antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2014 10 comments

МАХН Н.Алтанхуягийг орхих нь тодорхой болов

нийтлэсэн Admin

altanhuyag-middleМАХН шинэчлэлийн Засгийн газраас буруу харж уйлсаар яах аргагүй гарах нь тодорхой болжээ. Дөрөв дэх удаагаа сөхөгдөж байгаа Н.Алтан­хуягаас салж явах тухай яриа энэ удаа гарцаагүй хэрэгжих муу тохироо нь бүрэлдсэн сурагтай.

Хамгийн анх 2012 оны 12 дугаар сард ши­нэч­­лэлийн Засгийн газ­рыг шилгээх тухай яриа хэсэг дүрэлзсэн ч “Цаг нь болоогүй” гэсэн “¹1”-ийн тушаалаар түргэхэн ус цацаад унтрааж байсан түүх­тэй.

Урьд нь МАХН-ын Гүй­цэтгэх товчоо хуралдсан л бол том, жижиг зургаан сайдаа засгаас татах асууд­лыг “Алтанхуягийг айл­гах” маягаар дэлгэн тавь­даг байсан. Тэгвэл энэ удаа асуудал дээд түвшинд өрнөж, ирэх гурав­дугаар сард гарцаагүй Н.Алтанхуягийг орхиж явах нэгдсэн шийдвэрт хүр­сэн гэнэ.

Өнгөрсөн Цагаан сараар Н.Энхбаяр даргатайгаа Сөүлд очин золгоцгоосон МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын бараалхалтын үеэр дуу хураагчид бичиж хадгалсан тун базаахгүй мэдээллүүд ил болж, айхтар хилэгнэсэн МАХН-ын дарга албатууддаа зайлшгүй засгаас гарах тушаал буулгажээ.

Гэхдээ үүний цаана МАН-тай яаралтай ярил­цан тохиролцох хэд хэдэн асуу­дал байгаа талаар эх сур­валжууд мэдээлж байна.

Үндсэндээ Монгол Улсын Зас­гийн газар 90 гаруй жи­лийн түүхэндээ анх удаа МАХН-гүй ажил­лах гадаад, дотоод хү­чин зүйл гарцаагүй бүрэл­дэн тогтсоныг Сөүл орж зол­госон багийнхан дундаас сэмхэн дэлгэн тавьжээ.

Хэдийгээр МАХН-ын дэд дарга, Монгол Улсын Шадар сайдаас эхлээд зарим нөлөө бүхий гишүүн ийм зүйл огтхон ч яригдаагүй гэж тас мэлзэж байгаа ч асуудал нэгэнт арга эвээр шийдэгдэхээсээ өнгөрсөн гэдгийг хамгийн ойрын эх сурвалжууд батлан хэлсээр байгаа юм.

Ямартай ч энэ Засгийн газарт салхи орох нь тодорхой болжээ. Өнгөрсөн 2013 оны наадмын дараа Ерөнхий сайдыг эзгүйч­лэн УИХ дахь АН-ын бүл­гийнхний нүдийг нь бүл­тэлзүүлэн тэвдүүлэх хэм­­жээнд хүртлээ шуугиж байсан МАХН-ын сайдууд засгаас гарах тухай асуудалд энэ удаа АН-ын нөлөө бүхий гишүүд хүч өгч, тун сонирхолтой тохироо хийгдсэн талаар ч яригдаж байна.

Хамтарсан нэртэй ч сүүлийн үед ганцаарчилсан тоглолт хийх нь ихэссэн АН, ялангуяа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бодлого шийдвэрт тун ч урамгүй хан­дах болсон нь МАХН-ын удирдлагуудын түвшинд төдийгүй гишүүдийнх нь дунд ч хүчээ авч бай­гаа нь асуудлыг улам дэвэр­гэж байгаа ажээ.

