antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2013 13 comments

“Гацуурт”-ын Л.Чинбатын 13 давхар барилгын цахилгааныг таслана

нийтлэсэн Admin

gatsuurt-big-190 гаруй өрхийн 1500 орчим хүн нар үзэж чадахгүй, бүүдгэр орчинд амьдарч байна-

Сүүлийн үед мөнгөтэй нь хүссэн газраа барилга барьж, бусдын эрхийг хязгаарлах явдал дэндсэн гэхэд болно. Үүний нэг жишээ нь “Гацуурт”-ын Л.Чинбатын үйлдэл. Тэрбээр Сүхбаатар дүүргийн VI хороо буюу Төрийн ордны хойд талд иргэдийн нар үзэх эрхийг зөрчин байж 13 давхар барилга барьж байна. Анх 2002 онд Л.Чинбат “Таско” компанийн түрээсээр эзэмшиж байсан 222 ам метр талбайтай барилгыг дуудлага худалдаагаар авсан аж. Тэр барилгаа буулгаж 13 давхар барилга барихад нь газар хүрэлцээгүйгээс 805 дугаар Ус дулаан дамжуулах төв буюу ЦТП-ийн барилгын газрыг хууль бусаар авчээ. Ингэснээртүүний барилгын ажлаа явуулах эзэмшил талбай нь 794 ам метр болж томорсон байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй нар Монгол Улсын Газрын тухай хуулийг зөрчиж Нийслэлийн Засаг даргын 2006 оны 256 тоот захирамжаар 222 ам метр газрыг 794 болгон нэмэгдүүлж хууль бусаар олгосон аж. Уг нь Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойрууд инженерийн томоохон байгууламж 805 тоот халаалтын цогц төхөөрөмж, ялтсан ус халаагч ЦТП-ийн хуучин барилгын газар дээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 48 дугаар шийдвэрийн дагуу НИТХ-ын 2010 оны долдугаар сарын 16-ны тогтоолоор халаалтын цогц төхөөрөмж зөөх, тусад нь барилга барих санхүүжилтийг төсвийн зохицуулалтаар хөрөнгийн эх үүсвэрийг баталсан байна. Уг ажилд нийслэлийн Засаг даргын 2010 оны долдугаар сарын 19-ны захирамжаар 100 сая төгрөг хуваарилан, тендерт ялсан компани ХПДТ-ийн барилгын зургийг хийж ажлаа эхлүүлээд байтал “Гацуурт”- ын захирал Л.Чинбат тендерт ялсан компанийн ажлыг ямар ч үндэслэлгүй эвдэн сүйтгэж, оронд нь зөвшөөрөлгүй барилга барьж эхэлсэн гэнэ.

Түүгээрч зогсохгүй 100 гаруй ам метр талбай эзэлдэг орон сууцны долоон байр, 199 өрх, 1594 хүн, таван дамжин хэрэглэгч, 63 аж ахуй нэгжийг ус дулаанаар хангадаг ус дулаан дамжуулах 805 тоот ЦТП-г ойролцоох 20 айлын 47 дугаар байрны 20 гаруйхан ам метр талбайтай подвальд шилжүүлжээ. Ингэснээр энд оршин суудаг айл өрхүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа юм. Орон сууцны подвальд Ус, дулаан дамжуулах ЦГП-гийн тоног төхөөрөмж суурилуулсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаад Талбай багатай, агаарын солилцоогүй байранд халаалтын төхөөрөмж байрлуулсан нь хэт халуун, чийг ихтэй, агаарын солилцоогүй болгосон. Усны уур, чийгшилт нь хүйтний улиралд барилгын нэг, хоёрдугаар давхар хүртэл цан хүүрэг, мөстлөг үүсгэж, өрөөнүүдийн цонх мөстөж, байгалийн гэрэл үзэхгүй болсон. Өрөөнүүдийн дотор хананд чийг, мөөгөнцөр үүсгэж ханын обой шавар нурсан. Цахилгаан хөдөлгүүрийн дуу чимээ ихээс шалтгаалж оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг” гэсэн дүгнэлт, гаргасан байна. Мэргэжлийн хяналтын газраас ийм дүгнэлт гаргасаар байхад ЦТП-г 13 давхар байрны дор буцаан шилжүүлжээ.

