antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2013 15 comments

Баян хүн гурван төрд нүүртэй

нийтлэсэн Admin

a5922382d44ff88originalТөрийн албан хаагч гэдэг чадалтай, боловсролтойд нь биш мөнгөтэй, нөлөөтэй, эрх мэдэлтэй, танил талтайд нь олддог алба болсон.  Хэр баргийн аавын хүү аль нэгэн яам, агентлагийн газарт ажилд ороход тун бэрх. Толгой сайтай байлаа ч танилгүй бол хүссэн газраа хүссэн мэргэжлээрээ ажиллах боломжгүй.

Харин баячуудын хүүхдүүд өөр. Тэд гурван төрд нүүртэй хүмүүс. Жирийн иргэний мөрөөдөөд ч  хүрч чаддаггүй суудалд томчуудын хүүхдүүд толгойгоо зовоохгүйгээр тухалдаг болсон нь  Монголын өнөөгийн нийгмийн олон төрхийн нэг өнгө болчихжээ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг Монголбанкны дэд захирлын албанд төвөггүйхэн морилсныг олон нийт мартаагүй байгаа.  Өөрийнхөө чадлаар гэхээсээ  аавын нь улстөрийн нэр нөлөө байсныг үгүйсгэх хүн гарахгүй биз.  Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдон шалгагдаж буй Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн саяхан “Оюутолгой” төслийн ТУЗ-ын гурван гишүүнээр сонгогдсон.  Жилдээ 40 мянган ам.долларын сул цалинтай энэ албыг мөрөөдөгсөд олон байхад түүнийг томилсон учир шалтгааныг “сайн” эцгийн нэр нүүртэй холбон үзэх хүмүүс ч байна. Тэрбээр МАН-ыг эрх барьж байх үед “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирлын албанд бэрхшээлгүйгээр томилогдсон нэгэн.

Хөрөнгийн биржийн захирал Х.Алтайг Элчин сайд асан Л.Хангайн хүү гэдгийг мэдэхгүй хүн ховорхон болов уу. Жирийн нэгэн айлын хүүд олдохгүй суудалд тухлаад удаж буй түүнийг гурван төрд нүүртэй гэж тодорхойлоход буруудахгүй биз. МАН-ын даргын суудлыг Их хурлаараа авахаар төлөвлөж суугаа М.Энхболдын хүү Э.Анар мөн л Монголбанкинд ажилладаг. Тэгвэл Хөрөнгийн биржээр овоглохоо дөхсөн Сэлэнгийн Р.Содхүүгийн охин С.Гэрэлмаа Монголын хөрөнгийн биржид томоохон алба хашдаг.

Монголын хар захын ганц баян гэгддэг Ш.Сайхансамбуугийн охин  С.Эрдэнэтуул төрийн албан хаагч болсоор удаж байгаа.  Өдөртөө хэдэн зуун саяын орлоготой том баяны охин төрийн албан хаагчийн цалинд шунаагүй нь тодорхой. М.Энхсайханы охин Э.Хон­горзул  “Оюутолгой” компанид томоохон алба хашдаг мэдээлэл байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн даргаар ажилладаг. Дэд сайдын суудлын төлөө санаархаад дийлээгүй түүнийг Ардчилсан намынхан хоосон үлдээхийг хүсээгүй биз. ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн  Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг АНУ-ын Сан-Франциско хотын консулаар томилсон.  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн хүргэн Г.Энхболд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хүү “Эрдэнэс Тавантолгой”-д ажилладаг гээд хөрөнгөтэй аавын цуутай хүүхдүүдээр төрийн яам, агентлагийн газар дүүрчээ.  “Үндэстэй модны үр жимс хүртэл амттай” гэж энэ байх даа.

