Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Ч.Болдбаатар Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай Таван богд ууланд авираад буцаж явахдаа осолдсон бололтой. 53 настай, туршлагатай уулчин тэрбээр Алтай Таван богдын Малчин хэмээх 4051 метр өндөр уулнаас бууж явсан аж. Хайрханаас бууж яваад осолдож, хавцал руу унасан гэх мэдээллийг охин нь айлд ирж хэлсэний дагуу эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлээд байгаа гэнэ. Өчигдөр осол болсон газарт аврагчид хүрч, хайх ажиллагааг эхлүүлжээ.
Монголын Уулчдын үндэсний холбооныхон Баян-Өлгий аймагт амьдардаг уулын спортын мастер цолтой гурван хүнээ эрэн хайх ажиллагаанд оролцохыг хүсэж, осол болсон газар луу явуулсан байна. Гавьяат Ч.Болдбаатарын охин мөн уулчин хүн бөгөөд саяхан Европт уулын авиралт хийж ирээд аавтайгаа хамт Алтай Таван богдод гарах гэж явсан аж. Цагдаа, онцгой байдлынхан Гавьяат тамирчныг олсны дараа л тодорхой мэдээлэл өгөх гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/52934.shtml#sthash.6KbcwhUW.dpuf
Холбоотой мэдээ
Comments are closed.