Харин уг асуудал нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байх явцад буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ өмнөх зогсоох шийдвэрүүд байсаар байтал хууль зөрчин Л.Чинбатад барилгын ажлаа энэ оны арваннэгдүгээр cap хүртэл үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Иймд “Эрдэм” сууц өмчлөгчдийн холбооныхон Улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ тухайн барилга зөвшөөрөлгүй барьж байгааг мэдсээр байж хууль зөрчин Л.Чинбатад үйлчилсэн гэж Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргасан аж. АТГ-аас ‘Улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ нь Дэд бүтцийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтарсан 2003 оны 71/134 тоот тушаалын “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам”-ыг зөрчиж иргэн Л.Чинбатын захиалгатай “Гацуурт” компанийн барьж буй барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь тогтоогдож байна” гэсэн байна.

Тэгвэл өчигдөр тус асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөл авч хэлэлцлээ. Учир нь иргэдийн зүгээс Нийслэлийн Засаг даргад зөвшөөрөлгүй, оршин суугчдын эрхийг зөрчин барьж буй барилгын асуудлыг цэгцэлж өгөөч гэсэн  хүсэлт ирүүлжээ. Тодруулбал “Эрдэм” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Н.Бумбар болох тус хэсгийн оршин суугчид хүсэлт гаргажээ. Үүний дагуу Удирдлагын зөвлөлийн гишүүн өнгөрсөн наймдугаар сарын 30-нд “Гацуурт”-ын Л.Чинбатын барилга дээр очсон байна. Шүүхийн шийдвэрээр тус барилгын үйл ажиллагааг зогсоогоод байгаа ч Л.Чинбат захиралд энэ нь нөлөөлөхгүй байгаа бололтой Хотын удирдлагуудыг очиход барилга барих үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан гэсэн. НЗДГГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Үнэхээр арай дэндүү юм аа.

Тэнд тоглоомын талбай битгий хэл машин орж гарах, явган хүн явах ч зай алга. Үлдсэн жаахан газрыг булаан 13 давхар барилга барьж байгааг ойлгохгүй байна” хэмээнэ билээ. Учир нь тэр хэвийн оршин суугчид нар үзэхээ болиод удаж байгаа юм. Удирдлагын зөвлөлийнхөн тус газар дээр нь очоод хэдэн цагт аль хэсгийн нарыг хааж байгааг нь тогтоож гаргасан байна. Тэдний үзсэнээр тус 13 давхрыг тойрсон бүх барилга сүүдэрлэгдэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл,190 гаруй өрхийн 1500 орчим хүн нар үзэж чадахгүй, бүүдгэр орчинд амьдарч байна гэсэн үг. Гэтэл Л.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх эмэгтэй хууль зөрчин барилга барьж буй үйлдлээ тайлбарлахын оронд “Эрдэм” СӨХ-ны дарга Н.Бумбарыг шүүмжилж “Бумбар гуай шүүхийн шийдвэр дандаа мөнгөтэй хүний талд гардаг гэж шүүгчид болоод бидэн рүү давшилдаг” хэмээн мөнгөтэй гэдгээ гайхуулж байгаа мэт тайлбар хийгээд зогсч байна.

Одоогоор тус асуудал шүүх дээр байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хурал удахгүй болох юм байна. Тиймээс удирдлагын зөвлөл шүүхийн шийдвэр гартал “Гацуурт”-ын Л.Чинбатын 13 давхар барилгын цахилгааныг таслах шийдвэр гаргалаа. Цаашлаад барилгын стандарт, дүрмээ хангаж ажиллахгүй бол барилгыг нь нураах хүртэл арга хэмжээ авна гэдгийг сануулсан. Мөн НМХГ-ын байцаагч Ж.Мөнх-Эрдэнийг ажлаас халах, түүнчлэн дур мэдэн зөвшөөрөл өгч, хариуцлагагүй ажилласан албан тушаалтанд арга хэмжээ авна гэдгийг Хотын дарга. Э.Бат-Үүл анхааруулав.

өдрийн шуудан шинэ

Б.АЗЗАЯА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • bold (September 06, 2013 12:20:38 pm )

    mash sain zow shiidwer gargasan bna hot odool tsegtsende orj mongotoi garuud huuli bus vildeliig hatuu zosooh tsag ni bolson hotiin zahiragchda amjilt hvsie!!!!!

