antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 21, 2014 Comments are off

Дайны үед тусгаарлагдсан гэр бүлүүд уулзлаа

нийтлэсэн Admin

uulzalt0221Хоёр Солонгосын дайны үе буюу 1950-1953 онд салж тусгаарлагдсан гэр бүлүүдийн гишүүдийн уулзалт Хойд Солонгосын Кымгансан амралтын га­зарт эхэлсэн байна. Биесээ 60 гаруй жилийн турш хараагүй хижээл насны 180 орчим хүн уулзалтад оролцох аж.

Өмнөдийн 82 иргэн Умар­дад байгаа 58 төрөл тө­рөг­сөдтэйгөө өчигдөр баяр­ласандаа уйлан уулзжээ. Тэд­ний за­рим нь тэргэнцэртэй бай­гаа бөгөөд хоёр хүнийг түргэн тусламжийн ма­шин дагалдаж яваа аж. Уул­залтад очсон хүмүүс гэр бү­лийн гишүүддээ бэлэг сэлт, хувцас, хүнс, эм зэрэг зүйл авч очжээ.

Уулзалтыг 20-25-ны хоо­ронд зохиож байгаа бө­гөөд АНУ, Өмнөд Со­лон­госын хамтарсан цэр­гийн сургуулилт эхэлсний дараа дуусна.

Өмнөдийн иргэн 80 нас дөхөж байгаа Ли Ду Ён “Их удаан хугацаанд хол байна гэдэг ямар хэцүү болохыг хүмүүс ойлгоход бэрх. Насан туршдаа сана­сан ахтайгаа уулзах болж байгаа нь жинхэнэ гай­хам­шиг. Хэрвээ би маргааш нь үхлээ гэхэд харамсах зүйл­гүй болж байна” гэж Умар­дыг зорихын өмнө ВВС-гийн сэтгүүлчид ярьжээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car