
Тэр үед надад хар тамхи болоод хууль эрхзүйн ямар ч мэдлэг, туршлага байгаагүй болохоор юу хийж байгаагаа хянаж чадаагүй ээ. Удалгүй хэдэн хүмүүстэй тохирч, Цонжин болдогийг үзэнгээ тэнд уулзахаар болсон. Тэнд цугласан хүмүүсийн зарим нь согтуу, зарим нь бага зэрэг мансуурсан байдалтай байсан. Удалгүй тэд ирээд Жонтой үнэ мөнгөнөөс болоод маргалдаад байсан. Тэгээд Жоныг жоохон сүрдүүлж байгаад хямдхан авах тухай л ярилцаж байснаас хэн ч амь насыг нь хөнөөх тухай яриагүй. Гэнэт л маш санамсаргүй харамсалтай зүйл болчихсон байсан.
Яг тэр үед би Жоноос хол, өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чаддаггүй юм аа. Тэгээд ч надад буу, зэвсэг гэх мэт юу ч байгаагүй. Амьдралдаа би жинхэнэ буу барьж ч үзээгүй. Хэрвээ та анзаарсан бол миний өссөн орчин, гэр бүл ийм зүйлээс ангид хол, харин сургууль соёлтой ойрхон сэхээтэн айл шүү дээ. Иймээс ч би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ больчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийллийг л мэдэрч байсан. Өнөөдрийг хүртэл хэн ч намайг тайвшруулж, надтай чин сэтгэлээсээ ярилцаж, үнэнийг хэлүүлэхийг хүсээгүй, намайг хамгаалаагүй.
Харин анх “Би буудчихсан” гэж айсандаа хэлчихсэн үгээр бүгдийг шийдсэн. Тэр үед (хоёр жилийн өмнө) надад ингэж хэлэхээс өөр ямар ч арга байгаагүй. Миний мэдэрсэн айдас, дарамтыг хэн ч мэдэхгүй. Би одоо ч танд үүнийг үгээр илэрхийлж чадахгүй хоолой зангираад хэцүү байна. Эндэхийн алба хаагч, төлөөлөгч нар намайг үргэлж дарамтад байлгаж, хүмүүсийн захиалгаар намайг зовоож тарчлаадаг. Анх хэвлэл мэдээллүүд миний тухай ямар мэдээлэл цацсаныг та мэднэ. Түүний хор уршгаар өнөөдөр би хичнээн үнэнээ хэлээд ч нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байна. Магадгүй, оройтсон байх. Тэгээд ч миний биеийн байдал муу, эмчилгээ хийх бүртээ санаатайгаар улам дордуулдаг болохоор эндээс би амьд гарахгүй байх. Одоо зүгээр л би хав харанхуй алсын алс руу явж байгаагаа л мэдэж байна. Энэ бүхэнтэй би эвлэрсэн” хэмээн бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn
– See more at: http://www.wikimon.mn/content/52948.shtml#sthash.MACScuyn.dpuf
Холбоотой мэдээ
-
zochin (February 19, 2014 7:19:54 pm )
odo iim yum bicheed bxda yaxavde ter gadnii xuntei eldev yum xiij yavj bj yu xiij bgaaga mdxgui bna gj bxuu tegj xumuustei dald uulzaj bga xun yu zarj yavaaga mdj l baimaar yum xichneen aisan bsn ch ooroo buudaagui bail buudsan gj xeleed yal avch baixuu sonin l yum bnaa xairan zaluu nas mongonii xoinoos gadniixnii xol gar bolj xar nuxend suuj bdg oorto l gomdox boljde .
1 Comment