  • irgen (September 06, 2013 12:33:51 pm )

    busdiin erkhiig zurchij bgaa l bol zukhikh khariuts***** khuleekh ni bu***d khuuli bdagiig medruulne bkh daa

  • kkkkk (September 06, 2013 12:54:22 pm )

    zovshoorol ogson huuchin batbayr dargiig shiitgeecheeeeee ene humuusees bolj iim ym bolj bgaam shdeee

  • зочин (September 06, 2013 2:32:44 pm )

    хэлсэндээ байх болтугай

  • ЧБ (September 06, 2013 2:35:28 pm )

    Чаддын бол бариад хорьчооч чадахгүй ш дээ

  • 123 (September 06, 2013 4:49:27 pm )

    яасан ханаж цаддаггүй ********нууд гэхээрээ ийм байдаг байнаа. энэ насандаа сайхан амьдарч байвал болоо юм бишүү. үхэхээрээ аваад үхэж чадахгүйгээс хойш энэ их нөрөнгөөр яадаг байнаааааааааа.

  • ulzii (September 06, 2013 6:00:53 pm )

    barisan barilgiig nyyrana gej yu be uursduu ****** ch barij uzeegui yum baij naadakh ataarkhal khonzongoo bolioch ee

  • unen ug (September 06, 2013 6:47:22 pm )

    zuw shiidver gargachee demjij baina ene hun arai l denduu hunshgui ***** eniig ingeh n zuw, ehnern gej ajilchiddaa tsalingaa tavich chadahgui baij ter gatsuurts gej kompaniihaa hsoron shig ha****nd ys bailgadgiin yaana ohin n gej bie tooson ***** ****** nuhuruu nohoi shig tsagnaj ajilchidda bol hunees dooguur harna ger buleeree sagtsan yumnuud. chinbat chi olon zaliichuuduun hudulmurlu setgeliig untaraach olon hunii *******idej yvaa za yu aimshigtai hudalch huniig gutgehdee sain bur mergejiliin tegeed l erh medel munguuruu dalailgaa l baidag chi tanai ter ehner naraa ta nar. ta nar odoo uiliin laigaa edleh tsagn irj ehelch bainaa hohino. muu *****nuud. hern hen gedeg zaluug chi yaj ajilgui bolgoj olon jil hudalaa saihan yum yrij tsag hugatsaag alduulsanaa sanaarai chiii muu zalitai hunii *** hunii ***

  • Zochin (September 06, 2013 9:50:55 pm )

    Hudulmurluj bui negendee ataarhaj haraaj zuhej haaj booj baihaar huuli jurmiin daguu hamtarch ajillaj boldoggui l yum bh daa. Turiin baiguullagiin ugsun zuvshuurliin daguu barisan yum bgaa biz dee. Zuvshuurul huuli zurchij olgogdson yum bol anh zuvshuurul ugsun ter turiin alba haagch nart hariutslaga tootsoh huulitai. Uuriin hurungu munguu zaraad buteen baiguulaltad tus dem bolj bui negniihee ajliig chudurluhuu bolimoor yum aa.

  • зочин (September 07, 2013 10:51:22 am )

    Ямар **************** юм бэ энэ хүмүүс. Бусдын эрхийг зөрчиж өөртөө ашиглах нь ямар учиртай байдаг байнаа? Одоо энэ олон айлуудын цонхны нар салхийг хайж барьж байгаа замбараагүй барилгуудыг зогсоох хэрэгтэй. Монголд мөнгөтэй хүн юу ч хийж болдог гэсэн бичигдээгүй нэгэн хууль бий болчихсон юм уу даа? Хуулиа хэрэгжүүлж ажиллаж үнэхээр чадахгүй юм даа МОНГОЛЧУУД.

  • ytryr (September 07, 2013 5:17:00 pm )

    medehgui yumdaaa hen ni unen yariad hen ni hudal heleed bgan buuu med

  • тэнэг (September 09, 2013 11:33:35 am )

    Зөвшөөрөл өгсөн гэх юм. Тэгснээ нураа гэх юм хахаха. Монгол бүтэхгүй ээ. Хахуулиа хангалттай өгөхгүй байгаа юм бишүү.

  • Teneguud (September 09, 2013 11:35:50 am )

    200 say tugrug ***ntaajlaad baigaa ter nuhur odoo boliochee. Davartsan hun daramtalj amar amidrah gesen *****nuud. Hiij buteej bgaagaa dandaa ingej baihiin

antalya rent a car