Сочигийн олимпод оролцож байгаа нэрт хийлчин Ванесса Мэй өчигдөр уулын цанын слалом-гигант төрлийн уралдаанд оролцлоо. Тэрбээр Тайландын шигшээ багийн бүрэлдэхүүнд аавынхаа Ванакорн овгоор оролцож байгаа юм. Хийлч бүсгүй эхний гараандаа тэмцээний лидер Тина Мазегээс 26.98 секундээр хоцорч, 44 дүгээр байрт сүүл мушгижээ. Гэхдээ Ванесса Мэй хоёр дахь гараанд хүч сорих аж. Хамгийн гол нь олимпод оролцох зорилготой байсан бүсгүй уралдаанд сэтгэл хангалуун байгаагаа сэтгүүлчид хэлсэн байна.
Эрэгтэйчүүдийн сноуборд-кроссын тэмцээнд Францын сноубордчин Пьер Вольтье алт, ОХУ-ын Николай Олюнин мөнгө, АНУ-ын Алекс Диболд хүрэл медаль хүртлээ. Н.Олюниний хүртсэн мөнгөн медаль Оросын сноуборд-кросс төрөлд авсан анхны медаль болжээ. Сноубордын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Тихомиров “Мэдээж бид тамирчдаа медаль авахыг хүлээж байсан. Одоо төгсгөлийн тэмцээнд алтын зорилго тавьж байгаа” гэжээ.
Их Британийн кёрлингийн шигшээ баг Сочигийн олимпийн хагас шигшээ тоглолтод оролцохоор боллоо. Британичууд хагас шигшээгийн төлөө тоглолтод норвегичуудыг 6:5 харьцаатай хожсон байна. Өмнө нь Швед, Канад, Хятадын кёрлингийн шигшээ багууд хагас шигшээд шалгарсан бөгөөд өнөөдөр багууд хоорондоо өрсөлдөх юм.
Холбоотой мэдээ
-
jgbn (February 19, 2014 12:08:20 pm )
unaj uheegui ni ikh yum da
1 Comment