antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 10, 2013 25 comments

Хангуг ноёны өмч “Улаанбаатар” сургуулийн булхай-1

нийтлэсэн Admin
-Дөнгөж элссэн оюутнууд буруу сонголт хийснийхээ төлөөсөнд 200 мянган төгрөг төлнө-

Монголын залуучуудад дээд боловсрол түгээдэг гэх Солонгосын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар” дээд сургуулийнхан энэ хичээлийн жилийн нээлтээ “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хойно байх “Гэгээрэл” нэртэй христиин сүмд хийжээ.

Үүнд эгдүүцсэн шинэхэн элсэгчид болоод тэдний ар гэрийнхэн нь буруу сонголт хийснээ Сургалтын албаны нөхдөд нь хэлж, бичиг баримт болон төлбөрөө буцааж авахаар хандтал 200 мянган төгрөг суутгаад үлдсэнийг нь өгчээ. “Улаанбаатар” дээд сургуулийн нэг ч анги танхимд орж үзээгүй, талаас илүү хувь нь эрдмийн зэрэгтэй гэх багш нараар нь ганц ч цагийн хичээл заалгаагүй атлаа аав, ээжийнх сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг юу ч болоогүй юм шиг суутгаж авч байгааг нь гайхан асуутал “Та гэрээ байгуулсан биз дээ” хэмээн томорсон байна.

Ж.БОЛДБААТАР: ТАНХИМД НЭГ Ч УДАА СУУГААГҮЙ ХҮҮХДЭЭС МӨНГӨ АВСАН НЬ ҮНЭН БАЙНА

Энэ гомдлын мөрөөр бид өнгөрсөн пүрэв гаригт тус сургуулийг зорилоо. Нэг сургуульд орлоо, гарлаа гэж бүртгүүлсний төлөө нэг хүүхдийн мөнгөнөөс хэдэн зуун мянган төгрөг суутгаж аваад байгааг тодруулах, энэ асуудалд удирдлагуудын зүгээс ямар тайлбар хийхийг сонирхож очсон юм. Гэвч бидэнд солонгос захиралтай нь уулзах “завшаан” тохиосонгүй. Тус сургуулийн ерөнхий буюу солонгос захирал Чой Ги Хогийн туслах гэх 30 гаруй насны монгол бүсгүй биднийг зорьж ирсэн учир явдлаа хэлэхтэй зэрэгцээд “Ерөнхий захиралтай уулзах боломжгүй. Та нар дэд захиралтай уулз” гэснээр зорьж ирсэн хүнтэйгээ уулзах боломжийг минь тасхийтэл хааж орхих нь тэр. Түүнд заавал ч үгүй ерөнхий захиралтай уулзах хүсэлтэй байгаагаа уламжилсан ч “Дэд захирал асуудлыг мэднэ” хэмээн дагуулж явсаар тус сургуулийн гуравдугаар давхарт, шатны хажууханд байрлах “дэд захирал” гэсэн хаягтай өрөөнд дагуулж оров. Гэтэл дэд захирал нь манай улсын урдаа барьдаг түүхч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ж.Болдбаатар байх нь тэр. Бид түүнд ямар хэргээр ирсэн учраа хэллээ. Тэрбээр ихэд бухимдангүй байгаа бололтой бидний яриаг сонссоны дараа “Жилийн жилд ийм асуудал гардаг юм. Өнгөрсөн жил бас Боловсролын яамнаас баахан хүн ирж шалгалт энэ тэр болоод явсан. Тэр ч бүү хэл манайхыг солонгос эзэнтэй болохоор христийн сургууль гэж хүртэл ярьцгаадаг юм билээ. Гэтэл тийм зүйл байхгүй. Манай сургуулийг сайт, сониноор элдвээр бичдэг” хэмээж баахан зүйл ярив.

