвал ачих нь түмэн зөв, харин жийп суудлын машин гэж ялгаварлаж болохгүй шүү
-
ЗОЧИН (February 26, 2014 4:00:00 pm )
ЗӨВ ӨӨ. АЧААД БАЙГААРАЙ. ХУРД ХЭДРҮҮЛСНИЙГ НЬ Ч ЗОГСООЖ БАЙГААД, ЭЗНИЙГ НЬ СЭРГИЙЛЭХ, ТӨМРИЙГ НЬ ХОГИЙН ЦЭГ РҮҮ АЧСАН Ч БОЛОХГҮЙ ГЭХ ГАЗАРГҮЙ. ЯАГААД? ЯАГААД ГЭВЭЛ МОНГОЛД ЯВЖ БУЙ ТӨМӨР АВСНУУД БҮГД СОЛОНГОС, ЯПОНЫ ХОГИЙН ЦЭГЭЭС АЧИГДАЖ ИРСЭН ШҮҮ ДЭЭ…
-
Anonymous (February 27, 2014 8:11:37 am )
utsaar duudaj bolno shdee. mashin tavih zamtai bolood achaach. arai denduu ulairch b.a lee.
-
Anonymous (February 27, 2014 10:01:15 am )
хууль журмынхаа дагуу ачихад болноо гэхдээ зогсоолын асуудлаа шийдэх хэрэгтэй байхаа
-
зочин (February 27, 2014 12:40:16 pm )
машинаа зогсоолд таьж сурах хэрэгтэй . ачих нь зөв ш дээ
-
Anonymous (February 27, 2014 6:41:48 pm )
улайрчихсан юмаа
-
зөв з (March 01, 2014 9:06:32 pm )
тиймээ манайхан зогсоолд тавьж сурах хэрэгтэй соёлтой хөдөлгөөнд оролцох нь өөртөө болон бу******д саад болохгүй шүү дээ
-
зөв з (March 01, 2014 9:08:45 pm )
тиймээ манайхан зогсоолд тавьж сурах хэрэгтэй, учир нь соёлтой хөдөлгөөнд оролцох нь өөртөө болон бу******д саад болохгүй шүү дээ
16 Comments