Хөрөнгө оруулалтыг боомилсон популист хуулиас болж улс орон хөрөнгө оруулалтын гачаалд орчихоод байна гэж яригсад цөөнгүй бий. Тэрчлэн ирэх долоо хоногт эхлэх ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэн батлагдана гэсэн хүлээлт үүсгэчихээд байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагасан эерэг нөхцөл байдал эдийн засагт үүсэх болов уу гэсэн гэгээн хүлээлт бий. Тэгвэл нөгөө талд Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг улстөрчдийн халаасанд байдаг Монголын томоохон 20 компани лоббидож байгаа талаар яригдаж байна. Ер нь бол энэ шинэ хуулийн гол агуулга нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө /роялти/ нэмүүлэхгүй тогтвортой хэмжээнд төлөх боломжтой болох гэсэн дөрвөн төрлийн татварыг 5-10 жилийн хугацаанд нэмэхгүй байх тухай санааг агуулж байгаа. Харин ийм боломжийг 10 саяас дээш ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн л бол хэнд ч эдлэх эрх нь нээлттэй байхаар тусгахаар анхнаасаа төлөвлөгджээ. Түүнчлэн үндэсний хөрөнгө оруулагчдад ээл дагуулна гэгдээд байгаа энэ хуультай холбоотойгоор бизнесээс улстөрд шургалсан холимог улстөрчдийн ашиг сонирхолтой зөрчилдсөн асуудал мэдээж гарч ирж байна. Шинэ хуулийн төслийг араас нь түлхэж, хүч нэмж байгаа нөхдүүд нь ч нөгөөх л бизнесмэн улстөрчид л байж байна. Тэдгээрийн нэрсийг жагсаавал “Алтай Трейдинг”-ийн Сү.Батболд, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, “Женко”-гийн Х.Баттулга, “АПУ”-ийн Г.Батхүү, “Бридж”-ийн Д.Ганхуяг, “Голомт”-ын Л.Болд, “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар, “Хурд”-ын Б.Чойжилсүрэн “Монгол Тамхи Со”-ийн Ц.Дашдорж, “Бодь”-ийн М.Зоригт, “Монгол шуудан”-ийн ТУЗ-ийн дарга асан Д.Зоригт, “Мон Уран”-ны Б.Наранхүү, “МАК”-ийн Н.Номтойбаяр, “НИК”-ийн О.Содбилэг, “Залуу Монгол”-ын М.Сономпил, “МCS”-ийн Л.Энх-Амгалан, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг нарын нэрс цуварч байгаа. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийг лоббидогч эдгээр бизнесмэн улстөрчдийн тухай цувралаар хүргэж байна. Ингээд лоббидогчдын тухай цуврал “Алтай Трейдинг”-ийн эзэн буюу Ерөнхий сайд асан Сү.Батболдын тухай мэдээллээр эхэлж байна.
Сү.Батболдын бараан түүх
-Эсрэг намынхаа амтай хэлтэй эрхмүүдийн нэг болох “Фортуна” Н.Батбаярт амаа асуулгаж, үгээ барж суусан экс Ерөнхий сайд Сү.Батболд бизнесийн эрх ашгаа улсын эрх ашгийн өмнө тавьчихдаг нэгэн гэдгийг цаг хугацаа харуулсан билээ. “Фортуна” Н.Батбаяр нэгэнтээ түүнд хандан “-Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд манай улс хэр баяжсан, та өөрөө хэр баяжсан бэ.Тавантолгойг “MCS”-д зарсан уу, эсвэл бэлэглэсэн үү?” хэмээн асуулт тавихад “-Эхлээд та өөрийгөө засах хэрэгтэй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг үнэн юм билээ. Би өөрийгөө засаад өрхөө засчихсан. Одоо төрөө засах ажлыг үүнээс ч илүү хийж чадна гэж бодож байна. Тавантолгойн лицензийг 10 гаруй жил хадгалж байгаад үндэсний компанидаа өгсөн. Хэн нэгэн гадаадын хүнд худалдаагүй. Хариуцаж байгаа хүн нь би. Харин та байсан бол чадахгүй гамшиг болгоно. Ийм зохимжгүй юм ярихаа боль…” хэмээн хэл ам нь түгдчин байж хариулаад хилэнтэй царайгаа нууж чадалгүй эвгүй байдалд орж суусан Сү.Батболд үнэн хэрэгтээ Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан нарын нөхдүүдтэй хамт өнөөгийн Энержи ресурс-ыг байгуулж байсан түүхтэй шүү дээ. “Тавантолгой”-н ихээхэн нөөцтэй хэсгийг ашиглаж байгаа энэ компани улстөрийн гол хоёр хүчний хамгийн шуналтай хүмүүсийг консорциумдаа элсүүлж, улстөрийн хамгаалалтад орсон гэдгийг хэлэх нь зөв биз. Түүнчлэн С.Батболд, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, М.Энхсайхан, Г.Батхүү нар Тавантолгой ордын 20 хувьд эзэн сууж арван онд Монголиан майнинг корпорэйшн нэрээр Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон. Тэд бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд хувьцаа гаргасан асуудал гэж харагдавч, нөгөө талаас нь харвал Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасныг зөрсөн үйлдэл гэдгийг нь хэлэх нь зөв биз.