Тэгснээ “Ер нь ганц ч хичээлд суугаагүй хүүхдээс яахаараа мөнгө авдаг юм. Би санхүүгийн хүмүүст болохгүй гэж зөндөө хэлсэн” гэсээр дотуур утсаараа ерөнхий нягтлан бодогч Чулуунцэцэгтэй холбогдож нэлээд зүйл асууж тодруулсан. Тэрбээр “Энд сэтгүүлчид ирээд байна. Та нарыг дөнгөж элссэн хүүхдээс мөнгө авч болохгүй гэж хэлсэн биз дээ. Тийм тохиолдол бий юм уу? Би та нарт болохгүй гэсэн биз дээ. Ингээд л бөөн хэл ам болоод байдаг юм” хэмээн удтал ярьсны дараа бидэнд хандаж “Манай санхүү шинэ элссэн хүүхдүүдээс мөнгө авсан юм байна. Гэхдээ та нарын яриад байгаа шиг тийм олон хүүхдээс биш гэж байна” хэмээв. Энэ тайлбарыг хэлснийхээ дараа тэрбээр Сургалтын албаныхантайгаа холбогдож “Яг одоогийн байдлаар хэдэн хүүхэд ийм шалтгаанаар гарсан тоог нарийн тодорхой хэл” гэснээр биднийг Сургалтын албаныхантайгаа уулзахыг зөвлөв.

ТЭР 200 МЯНГА ЧИНЬ МАНАЙД АЛДАГДАЛ ХҮЛЭЭЛГЭСНИЙ ХОХИРОЛ

Бид түүний хэлснээр хоёрдугаар давхарт байх Сургалтын алба гэсэн хаягтай шилэн хаалгатай өрөөнд очив. Хичээлийн жил эхэлж буй тул ангиа шилжүүлэх, хуваариа зохиох, сургалтын төлбөрөө төлөх гэсэн оюутнууд урт дараалал үүсгэсэн байв. Бид Сургалтын албаны даргыг орлож буй гэх эмэгтэйтэй уулзав. Тэрбээр бидний өмнө оюутнуудтай хийдэг гэрээ гэж нэг хуудас цаас үзүүлэнгээ энд оюутан сургуулиас гарах бол 200 мянган төгрөг суутгана гэсэн заалт байгаа хэмээн тайлбарлав. Түүнээс гэрээг хэн боловсруулсан, яг ямар үндэслэлээр хохирол гэж 200 мянга төгрөг тооцож аваад байгаа мөн энэ гэрээнд сургуульд чинь дөнгөж бүртгүүлээд гарч байгаа хүүхдээс авна гэж заагаагүй байна, яагаад гэсэн асуултыг тавибал “Манай Сургалтын албаны дарга одоогоор байхгүй байгаа. Тэр хүн боловсруулсан. Уг нь бид дөнгөж бүртгүүлээд гарч байгаа оюутнуудыг төлбөрөө аваад гарах бол шууд өгдөг. Та нарт гомдол гаргасан оюутнууд яасан юм бол” хэмээн учирлаж байна. Бас хөгийн гэмээр нэгэн тайлбарыг хэлсэн нь, сургуульд бүртгүүлчихээд гарч буй оюутнуудаас 200 мянган төгрөг авч буй нь алдагдлаа тооцсоных гэнэ. Тодруулбал, тус сургуульд нэг хүүхэд элслээ гэхэд дөрвөн жилд багаар бодоход дөрвөн сая төгрөг орох ёстой байсан. Гэтэл элсэлт дуусчихаад байхад замын дундаас гарна гэж байгаа нь тухайн сургуулийг алдагдалд оруулж буй хэрэг бөгөөд тэрхүү алдагдлаа нөхөхийн тулд 200 мянган төгрөг авч байгаа юм гэсэн ойлгомжгүй тайлбарыг хэлсэн юм. Энэ тооцоог манай дарга хийж, сургуулийн удирдах зөвлөл баталсан гэв. Мөн тэрбээр “Хэрэв ийм гомдолтой хүүхэд байгаа бол учир шалтгаанаа хэлээд бидэн дээр ирж болно. Бид шалгаж нягтлаад хохирлыг барагдуулах талаас нь ярина” гэв.

