Алдарт эхийн I, II одонтой эхчүүдийн мөнгийг маргааш буюу энэ сарын 25-наас олгоно гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Эхийн нэгдүгээр одонтой ээжүүд 200 мянга, хоёрдугаар одонтой эх 100 мянган төгрөгийг жилд нэг удаа авдаг байхаар болсон.
Тэгвэл алдарт эхчүүдийн одонгийн мөнгөний санхүүжилтийн хуваарийг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас Сангийн яаманд шилжүүлжээ.
Харин Сангийн яамныхан одонгийн мөнгөний санхүүжилтийг энэ долоо хоногт багтаан холбогдох газруудад нь байршуулах аж. Өнгөрсөн жилийн тоо баримтаас үзэхэд манай улсад нэг ба хоёрдугаар эхийн одонтой 180 орчим мянган иргэн байдаг ажээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (February 28, 2014 1:29:27 pm )
Монголын марг****** дуусахгүй гэж нэг сайхан үг бий дээ. Тэрийг АН засаг барьж байх хугацаандаа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна даа.
1 Comment