Захуудыг хотын зах руу гаргах санал, санаачлага гаргах ахуйд дэлгүүрүүдэд халаасаа тэмтрүүлэх вий гэсэн болгоомжлол эрхгүй амилна. Угаас цалин багатай монголчууд хямдыг нь бодож ногоо авахаар “Барс” руу, мах авахаар “Хүчит шонхор” руу хагас бүтэн сайнд зүглэх нь бишгүй. Учир нь супермаркетуудын үнэ хүнсний захуудтай харьцуулахад 20-30 хувийн үнэтэй болохоор тэр. Гэхдээ л бид талхнаас эхлээд “00”-ийн цаас, ундаа, ойр зуурын хэрэгцээ зэргийг дэлгүүрээс л авдаг. Нэг бодлын эрүүл, аятайхан нөхцөлд үйлчлүүлэх таатайн дээр бэлэн мөнгө авч явах шаардлага ч үгүй учраас нийслэлчүүд өдөрт хэдэн зуун саяар тоологдох худалдааг супермаркетуудтай хийнэ. Харин тэр тоолондоо луйвардуулах магадлал 50 хувьтай гэвэл та итгэх үү. Орой болгон реклам нь телевизээр гардаг “Миний дэлгүүр” гэхэд л хамгийн хямд гээд байдаг тахиа нь очихоор байхгүй. Асуувал дуусчихсан. Одоо үнэтэй тахиа л байгаа гэх жишээтэй. Нэгэнт рекламд нь хууртаад очсон болохоор өөр дэлгүүр рүү явж мөнгө үрэх нь дүндээ дүн болохоор үнэтэй тахиа зэргийг нь авах л сонголт үлдэнэ. Энэ бол энгийн жишээ.
Харин сүүлийн үед эхнэр бид хоёр дэлгүүр орох болгондоо авсан зүйлийнхээ үнийг талонтай нь тулгаж явдаг болов. Учир нь дэлгүүрийн лангуун дээр бичсэн үнэ кассын машиныхаас зөрдөг болохоор тэр. Жишээлэхэд, 750 төгрөг гэж биччихсэн салфетка кассанд очихоороо 2900 төгрөг болоод өсчихнө. Гайхаад асуувал,
-Нэг ширхэг нь 750 байхгүй юу. Уутандаа дөрвөн ширхэгтэй гэх нь тэр.
Яагаад ширхэг ширхгээр нь салгаж тавиагүй байж 750 төгрөг гэж тавьсныг асуувал урдаас зэхэлзэнэ. Гэтэл бид чинь тэр болгон талоныг нь лангууны үнэтэй нь тулгадаг улс биш юм байна. Бяцхан ажиглалт хийгээд зогсоход, ойролцоогоор 400 мянга орчим төгрөгийн худалдаа хийсэн 20 хүний ердөө ганц нь гарахдаа талонаа харж байгаа харагдсан. Найм нь шуудхан хогийн саванд хийх бол үлдсэн 11 нь талонаа торлоод гарах жишээтэй.
“Зам бүхэн “Замбала”-д хүргэнэ” гэж өөрсдийгөө рекламддаг “Замбала” гэхэд л хуурамч үнээрээ 50-60 хувийн ашиг олдог бололтой юм. Gilette-ийн 50 мл-ийн сахлын ус лангуун дээр 6500 төгрөг байснаа касан дээр очихоороо 11000 мянган төгрөг болчихов. Зуун граммынх нь үнээр бодчихлоо гэж анхааруулан лангуун дээр тал үнээрээ байсныг нотолбол үнэ нь нэмэгдчихсэн гэх хариултыг худалдагч өгч байна. Яагаад үнээ нэмчихээд лангуун дээрх үнээ солиогүйг нь асуувал нягтлан мэднэ гэх. Нягтланг дуудуулбал гадуур ажилтай явсан гэнэ. Наймаа буцахаа хэлэхэд,
-Яана аа, биччихсэн шүү дээ, ах аа гэдэг юм байгаа биз дээ. Эсвэл тэр үнээрээ зар, үгүй бол авахгүй гэсээр буцаалаа. Зарим ичимхий, нэрэлхүү нэг нь төлөөд гардаг болохоор эцсийн арга нь “биччихсэн” гэх ганцхан үг ажээ. Гэхдээ арваад минут ажигласан ч хуучин үнээ лангуунаас авсангүй. Иймэрхүү байдлаар л луйвар хийж, 250 төгрөгийн барааг 2640 болгож, 6500 сахлын усыг 11000 төгрөг болгож зардаг байна. “Миний дэлгүүр”, “Номин” аль нь ч ялгаагүй иймэрхүү зүйл олон тулгарна. Гуч гаруй мянган төгрөгийн бараа авахад 40 мянгаас илүүг төлөх хэрэг гарна. Гэтэл бид лангуун дээрх хямд үнээр хүнсээ цуглуулчихлаа гэж илүү мөнгө төлсөөр байдаг аж.