ЭНЭ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ МОНГОЛД ЭЛЭГТЭЙ ХҮН ГЭНЭ

Түүхч Ж.Болдбаатар гуайн өгүүлснээр энэ сургуулийн эзэн нь, хөрөнгө оруулагч нь 82 настай солонгос эр байдаг гэнэ. Тэр хүн монголчуудад хайртай учраас энэ сургуулийг байгуулж монгол залууст хөрөнгө оруулж байгаа аж. Иймээс бид түүнээс магтаад буй сургууль нь ямар шалтгаанаар христийн сүмд нээлтээ хийсэн талаар тодруулав. Гэтэл Улаанбаатарт тус сургуулийн оюутнуудыг багтаах газар тус сүмээс өөр олдоогүй, зай талбай ихтэй учраас сонгосон болов уу гэсэн тайлбарыг өгч байгаа юм.

Мөн тус сүмийн эзэд нь танай сургуулийн эзэд юм биш үү? гэсэн асуултад “Би тэрийг сайн мэдэхгүй. Ер нь ажил хийж байгаа хүмүүсийг ингэж шүүмжилдэг юм биш үү. Манай сургууль өргөжөөд замын зүун талд сургууль барьсан. Гэтэл МХЕГ-ынхан хүлээж авахгүй байгаа” хэмээн ихэд бухимдангуй өгүүлсэн. Түүнчлэн тус сургуулийн дэд захирлын өгүүлснээр 3700 гаруй оюутантай тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт буюу танилцах үдэшлэгийг хийчих заал Улаанбаатарт олдохгүй байсан учраас христийн сүмд дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан юм байна.

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг энэ их хот, хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөж байхад тус сургуулийн оюутнуудыг багтаах газар олдоогүй гэнэ. Солонгосын хөрөнгө оруулалттай гэх “Улаанбаатар” дээд сургуулийг тойрсон ийм нэг асуудлын араас бид хөөцөлдөж, холбогдох хүмүүсээс нь мэдээлэл авч байх зуур солонгос захирал нь харин ямар нэг тайлбар хийгээгүй. Тэрбээр энэ хугацаанд өрөөндөө байсан бөгөөд хамгийн эмгэнэлтэй нь түүний нохойд барьдаг мод нь Монголын нэртэй эрдэмтэн, түүхч болчихоод буй нь харамсалтай санагдаж байсан. Бид энэ тухайгаа Ж.Болдбаатар гуайд хэлэхэд тэрбээр солонгос захирлаа, бас сургуулиа магтаж л суусан юм.

Үргэлжлэл бий…

 Л.ОЮУНГЭРЭЛ
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (September 10, 2013 9:58:53 pm )

    Tom tom obekt ch baigaadaa buyant uhaa asa tcirk geed. Ug ni teden ruu yariltcaad neeltee hiij boloh l baisandaa. Neg l bish sanagdaad bn……..

    • Anonymous (September 11, 2013 12:59:21 pm )

      Сургуулийн нээлт болгоны бөхийн өргөө, цирк гэх мэт зай талбай ихтэй газар болоод байсныг мэдэх юм алга. Боломж бололцоогоороо хаана ч хийсэн ер нь яадын, тэгээд зам түгжрүүлээд сургуулийнхаа гадаа тоос шороонд дунд хийх байсан ю******.

  • Anonymous (September 10, 2013 10:31:58 pm )

    Unen shuu jil bur sumdee neelt hiij shine oyutnuudin tolgoig ugaadag ,…….
    Bagsh nar ni dandaa tetgebriin oboo emee nar ….
    Bolih heregtei sh dee ubu

  • zochin (September 10, 2013 10:40:03 pm )

    Ugaasaa l ter sumdee hiideg bsan shdee.. ter humuusiig ***shin sonsuulaad suulgaagui shdee. manaihan zuv bichmeer yum bi ulaanbaatariig tugssun. teglee gd neeh muudsan yum alga ***shin bol huvi hunees ***ltga**** yavmaar sanagdval yavj bno. surguuliin neelt hiih gj tegj mungu ureh ***ltgaan yu bgaan. yun asa tsirk ve busad surguuliud ali bolomjtoi gazraa neeltee hiideg bizdee. drees n ter geree hiihdee sain yum humaa unshihad yasiin yunii tuld geree hiij bgaa gdiig meddeggui yumuu. medeej geree hiih chine surguulid uurtuu ashigtai sanalaa l bichne shdee. geree gdeg chine ter shuudee. Solongos helniihee surgaltaar bol minii bodloor Ulaanbaatar deediin hajuud MUIS haana ch hurehgui shuu. Solongoos humuus ireed orchuulga hiihed Ulaanbaatar deed surguuliin oyutnuud n hamgiin sain n.

