Жагсагчдын түүхэнд анх удаа Төрийн ордон руугаа салаавч гаргасан үйлдэл хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн. Тодруулбал, Монголын сэхээтнүүдийн төлөөлөл болох эмч Б.Болдсайхан, Сангийн сайд асан Ч.Ганхуяг тэргүүтэй зургаан хүн ам.долларын ханш өссөнтэй холбогдуулан төрийн эрх баригчдад хандсан жирийн иргэний арга хэмээн Төрийн ордон руу салаавч гаргасан.
Салаавч гаргасан эрхмүүд төрийн ордны баруун жигүүрт очиж нэгэн дуугаар “Энхболд дарга аа, май” гэж зэрэг салаавч гаргасан бол мөн зүүн жигүүрт нь очиж “Алтанхуяг сайд аа, май” хэмээн салаавч гаргаж байв.
Энэ талаар эмч Б.Болдсайхан өөрийн твиттер хуудастаа “Би Ардчилсан намыг дэмждэг. Гэхдээ энэ нь алдааг нь шүүмжлэх биш, улайран хамгаалагч гэсэн үг огтхон ч биш. УИХ, Засгийн газар хоёр эдийн засгаа сэргээх арга хэмжээ авахгүй, ууландаа аялаад, хямраагүй гээд гүрийгээд байвал дахиад ч салаавч өгнө дөө” хэмээн жиргэсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (September 13, 2013 11:17:52 am )
Эд нар одоо болимоор юм аа. Тэмцэл хийж болно гэхдээ соёлтой хийх хэрэгтэй ш дээ. Тэмцэж байгаан гэээд хүн бүрд салаавч өгөөд байвал юу болох вэ? Хой үе залуучууд харж байг****** дээ ямар юмаар үлгэрлэн дууриалгуулаад байнаа хойч үеээ.
-
Baigalaa (September 13, 2013 11:49:49 am )
Би харин Сонгдо эмнэлэгт тэр С-ээр эхэлсэн ******хай зүйлийг чинь өгмөөр байна.
-
иргэн (September 13, 2013 2:06:06 pm )
энэ Болдсайхан хоосон улс төржиж байхын оронд ард иргэддээ яаж хямдхан үйлчилгээ үзүүлэхээ бодож суувал дээр байх. Танай эмнэлэгийн үйлчилгээ арай л дэндүү байгаа шүү. ядарч зовж зүдэрсэн иргэдийн халаасыг хоосолоход хувь нэмрээ оруулж байгаагаа нэг эргэж хармаар даа
-
zochin (September 13, 2013 2:19:15 pm )
zuvuu zuv
-
aard (September 13, 2013 2:26:58 pm )
Why not
5 Comments