МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Ц.Цолмон 2012 оны 10 дугаар сард МҮАН-аас гарч МАХН-д элсэж байсан.
Ер нь хаа байсан 1990 онд МАХН-ыг шинэчлэх эрдэмтдийн бүлэгт ажиллаж байсан Ц.Цолмон гишүүн бүр хойно М.Энхсайхантай хамтран МҮАН-ыг байгуулсан ч байнга шахуу л “МАХН, МҮАН хоёр нэгдэх ёстой” гэж ярьдаг хүн. Харин тэр санал нь бүтэлгүйтэх шинжтэй болонгуут МАХН-ыг бараадсан билээ. Харин Ц.Цолмон гишүүн сүүлийн үед МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын бараа бологч болж хаа явсан газар нь дагалдах болжээ.
Хамгийн сүүлд МАХН-ын төв байранд болсон шинэ гишүүд элсүүлэх кампанит ажлын үеэр МАХН-ын зарим гишүүн хүртэл “Бараа бологч Ц.Цолмон гишүүн ирчихсэнийг бодоход Д.Тэрбишдагва дарга тун удахгүй ирэх нь тодорхой” гэлцэж байсан юм.
Гаднах байдлаараа эрдэм номын гүдэсхэн шинжтэй УИХ-ын эрхэм гишүүн Ц.Цолмон намын дэд даргадаа бараа болох нь ямар нэгэн учир байдаг л бололтой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
anno (February 21, 2014 6:14:53 pm )
Ингэж л хорвоог туулдагаас хойш яахав дээ.төрсөн үр хүүхдээсээ л ичэх байх даа
-
Shudraga hun (February 21, 2014 8:09:20 pm )
Horvoog yaj barana daa
-
Anonymous (February 21, 2014 8:20:42 pm )
Alivaa ajil hosooroo, hamtaaraa baij l amjiltand hurne . Yu ni iluu baigaa yum, oilgosongui.
-
GG (February 21, 2014 9:35:46 pm )
JINHEN HYATAD UDMIIN HUNDEE!!! TURULHIIN 2 NUURTEI!!
-
Atlas (February 24, 2014 3:41:09 pm )
Улаанбаатарын утаан бүрхүүл Яармаг,Нүхтийг нөмрөөд Буянт-Ухаагийн хаяанд тулж зогсдогийг та мэдэхүү. Уушгаа амрааж бие махбодио хүчилтөрөгчөөр бордохыг хүсвэл анд найзуудтайгаа, амраг хостойгоо, айл гэрээрээ алжаалаа тайлж цэнгэг агаарт амрахыг хүсвэл хамгийн ойрхон амралтын газар нь Айдсын даваанд оршдог Атлас зочид буудал гэдгийг та мэдэхүү. Хаалга үүдээ амрагч, зочиддоо саяхан нээсэн Атлас зочид буудал та бүхнийг угтан авч ая тухтай орчинд тав тухтай амарч алдсан хүч ******ираа нө****** сайхан боломжийг олгож байна. Захиалга хүлээн авах утас: 8908-8924, 8908-8926
5 Comments