Хөгжим бүжгийн коллежоос авахуулаад АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн Ч.Дэлгэрцэцэг Монголоор зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хийлч билээ. Гадаад нөхөртэй хэмээн олноос хааяахан зэмлэл хүртэг Дээгий уран бүтээлээсээ гадна нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа хийлч бүсгүйн “W” клуб өдгөө олон гишүүнтэй болсон гэнэ. Тиймээс уулзалт, цуглаан зохион байгуулахаас гадна урлагийн бүсгүйчүүдийг хамарсан хүмүүнлэгийн ажил хийхээр зорьжээ. Эмэгтэй хүний дотоод ертөнц бол оньсого мэт тайлагдашгүй, бас маш сонин орон зай гэж тодорхойлдог бөгөөд үүнийгээ ч клубынхээ бодлогод тусган, өөрт нь хандсан эмэгтэйчүүдтэй илэн далангүй харилцдаг гэнэ лээ.
Тэрбээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн зовлон жаргалыг ойлгож, сэтгэлийн дэм өгөхийг туйлаас хүсч явдаг учраас ийн зориглосон гэдэг. Энэ тухайгаа “Би олон хүүхэдтэй эхчүүдийн зовлонг дэндүү сайн мэднэ. Багаасаа гэр хороололд амьдарч, түлээ нүүрс болон ус зөөх ажилд нухлагдаж явсан болохоор тэр. Ямар сайндаа ээжийг ажилдаа эзгүй хойгуур эгч маань гэр орноо цэгцлэх, гадуур гарвал намайг үүрч явах гээд л түмэн ажилтай зууралдаж байхав. Тэгээд эгч маань одоо намайг жаахан “цаашлуулдаг” юм. Би чамайг үүрч явсаар байгаад ийм намхан нуруутай болчихсон гээд л баахан инээлддэг” хэмээн дурсчээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.