
Монголчууд бид энэ дэлхийн бусад үндэстнүүдээс сэтгэн бодох авьяас чадвар, мэдлэг туршлага, техник сэтгэлгээ, дасан зохицох чадвах, аливааг сурах арга барилаараа илүү гэгддэг. Өөрөөр хэлбэл Монгол үндэстний IQ дэлхийд эхний тавт жагсдагаас илүү тод харж болно.
Нээрээ ч зах зээлд орсноос хойшхи хугацаанд монголчуудын яваагүй газар, үзээгүй юм, хийгээгүй ажил гэж бараг л байхгүй болсон. Орос болон Европын орнуудаар явж авто машины наймаа, савхи, Солонгос Улсад хэдэн мянгаараа очиж төрөл бүрийн үйлдвэрт ажиллан, хөдөлмөрийн шинэ соргог санаа эх орондоо авч ирсэн нь нууц биш.
Тэр хэрээр манай улс төр, нийгэм эдийн засаг, оюун санааны хүрээнд томоохон өөрчлөлтүүд хүч түрэн орж ирсэн. Тэр нь нийгмийн сэтгэл зүйд сайн муу, аль аль талаа л мэдрүүлж байна.
Үүнийг амьдралдаа яаж ашиглах, хэрхэн ухаарч ойлгохыг эрдэмтэн мэргэд, улстөрчид, эдийн засагчид битгий хэл юмны учрыг ойлгодог болсон балчраас эхлээд хөдөөгийн буйдад сууж хал үзэж халуун чулуу долоосон цөлх ухаантай хөх өвгөд ч төвөггүй ойлгодог болсон.
Олон оронд зорчиж ямар ч юмыг төвөггүй хийгээд сурчихсан, үгүйдээ л аливаа сайн мууг харж байгаад сурчихдаг овсгоо самбаа авьяас чадалтай бид чинь Монгол гэдгээрээ омогшиж бахархалгүй ч яах билээ.
Гэтэл ийм мундаг улс нэг л зүйлийг өөрсдийнхөө оюун ухаан, авьяас чадвар, боловсрол, заль мэх, овсгоо самбаа, омогшил, эх оронч үзэл, өөр бусад давуу талаа ашиглаад яагаад хийж чадахгүй байна вэ.
Сэтгэл, оюундаа эргэцүүлж бодохоор болчихмоор л санагдаад болохгүй юм. Ер нь эцэг дээдсээсээ өвлүүлсээр бидэнд ирсэн баялаг үүцээ бид өөрсдөө эзэн шиг ашиглаж чадахгүй байгаад л хамаг учир байна гэж би хувьдаа боддог. Минийх шиг бодолтой мянга мянган иргэн байгааг ч үгүйсгэхгүй.
Алт, зэс, молбедин, мөнгөний арвин нөөцтэй Оюу толгойн ордыг түшиглэсэн том төсөл маань овоо нэг урагшлах нь уу гэтэл бас л хад мөргөөд түр саарах шинжтэй болоод явчихлаа.
Уг нь бид чинь юуг ч хийх чадамжтай, дээд тэнгэрээс заяатай өндөр дээд хүмүүс биш бил үү. Гэтэл өөрсдийн баялгаа бусдын эрхэнд өгчихөөд засагтайгаа юутай хээтэйгээ “Рио-Тинто”-гийн амыг хараад хэлснээр нь хөдлөөд байж байгаа нь нөгөө авьяаслаг монголчууд хэмээн омогшин оодрох яриа алд дэлэм зөрөөд бодит байдал дээрээ биш болж таарах гээд байдаг.
Тэгэхээр адтай монголчууд бид эхнээсээ л тоглоомын дүрмээ өөрсдийн мэдэлд авах байж гэх бодол өөрийн эрхгүй төрдөгөө нуух юун. Баялаг бидний гарт байгаа юм чинь өөрсдөө төслөө боловсруулаад техник эдийн засгийн үзүүлэлт хийгээд эдийн засгийн тооцоогоо гаргаад өөрсдөө дэлхийн хөрөнгийн бирж дээр нэрийн хувьцаа гаргаж хөрөнгөө босгоод Оюу толгой төслөө эхлүүлж яагаад чадахгүй байгаа юм бол.