Энэ асууд­лыг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Зарим хүн “МАХН өнгөрсөн наад­мын дараа засгаас гарна гэж шантаажилж байгаад Н.Энхбаяр даргыгаа сул­луулж дөнгөсөн. Одоо тийм шантааж хийх ямар ч боломжгүй” гэж байгаа бол мэдээлэлд ойр байдаг хүмүүс “Энэ удаа асуудал өндрөө авсан. Н.Энхбаярт үүнээс өөр томоохон төлөвлөгөө байгаа нь тодорхой” гэлцэж байна.

Хэрвээ МАХН ирэх гуравдугаар сард Шадар сайд Д.Тэрбишдагва, Сан­гийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъян, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нарын том, жижиг зургаан сайдаа Н.Алтанхуягийн толгойлсон хамтарсан засгаас хүчлэн татаж гаргавал МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүд гудам­жинд гарч, тэдний оронд АН-аас Б.Мэдрээ, Л.Гансүх, Б.Ургамалцэцэг, А.Гансүх, МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, Ц.Гарамжав нар зө­рөөд хууль тогтоох дээд бай­гуул­лагад малилзсаар орж ирэх нь тодорхой.

МАХН-ын зүгээс засгаас гарах асуудлыг хүчтэй ярьж эхлэхийн өмнөхөн МАН-ын дарга М.Энхболд “Бид цаашид энэ Засгийн газартай хариуцлага тооц­но. Хариуцлагыг гүй­цэт­гэх засаглалын бүх түвшинд ярина” хэмээн сүү­лийн хэдэн сарын турш дууга­раа­гүй­гээр чангахан дуугараад эхэллээ.

МАХН, МАН-ын дарга нар “Би байгаа шүү” гэдгээ ээлж да­раа­лан зарласан эдгээр асууд­лын цаана энэ хаврын улс­төрийн тэмцэл хэрхэн, ямархуу байдлаар өрнөх нь шийдвэрлэгдэж эхлэв бололтой.

Ямартай ч ирэх гурав­дугаар сар шинэчлэлийн Зас­­гийн газрын хувьд тун эвгүй, хатуухан сар болох нь тодорхой болжээ.

Д.Түвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • UUNIG ALI ALI TALDAA ANHAARAACHEE (February 19, 2014 9:44:34 am )

    N,Enhbayrin ner hund bur l unana.evselin zasgin gazrig taraaval N.ENHBAYRIG hor nairuulsan gedeg ner zuuj ….AN namig davhar unagaj MAN ner hund n deeshlne gesen tootsootoi l yvagdaj bgaa hor.MAN garuud hor nairuulhad hezeenees garamgai

  • zozin (February 19, 2014 12:13:53 pm )

    ene zasgiin gazrig solix n zuitei.ard tumni amidral unexeer doroitoj bn.ter tsalin tetgewer nemsen tsaraig n xar xumuusiig doromjilson baina tegeed bas xudla yrina.Altanxuyg ogtsrox xeregtei.ulsa orond xiij xudla yrisan AH aas zalxaj baina. odoo xurdan soligdox xeregtei.

  • Иргэн (February 19, 2014 12:29:58 pm )

    МАХН -МҮАН-ын эвсэл засгаас гарвал: 1. Эвслийн нэрээр УИХ-д орсон гишүүд болино 2. Энэ эвслийн Том улс төрд нөлөөлөх нөлөө О болно. 3. Нэр хүнд нь навс унаж ирэх 2016 оны Бүх сонгуулиар юу чүгүй үлдэнэ . 4. Ц******даа шоронгийн ялтан байсан даргатай энэ нам улс төрийн тавцангаас арчигдах зам нь нээгдэнэ. Иймд зөвлөхөд АН-ын засагтай хамт зууралдсаар энэ их бүтээн байгуулалттай нэр холбогдож “Бидний орж ажилласан манай эвслийн ЗГ энэ бүгдийг хийлээ” гэж ярьвал нэр хүнд нь өсөх, дараагийн сонгуульд бага ч гэсэн амжилт олох баталгаа болно. Томчуудаас нь шадар сайд Тэрбишдагва, Улаан 2 арай алсын бодлоготой, юм үзсэн хатуу самрууд тул засгаас гарахыг дэмжихгүй биз дээ.

