antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2014 3 comments

Баярласан сэтгэлээр байр, машины мөнгө битгий хийх гээд бай

нийтлэсэн Admin

toglolt02200000000000За баярын мэнд, баяр хүргэе. Монголчуудын баяр ер нь дуусахгүй юм аа. “Ноён солиот” кинонд мань солиот “Мартын наймны мэнд, наадмын мэнд, вален­ти­ний мэнд, октябрын бая­рын мэнд, улсын баярын мэнд ээ” гээд гудамжаар явж байгаа хүмүүс рүү ори­лоод байдаг шиг л юм бо­лоод байна. Ямар сайндаа ца­гаан сарын буузаа жигнэж дуусаагүй байтал Валентины баяр болж сар шинээр бэлгэнд ирсэн баа­хан шоколад хайлаад сүйд болж байх вэ дээ.

Тун удахгүй мартын найман болно. Уг баярын хувьд эрчүүд ёстой л бие, сэтгэлээ гарган бэлддэг ганц баяр гэж байгаа. Гэхдээ баяр­луулж, баярлахад учир их байна. Бүсгүйчүүдийн баяраар эрчүүд хайртай эх­нэр, ээжүүдээ хэрхэн баяр­луулдаг вэ. Сэргэлэн нэг нь эртхэн ажлаа тарж ирээд сайхан хоол хийчихээд орой ирэхэд нь улаан дарстай ширээнд инээд алдуулсаар суулгана. Энэ нь бараг хам­гийн хямд төсөр тусах байх.

Гэхдээ дийлэнх нь гадуур зугаалж, урлагийн элдэв тог­лолт үзэж цагийг өнгө­рөөхийг илүүд үзнэ. Үүнийг л отож байсан юм шиг хэдэн дуучин нь “сүүний үнэртэй ээж, сайн ээж бараг л өндөр ээж, намхан ээж” нэртэй тоглолтуудыг хийх шиг болно. Овсгоотой нэг нь “Ub Palace”, “Бөхийн өргөө”-нд дуулж, хоёр өдөр бут авна. Гэхдээ үлдсэн хэд нь зүгээр байхгүй энд тэнд хаана л зай гарна гүйж очоод дуулна. Ингээд хотод тоглож дуусаад “Үзэгчдийн хүсэлтээр, орон даяар” гэж ирээд л гараад шидчихнэ.

Харин нөгөө талд нь хо­шин урлагийн хэдэн про­дакшн шилдгийн шилдэг бүр хамгийн, хамгийн гэж ирээд л марзаганаж өгнө. Хамгийн хачирхалтай нь хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэдэг шиг улиг болсон үзүүлбэрүүдээ урд хойно нь оруулаад хэдэн өдөр бужигнуулна.

Ер нь ингэхэд юу бичих гээд юу бичээд байгаа юм бэ гэж үү. Зүгээр л ээж, эмээгээ баярлуулах гэсэн сэтгэлээр минь шоудаад машин, байр­ны мөнгө хийх гэж чичирч дайраад байдгаа жаахан эв зүйд нь оруулаач ээ л гээд байгаа хэрэг. Бид­ний өмнөөс сэтгэл гаргаад ээ­жүү­дэд маань зориулаад дуулж хуурдаж байгаа юм бол түрүүлээд ашиг харж бүхнийг байр, машины мөнгөөр хараад бай л гэсэн юм.

Байр, машины мөнгө хийх гэсэн гурав хоногийн тоглолт чинь сүүлийн хоёр өдөр нь жинхэнэ хулхидалт, ам барилт, сөөнгө хоолойны чихралт болчихоод байгааг эрхэм хүндэт дуучид, хошин шогчид минь анхааралдаа авч ажил хэрэг болгоно уу. Тэгж л их эмэгтэйчүүдийн баяраар ээжүүдэд зориулж дуулж өгч, баярлах гэсэн сэтгэлээр минь байр, машины мөнгө хийх гээд байгаа юм бол жаахан ч гэсэн сэтгэл гаргаж болдоггүй юм уу эрхэмүүд ээ.

М.Санчир

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (February 20, 2014 8:58:49 pm )

    бут авав

  • залуу (February 23, 2014 6:49:45 pm )

    Унжийсан хэрүүлч авгайдаа бэлэг өгнө гэхээс дургүй хүрээд ажилынхаа авгайчууд руу набор вино бариад л гүйчдэгш дэ би..

    • ehner (February 24, 2014 5:03:52 pm )

      zaluu yasan muuhai helj bn a chi l unjigar heruulch bolgoo bailgui

antalya rent a car