  • Үзэл бодол (September 10, 2013 10:53:25 pm )

    Аль ч шашин сайн талтай байдаг.
    1 т Христийн шашин аль нэг үндэстэнд харяалагддаг шашин биш.Бид уламжлалдаж ирсэн гэх Буддизм шарын шашин шүтэж манжийн төрийн бодлогын золиос болсон.1921 онд Ардын хувьсгал ялж байхал Монгол эрэгтэй 3 хүний 2 нь лам байсан.Лам хүн эхнэр авч болохгүй гэдэг байсан энэ бол цэвэр улс үндэстнийг устгах бодлого.
    Дэлхийн улс орнуудын ихэнх нь Христийн шашинтай.Ариун хурим хийдэг,олон олон сайн зүйлүүд харагддаг шүү дээ.
    Дэлхийн зөн,Адра,Улаан загалмай гэх мэт хүмүүнлэгийн байгууллагууд бүгд Христэд итгэдэг хүмүүс үүсгэн байгуулсан байдаг

  • zochin (September 10, 2013 11:14:53 pm )

    sumd neelt hiilee gd yadiin ***shintai holbootoi bdiin muu hiih yumaa olj yadsan garuud

  • zochin (September 11, 2013 12:04:49 am )

    hooy ta nar bolioch ter 200000g l yarina biz end ter sum hiid ded zahiral boldoo bagsh ntr ogt hamaagui bh. Boldoo bagsh bol mongonii toloo neg muu solongos ezentei surguuliin ded zahiral hiih hun ch bish oorsdoo l guij ded zahiral hiilgesen yum bgaz bi tgj sonsson.

  • сүрэн (September 11, 2013 3:31:45 am )

    Даварсан Гадаадынхан Монголчуудыг маань шулаад бхад сэтгэл өвдөх юм,биднийг өмгөөлөх төр засаг гэж бна уу?Энэ төр засаг гадаадынханд л үйлчилээд бх юм,баялаг ,газар нутагаа шулуулна арай дэндээд бх юм

  • ЗОЧИН (September 11, 2013 8:58:20 am )

    ЭНЭ ТЭНЭГ СЭТГҮҮЛЧ БАЙНА ААА……. ДАНДАА ЮМ ХИЙЖ ЯВАА НЭГЭНДЭЭ АТААРХАЖ ЯВДАГ ……. СУРГУУЛИЙН ЭЛДВИЙН ХОВ ЖИВ ХӨӨЦӨЛДДӨГ БАС ХЭНИЙ ГАР ХӨЛ БОЛДОО ХӨӨРХИЙ …..

  • Зочин (September 11, 2013 9:17:30 am )

    Энэ үнэн ш дээ Улаанбаатар арай дэндүү оюутнуудаа шулдаг нэг кредитниы үнэ ямар их гээч тэгээд аль болох оюутнуудаа унагааж дахин шалгаланд оруулах сонирхолтой нэг хичээл дээр л унах юм бол улираадаг дахин төлбөр авдаг ийм байж бас чанартай сургалттай байх хэрэгтэй тэр багш нар нь гэж үнэн алиа юмнууд байдаг шдээ англиар зөв ч уншиж чаддаггүй хүн л хичээл орж яваа харагддаг би сайн мэднэ харин тэр Болдбаатар гээд хөгшиний лекцэнд сууж үзээрэй та нар ерөөсөө л өөрийгөө магтсан өвгөн байдгийн

  • Anonymous (September 11, 2013 9:25:16 am )

    setguulch ner zuusen hun guai, iimerhuu jijig sajig asuudal bicchij baihaar arai oor zuiliin tuhai survaljlaga hiigeech

  • zloq (September 11, 2013 9:29:04 am )

    200 000 avah n zovshde. ter surguli ter avsan oyutni orond oor hun avchih l bsn shd. deereesn ter huni bichig barimtiig yanzalj burtgel ene ter geed uchnuun tsagin ajil. Aldagdsan bolomj geed buhel buten edin zasgin ner tomyo bn. aldagdsan bolomjoo l 200 000r uneljin

