antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2013 8 comments

Худалдаа хөгжлийн банкыг хулхидсан нь

нийтлэсэн Admin

tdbm-building100 хувь төрийн өмчтэй Худалдаа хөгжлийн банкыг хуйвалдаж идэх тулгын чулууг 1998 оны 12 дугаар сарын 24-нд тавив. Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Худалдаа хөгжлийн банкны дүрмийн сангийн 30 хувийг тус банкинд гэрээгээр ажиллагсдын өмч болгохоор тооцож, тэднээс хөрөнгө оруулалтын замаар дүрмийн санг нь нэмэгдүүлэх зохион байгуулалт хийхийг Сангийн сайд П.Цагаанд үүрэгджээ.

Гэрээ байгуулжээ. Ногдол хувь олгохдоо “Албан тушаалын түвшнийг харгалзана” гэжээ. Албан тушаал өндөртэй нь их авна гэсэн үг. Тэгээд банкны удирдах бүрэлдэхүүнд орох 13 хүн ноогдол ашгийн 72.3 хувийг эзэмшихээр тогтжээ. Эндээс ХХБ-ны эвслийн гар хөл болсон захирлуудын хуйвалдаан эхэлж байгаа юм.

УИХ дахь МАХН-ын бүлэг 1998 оны 1 дүгээр сарын 30-нд 07 тоот албан бичгээрээ Р.Гончигдоржид хандан төрийн өмчийн томоохон банк ХХБ-ны дүрмийн сангийн 30 хувийг зөвхөн Сангийн яамны шийдвэрээр хувь хүмүүс мөнгө нэмэх замаар өмчлөх болсон нь ноцтой алдаа … гэж сануулжээ.

ХХБ-ны захирлуудын хуйвалдаанд тос нэмэрлэж асаан бадраагчдын нэг нь Р.Гончигдорж байсан гэдэгт эргэлзэхгүй байж болно. ТӨХ-ноос Худалдаа хөгжлийн банкны захиралтай гэрээ байгуулжээ.

Төлөвлөгөөнөөс давсан ашгийн 50 хувийг шагнал болгож авч байхаар тогтжээ. Гэтэл төлөвлөгөөнөөс давсан ашгаас биш, дутсан ч байгаагаас нь ашиг авч байжээ. Төлөвлөгөө тасалсны шагнал гэж хүн төрөлхтний түүхэнд байхгүй дээ. ХХБ 1336.5 сая төгрөгийн ашигтай ажиллах төлөвлөгөөтэй хэрнээ 1044.6 сая төгрөгийн хэмжээтэй ажиллаж ашгийн төлөвлөгөөт 21.8 хувиар тасалжээ.

Гэтэл төлөвлөгөө давуулсны шагнал гэж ажилчиддаа өгч байв. Төлөвлөгөө тасалсных нь төлөө 90.4 сая төгрөг шагнал нэрээр хурааж идэв. Энэ бол адгийн тэнэг ч хийх ажил биш. Тэд тэнэгтээ ийм үйлдэл хийгээгүй, төрийн өмч идэж цаддаггүйдээ хэргээр хийсэн хийрхэл.

Тэд ашиглан шамшигдуулах талаараа урдаа улаан хөлт оруулахгүй мэргэшсэн хүмүүс байв. Тэд Австралиас хивсний үйлдвэрийн авсан зээлийг төлснөөс болж төлөвлөгөө тасарч шагнал багаслаа, тэгэхээр түүнийг төлөөгүйгээр тооцож ашиг гаргаад хувааж хүртэе гэдэг ШБОС гаргав. Биелүүлээгүй төлөвлөгөөнд авсан шагналын 90.4 саяын 30 хувийг эзэмшил болгосон өр төлөөсөндөө өгчихөв. Энэ 90.4 сая төгрөг үнэндээ төрийн өмчөөс луйвардсан хөрөнгө. Луйвардсанаа эргүүлээд ноогдол ашиг олох байнгын сүүтэй үнээ болгож төрд тушаав.

Нэг иймэрхүү маягаар л эвслийнхэн төрийн банкуудаар шиншилж идэж ашигласаар дөрвөн жилийг өнгөрүүлэв.

Үргэлжлэл бий…

Монгол дахь авлигын үнэн түүх номноос…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Bi (September 04, 2013 1:30:12 pm )

    Heden onii yu bicheed bgaan be? Odoo ene end hamaatain be

  • zochin (September 04, 2013 3:10:51 pm )

    yahav dee muulah yum oldkuu bolonguut l ardin nam ulger zohioj bhgui yu orovdoltei gj jigteihen hahaha

  • xaxa (September 04, 2013 3:17:45 pm )

    ygiy ee tegeed ene chnn shoron orond orj mongo togrogoo ergej toldoggy yasan xachin uls ve de mongol uls tegeed yaxiin xereg xuuchirdaggy bizde

  • kkkkk (September 04, 2013 3:40:30 pm )

    iimerhuu ymnuud zondoo l bdag baih tor barisan uls torchid barag bugd l iimerhuu ymand *****ldaj bsan bh daa

  • Hamaatai bailgui yadgiim! (September 04, 2013 4:36:24 pm )

    Heden oniih ch baisan bidend hamaatai bailgui yadgiim. Hereg huuchirdaggui yum. Negent l bidnii omch horongoos hulgailsan n l bol ert oroi delgej baih heregtei tegeed ter luivarchdad hariutslaga uuruuleh heregtei!

  • gombo (September 07, 2013 12:11:32 pm )

    butehgui bank bolson huniii ongtei ymig dalimdyylj avdag odoo er n boloh chag bolje dotor ajilaj baigaa humyys bugd bayjav

  • DUI Lawyer (February 19, 2014 4:29:04 am )

    Everything is very open with a precise clarification of the issues. It was definitely informative. Your website is useful. Thank you for ***ring!

  • Valium (February 19, 2014 11:28:19 am )

    My counsoler suggested I try to try to get off of ambien that I take every night to sleep. I wanted to know if anyone might know *** long it might take for me to wean myself off, I have been taking it for over a year..

antalya rent a car