Ер нь Сү.Батболдын хувьд улсын хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон Тавантолгойн ордыг өөртөө ашигтайгаар эргэлдүүлж ирсэн баримтууд бий. Яамны мэргэжилтнээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан тэрбээр “Монгол импекс” нэгдлийн экспорт хариуцсан хэлтсийн даргын албыг хашиж байхдаа хувийн бизнесийнхээ суурийг сайн тавьсан нэгэн. “Чингис” зочид буудлыг хувьдаа авч, Бороогийн алтны ордыг Канадуудтай хамтран самраад зогсохгүй 6 тэрбум тонноор хэмжигдэх нөөцтэй Тавантолгойн ордыг өөртөө авсан тэрээр Хятадын төрийн өмчит “Шенхуа” компанид энэ ордыг зарчихаа шахсан гэдэг. Харин Н.Энхбаяр, С.Баяр гэсэн аргагүй акулуудынхаа шахалтаар Тавантолгойг төрд хүлээлгэн өгөхдөө сүрхий зузаан өрмийг авч үлдсэн нь “Ухаа худаг”-ийн орд байв. Түүнчлэн өөрийнхөө ашиг сонирхолд хамаатай төсөл болгоныг өөрийн болон бусдын хүчээр түлхэн урагшлуулж ирсэн увайгүй олигархиудын нэг бол Сү.Батболд юм.
Түүнтэй холбоотой но-той асуудлуудыг хөндөөд байвал олон бий. Тэрээр улсын хөрөнгө мөнгөөр өөрийнхөө бизнесийг тэтгэхдээ арга заль хэрэглэхдээ тун сурамгай. Ямартаа л арваннэгэн онд ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын 110 тэрбумын бондоос тэр өөрийн өмчлөлийн “Алтай кашмер” компаниа татгалзуулсан хэмээн мэдээлж байсны ард өөр сувгаар мөнгө гулсуулах операци явагдаж байсан байдаг. Тодруулбал, УИХ-ын 30-р тогтоолтой холбоотойгоор Засгийн газрын 2011 оны 7 сарын 6-ны 221-р тогтоол гарч, ноолуурын салбарт 300 тэрбум төгрөг хуваарилагдсан нь ноолуурын бизнесийнхний лоббигоор, тэр дундаа Сү.Батболдын өөрийнх нь лоббигоор гарсан гэгддэг. Тэр мөнгийг “Монгол Ноолуур Нэгдэл”-ийн хэдэн компани хувааж авсан бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд нь “Монгол Ноолуур Нэгдэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүн болох нэгэн компани болон түүний толгой компани болох “Спейшл интернейшнл” ХХК-аар дамжуулан Засгийн газрын бондын эх үүсвэрээс олгох зээлээс 5 тэрбумыг авсан гэгддэг.
Тэгэхээр Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидож байгаа томоохон 20 компанийн нэгийнх нь эзэн улстөрчийн намтар нэг ийм бараан байх юм. Манай сайт эхэнд нэр нь гарсан бизнесмэн улстөрчдийн тухай асуудалтай мэдээллүүдийг цувралаар хүргэнэ.
Б.Итгэлт
Холбоотой мэдээ
-
biduul (September 09, 2013 8:42:38 pm )
ene baagiigiinegch n gej urd zugiin husband tei shunaltai, muuhai ****tai avgai bdg
-
одсарнар (September 09, 2013 8:45:35 pm )
дарга болоход нь бусад шиг мөнгө хулгайлах гээд улайран дайрахгүй сайн ажиллах байх гэж бодтол е.сайдын ба намын даргын ажилаа ер хийгээгүй шүү
-
HMMM (September 09, 2013 10:39:52 pm )
geree zasaad turuu zas gedeg ***l hudlaa hunii shunal diildehgui, zarim gadaadiinkhan bi yah ve eh oron mini l hugjij baivall geed zutgeed bg gesen sh dee, getel manaihan esregeeree sonin humuus shuu.