Бидэнд гадаад дотоодгүй сурч боловсроод юуг ч бүтээх залуу үе, бас ч үгүй хуучин бууны хугархай хэмээгдсэн уулын инженер, техникийн өндөр мэдлэгтэй ахмад буурлууд, шинэ хуучин аль алиныг нь мэддэг дунд үеийн боловсон хүчин байна шүү дээ.
Жишээ нь уурхайн үйлдвэрлэлийн захирлаар нь Д.Зоригтыг нь тавиад, өвгөн доктор Ч.Хурцаар зөвлүүлээд, төсөв хөрөнгө ашиг орлогын зардлагыг 20 мянган хувьсагч модультай С.Баярцогтоор тооцоолуулаад, Авирмэд доктроор хянуулж зөвшүүлээд,
Тэр Л.Гансүхэд байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт зэргийг нь хариуцуулаад, эх орон байгаль дэлхийгээ гэсэн сэтгэлтэй ТББ-аар хөндлөнгийн хяналт тавиулаад, хөрөнгийн бирж дээр IPO хийх асуудлыг нь шилдэг банкир О.Чулуунбатад нь даатгаад,
Зам барилгын асуудал их хөөцөлддөгөөр нь Женкогоор төмөр замаа бариулаад, гол толгойг нь шударга гэгддэг С.Ганбаатар бариад, шазуур зууж Ж.Батзандан хянаад явбал ч гэсэн юм бодогдоод л…
Бусад ажиллагаанд нь дээд тэнгэрээс заяат адтай одтой, авьяаслаг монголчууд оролцоод л босгоод ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байх юм.
Ер нь манайд хийх ёстой юмыг хийх хүнээр нь л хийлгэдэггүй, хийж чадахгүй хүнд дааж давашгүй их ажил, эрх мэдэл өгөөд, тэр нь буруу ашиглаад байдаг зуршилтай болоод хэвших нь…
Яах вэ үнэхээр чадахгүй юм гараад ирвэл цөөн хэдэн гадны мэргэжилтэн сарын 50 мянган ам.доллароор ажиллуулна л биз. Өөрсдийн баялгаа гадныхантай 66:34-өөр хувааснаас л хамаагүй дээр. Буруудсан ч баялаг маань бидний мэдэлд байх юм чинь гэж мунхаглаж сууна.
Ер нь тэгээд хүний эрхээр 30 жилийн дараагаас жаргана гэж мөрөөдөж суухаар өөрийн эрхээр гурван жил будилж зовсоны эцэст жаргах ч байсан юм бил үү.
Ярьж биш хийж омогшиж, бүтээж бахархая. Бидэнд хийж чадахгүй ажил гэж байх ёсгүй. Оюу толгойн төсөл дээр ойлгож, алдаа оноогоо дахин цэгнэж дараа дараагийн төслүүдэд нэгийг бодож, хоёрыг тунгаая.
Бид өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө л тодорхойлдог үе ирээд удаж байна, тэнгэр заяат хүмүүс минь ээ.
С.Туул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Viagra (February 19, 2014 7:09:36 am )
Very good info. Lucky me I recently found your blog by chance (stumbleupon). I’ve book marked it for later!
-
dalaman airport transfers (February 19, 2014 7:12:23 am )
This website was… *** do you say it? Relevant!! Finally I’ve found something that helped me. Thanks a lot!
-
Viagra (February 19, 2014 7:27:03 am )
A fascinating discussion is worth comment. I do believe that you ought to write more on this topic, it may not be a taboo subject but typically people do not speak about such topics. To the next! Cheers!!
-
Reviews (February 19, 2014 9:57:21 am )
I really like looking through a post that will make men and women think. Also, thanks for permitting me to comment!
4 Comments