  • Ã.Áàòíàñàí. (February 19, 2014 1:27:12 pm )

    Ýâñýã÷ ÀÍ íü ¿ë òîîìñîðëîîä áàéõàä äàãàæ íàâñàãíààä áàéâàë íýð õ¿íäýý óëàì á¿ð àëäàõ áîëíî. Õýäýí ñàéäûí ñóóäàë ãóéæ àâ÷èõààä ò¿¿íýýñýý ç¿¿ãäýýä ñàëæ ÷àäàõã¿é áàéãàà ë áèø þì áîë ìºðèéí õºòºëáºðòºº òóñãàñàí øóäðàãà ¸ñûã òîãòîîõ, ñàõèëãà õàðèóöëàãûí òîãòîëöîî áèé áîëãîõ ãýñýí çààëòóóäàà õýðýãæ¿¿ëõèéã ýâñýã÷ýýñýý øààðä õºäëºõã¿é áîë ãàð. Ýðõáèø áàéãóóëñàí ãýðýýíäýý èéìýðõ¿¿ ç¿éë òóñãàñàí áàéëã¿é. Ñîíãîã÷èä ÌÀÕÍ-ä ìºðèéí õºòºëáºðºº õýðýãæ¿¿ëíý ãýæ íàéäàæ ñàíàëàà ºãºº áàéëã¿é.

  • зочин (February 19, 2014 2:49:01 pm )

    Хүний үгэнд орж төр засгийн ажлыг хаядаг тийм сайдууд байхуу… тэд чинь өөрийн гэсэн бодолтой улс байх. Ер нь намын эрх ашигаас илүү төр улсаа бодох хэрэгтэй. Ерөнхий сайдыг солих бол авгай солихоос амархан.

  • oynzochinzochin (February 19, 2014 4:26:27 pm )

    odoo bolson garsan deer ardc hilsan nam boliyooooo

  • Anonymous (February 19, 2014 5:56:57 pm )

    ЗАСГААС ГАРААД МАХН ИЙН ХУВИД ЯМАРЧ АШАГГҮЙ
    МАН МАХН ХОЁР ӨИЁ ДААГЧ НАРТАЙ ХАМТРАН ОЛНРХ БОЛХ ЮМ БЛ МАХН ДАРААГИЙН СЛНГУУЛД ЯЛАХГҮЙ

  • irgen (February 19, 2014 9:05:11 pm )

    chadvarlag zasag kheregtei bna

  • иргэн (February 20, 2014 11:03:14 am )

    ЭНЭ ЗАСАГТАЙ БАЙХ НЬ МАН-Д АШИГТАЙ БАЙГАА. АРД ТҮМНИЙ ДУНД ӨДӨР ИРЭХ ТУТАМ НЭР ХҮНД НЬ УНАЖ БАЙГАА ЭЛ ЗАСАГТАЙ БАЙЖ БАЙГААД СОНГУУЛИЙН ӨМНӨХӨН АЛХАМ ХИЙХ, ДАРААГИЙН ЗАСАГ РЕТИНГИЙГ АХИУЛАХ БОЛОМЖ ӨГӨХГҮЙ БАЙХ ТАКТИК БАРЬЖ БАЙНА. НААНАА СЭЛГЭНЭ ЭНЭ ТЭР ГЭЖ БАЙГАА Ч ӨӨРӨӨР ХАНДАХ МАГАДЛАЛТАЙ.

  • ganga (February 21, 2014 9:40:44 am )

    suuliin huniiheer bol ard tumen gej ajil hiidegui busdiin gar harj tur zasagaa *****ilogch cham shig humuusiig heldegui uvm yduu bgaa chini zalhuu tolgoitoi chinl holbootoi

antalya rent a car