Ж.ЭРХЭС

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • лоооооооооооол (September 07, 2013 7:57:31 pm )

    с.д.а.кууд

  • Tuushtai (September 07, 2013 8:02:50 pm )

    Xiij xashij ***daj bval ter etseg exiin ner nuluu bdag l asuudal gej bodoj bnoo. Xarin xiij chadaxgui bol ch uur shuu

  • eoeoe... ichij uheesei! (September 07, 2013 8:47:35 pm )

    eoeoeoeoe… ene ****** huuhduud n ingej yavj baigaagaasaa ichij uheesei. Oorsdiin huch chadal gej sul doroi bolohoor ingej bgaa baij taarna. huuchin ued, darga nar ariin haalgaar huuhdee gaigui ajild oruuldag shig l yum bolj bgaa yum bn. Ichmeer yum! Ter hamt olon bas yaaj huleej avah n oilgomjtoi.

  • ZOCHIN (September 07, 2013 9:32:02 pm )

    MONGOLD BOLOVSROLIIN SALBAR HEREGGUIM BISHUU. BAYAN AILIIN HUUHED BOLJ TURUH NI CHUHAL YUM BISHUU. UNENDEE EELJLEN TURUU BARIJ OMNOH HOOLNIIHOO YALGADASIIG NUUJ BDG IIM TUR ZASAG HIR UDAAN URGELJLEH VE

  • concernedcitizen (September 07, 2013 11:54:07 pm )

    altaid deed bolovsrol ch baihgui geed bodhoor ee huurhii gehees uur yu geh ve.

  • zochin (September 08, 2013 7:47:12 am )

    Ingej olnyg turhirch bolohgui shuu dee. Hiij chadaj baigaa bol hiih l heregtei. Eh etsgees bolj ezemshsen mergejlee zevruuleltei bish dee. Chinii l huuhed orj ajillaj chadaagui yum baigaa biz. Ene humuustei hamt uchnuun olon jiriin ardyn huuhduud ejillaj baigaag uguisgeh yosgui. Gants hoyorhon hun ajil buteeh bish. Uunii orond sain mergeshij ataa horsdloo bagasgaval neg udur husen huleesen gazraa ochno shuu dee. Bodlooroo ta buhniig bitgii uuruusuu ****uulaad bai gej zuvluh baina. Haany alba halaatai, ta ajlaa l sain hii. Bu***d bitgii har buruu sana.

  • зочинзочин (September 08, 2013 9:29:56 am )

    АН -ынхан хэн мөнгөтэй тэр хүнд үйлчилдэг. Олон жил ардчилалын төлөө явсан хүмүүс нь гудамжинд л явж байна дааа…. яаж том албан ту******л авах вэ? гээд л

  • xara (September 08, 2013 9:41:03 am )

    namd ogson mongo bagadaad ajil oldohgui bnaa hoo

  • ZOCHIN (September 08, 2013 6:01:06 pm )

    yug vnen yamar ch medleggvi hvmvvs alban ty****ld ochiod ajlaa medehgvi l bna shvv dee

  • neg iimerhuu (September 08, 2013 7:34:56 pm )

    Нэг иймэрхүү хөгийн улс орон болоод байгаамдаа яаж ч өөдлөхөвдээ Булдруунуудаа

  • атуяа (September 08, 2013 10:42:45 pm )

    Мөнгө хүчтэй юмаа.шшү

  • атуяа (September 08, 2013 11:11:52 pm )

    Мөнгөтэй хүн сайхан юмаа.

  • сүрэн (September 09, 2013 6:02:41 am )

    Даварсан юмнууд вэ?яасан

  • сүрэн (September 09, 2013 6:05:53 am )

    Иймэрхүү юмнууд л эх ороноо худалдаж идэхээс буцахгүйдээ нэг л өдөр Монголын ард түмэн бут ниргэнэ дээ

  • ззочин (September 09, 2013 12:57:14 pm )

    эцгийн нэрээр гарсан гэж сагсуурвал тэнэг гэсэн үг. буяныг нь эдлэлгүй яахав хэтэрвэл тэнэг тэр болно.

antalya rent a car