Ганцхан удаагийн үйлдлээр арав гаруй мянган төгрөг илүү авахыг завдсан тэднээр өдөрт хэдэн зуугаараа хүмүүс үйлчлүүлдэг. Картнаас өгч байгаа болохоор хэд нь мэдэхгүй мөнгөө сэгсрүүлдгийг мэддэг ч үгүй болов уу. Ингээд бодохоор жилдээ хэдэн тэрбумаар тооцогдох ашгийг хуурамч үнээрээ суйлдаг байж болох юм.
Гэхдээ хулгайчид хулгай хийх боломж олговол та өөрөө буруутай гэж нэг үг бий. Бидний итгэмтгий, ичимхий занг супермаркетууд сурамгай ашиглаад суйлаад байна гэх хар эрхгүй төрлөө. Зах зээлийн жамаараа тогтоогддог таксины үнийг нэмэхийг оролддог Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нөхдүүдэд хэлэхэд, энэ мэтийг шалгаж иргэддээ хэрэг болохоор зүйлийг хий. Тэгж гэмээнэ утгаараа иргэдийн төлөө байгууллага болно. Түүнээс хэн нэгэн шатахуун нийлүүлэгч, таксины үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж иргэдээ чангалах болчимгүй ажлаа болих хэрэгтэй. Угтаа бол энэ чинь луйвар хийж байгаа гэмт хэрэг шүү дээ. Эрүү үүсгээд шалгуулсан ч энд буруудах зүйл алга. Хүний мөнгийг зөвшөөрөлгүй авах нь хулгай гэх томъёололд орохоо больчихсон юм уу?!
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 10, 2013 2:29:45 pm )
Busad orond languun deer bgaa uneer zarahiig ****rddag huulitai yum bn lee
-
zochin (September 10, 2013 4:04:06 pm )
buh delguuruud tiim bgaa bi suuliin ued tolanoo hyanadag bolood bgaa.deer dorgyu mulji****d yanadaa mongoliin ard tumen mini…………………..
-
hulguu. (September 10, 2013 5:46:59 pm )
magnai ***** taxi vne ene ter gej baihaar iimerhvv ard irgeddee hvrsen ajil hiimeer baina banidaa.
-
baagii (September 11, 2013 8:30:20 am )
yag tiim yalanguiya nomin delguur hudlaa amlaj **** umhuuleed luivar hiideg iimerhuu asuudal bainga gardag bolovch dojirchihson baidag ym bna lee
-
IRGEN (September 11, 2013 12:34:30 pm )
delhiid hamgiin baga orlogotoi mortloo hamgiih ih ortogtei uls zowhon MOHGOL…
-
Anonymous (September 12, 2013 10:52:25 am )
Nomin gej garchiglaad bichsen yum ni Minii delguur bh jisheetei tanai soniniihon bolidoo deer bas said Altanhuyag gej garchiglaad unshhaar gants ch nuguu Altangereliin ner n garahgui bsaar bgaad duussan yuugmeer ch yumbe dee
-
зочин (September 13, 2013 8:06:50 pm )
энэ үнэн би бас миний захаас житс авсан чинь лангуун дээрээ нь 4800
кило нь дээрээ 4850 төгний үнэтэй кассанд бичүүлхэд 4900 төг болчихдог юм билээ -
зочин (September 13, 2013 8:07:40 pm )
энэ үнэн би бас миний захаас жимс авсан чинь лангуун дээрээ нь 4800
кило нь дээрээ 4850 төгний үнэтэй кассанд бичүүлхэд 4900 төг болчихдог юм билээ
8 Comments