-
Ganbat (September 09, 2013 11:21:51 pm )
Er ni bol odoogiin bga zasagtai bas zyirleh heregtei.S.Batbold bol mongol turiig zasag barij baihdaa unagaj shorootoi ni *****agyi shy de,hyn bolgon l medej bga.mongolchuud mini bie bieniihee hiisen yumiig ni ynelj surya.dandaa l aldaa onoo *** jiwiig ni tyryylj harj baih yum,
-
HM (September 10, 2013 12:02:55 pm )
EMEE NI GEJ NEG HYATAD BSAN GEDEG!!! IIMERHU YUMNUUD L BIDNIIG ASHIGLAJ DOROMJILOJ MONGOL TURUUR NAADAJ BHIIMDA!!!
-
N.Enhbayar (September 10, 2013 12:47:09 pm )
IIm uwaigvi nohdvvd tor udirdaj ulsiin ali oodtei ordtoi gesen bolgoniig zarj vrj ooriin bolgodog hulgaich har amia bodson *****nuudiig taiwan amidrahiig ni harnaa
-
Anonymous (September 10, 2013 2:09:18 pm )
luivachig alaya
-
Zochin (September 10, 2013 10:08:32 pm )
Ene medeelluud uneheer uchir dutagdaltai hudlaa bnaa. B.Itgeltee zuv medeelel deer um bichij bai daa.
-
Zochin T (September 10, 2013 10:12:43 pm )
Hudlaa medeelel uneheer ih bnaa. Uuniig bichsen setguulch ta naad umnuudaa uneheer sain medej bgaa bol huuliin baiguullagad uguuch.
-
MCS iin ajiltan (September 10, 2013 10:21:53 pm )
Tiim bna. Hudlaa medeelel bna. Minii medeh Tavan tolgoin ord gazriinhaa 96 % ulsad butsaan ugsun. Mun MCS, SHunhlai, Petrovis gesen gurvan company ezemshij bhdaa Hongkongod huvitsaa gargasan g buh l humuus sanaj bgaa shuu dee. Zalhmaar um. Hudlaa bicheed l bna um daa ene setguulchid. Busad setguulchidiinhee ner hundiig ungasaar….
-
Nyamgerel (September 10, 2013 10:26:21 pm )
Za ter nooluuriin chin mungunuus manai uildver neg ch mungu avaagui shuu. Harin naad taraasan mungunuudiinhee araas ter huuliin baiguulga ni ergej ***lgaacheeee.
-
HM (September 10, 2013 10:34:23 pm )
Za sorry eldev hereggui setgegdel bichsend. Harin hudlaa um bichsen setguulch yamar sanaatai um dee. Bidniig huuraad, bidniig buhimduulaad.
-
Irgen Ard (September 10, 2013 10:38:43 pm )
S.Batboldiin sanaachilan batluulsan URT NERTEI huuli harin ch zuv baisan shuu odoo ene Altanhu*****n zasgiin gazar huchingui bolgoh geed bna shuu dee. YANAA.
-
Boldbaatar (September 10, 2013 10:48:19 pm )
Ter HURUNGU ORUULAGCHIIN huuli Monosiin Erdenechimeg, NIC iin Sodbileg, APU Bathuu, Altai tradingiin Batbold, Jenco Battulga zeregt ene huuli neeh uilchilj suud bolohguiee. Muusain gadaadiin garuudad, hujaa nar lobbidoj bgaa daa. Ta nariig toorogduulj bgaa shuu dee.
-
Boldbaatar (September 10, 2013 10:50:22 pm )
Bidnii Mongolchuud end heden deerhi ner buhii garuudaa muulaad baij bh hoorond tsaad HUJAA nar chin buh licencuudiig chin tuuj bna doo.
-
Zochin T (September 10, 2013 11:00:01 pm )
Neeree tegej baigaa daa. Hezee ter China companiudiin tuhai humuusiin tuhai bichij bailaadaa. Zunduu china company Mongold bgaa shuu dee. Tegeed l nuguu Altai, Genco, MCS geh umaa huurhii. Ed chin nuguu taxaa tulj baigaadaa.
16 Comments