    • zochin (September 11, 2013 11:42:28 am )

      chi vxeej te1 ***

  • Sank (September 11, 2013 9:43:44 am )

    Yag l solongoschuudiin zan daa. Naad surguuli chin hiristiin sumiin sanhuujilttai

  • zochin (September 11, 2013 11:19:32 am )

    ter erdemten geed bga Boldbaatar hugshirsun hoinoo solongoschuudin barlag bolj bga umu da uheuin hoorond yahnab de umnuus n ichij bna,hairan akademichiin ner hund
    buh erdemtediin ner hundiig gutaalaa tuuhch hun bj gadnihtai niilj eleg negtnee shulj bdag
    nasni etsest muu um hiij de

  • zochin (September 11, 2013 11:35:25 am )

    surguuliig ni i togsoj bga oyutanuud ni yuch medexgvi mal bagsh nar dontonguud zugeer tatan bulgaad xaychixad yaadag yum muusai omxii solongoschuudiix yum chin derees aimar unetei oligt surguul bish yum bj zugeer l tseverxenees ts****gvi l yum bnle

  • Anonymous (September 11, 2013 11:39:53 am )

    наадах чинэ угаасаа христийн сургууль шдээ

  • Anonymous (September 11, 2013 12:27:26 pm )

    ene setguulch bichih yumaa olj yadah yumaa. oor bichih yum oldohgui l bgaa yum bhdaa. bi Hristed itgedeg. teglee geed muudsan yum alga. hun yaj hairlah , hundleh bolood amidraliin utga uchir yund bgiig oilgoj uhaaraad bayrlaad yavjiin.
    ulaanabaatar deed surguulid suraad hohirson hun bna u? mongoliin busad ih deed surguuliaduaad hamgiin gaigui ni gej boddog shuu.
    Hrist hunii amidraliig deeshluulne gehees bish dorduulahgui !

    chaddag yum bol oorsdoo horongo oruulaad surguulia baiguul!!

  • аааа (September 11, 2013 1:24:43 pm )

    Болдбаатар доктор өөрөөсөө ичдэггүй юм байх даа. Би өмнөөсөө ичиж байна. Со нрын бууны нохой болоод дуусах нь дээ энэ өвгөн. Ер Со нар арай дэндэж байгаа шүү.

  • аааааа (September 11, 2013 1:25:31 pm )

    Солонгосчуудыг хөөж явуулаад сүмийг нь нураа.

  • çî÷èí (September 11, 2013 1:42:28 pm )

    ÌÓÈÑ-ä õàìààðàëòàé Óëààíáààòàð ãýýä áàñ íýã äàâàðñàí õóâèéí ñóðãóóëü áàéíàà, òýäíèéõ áàñ óðä ºäºð íü á¿ðòã¿¿ëýýä ìàðãààø íü áè÷èã áàðèìòàà áóöààæ àâõàä 47900 íýã êðåäèòûí ìºí㺠òóøàà ãýæ áàéíà ëýý äàâàðñàí çîëáèí ñóðãóóëü áàéíà ëýý. òýãýýä è÷èõ ÷ ¿ã¿é ìàíàé ÌÓÈÑ òýãäýã ãýýä ñóóæ áàéíà ëýý

    • çî÷èí (September 11, 2013 1:44:37 pm )

      ñóðãàëòûí àëáàíû äàðãà Àíõáàÿð ãóàé òýãýýä õýíýã÷ ¿ã¿é àâààä ñóóæ áàéíà

  • Mungund diilddeg hun bol ug hun n muu hun gsen ug. (September 11, 2013 5:40:43 pm )

    Tuund myanga tom tom tsol hergem bgad mungiig dagasan bol ter n ogt hamaagui.

  • Fuck korean (September 11, 2013 6:07:08 pm )

    Lalariin muu esysiin *****uud…manai nutagaas ****…iim *****iin surguuld xyyxedee bitgii o*****ee…manai tom oxin tetgelgeer surax urilaga ogson bna lee bi xyyxedee unegui ch green iim *****iin surguuld oruulaxgyi…

  • Anonymous (September 12, 2013 9:11:31 pm )

    ugan zver l surguuli shdee bi ooroo surdag ****oor meden l dee

antalya rent a car