Гавьяат жүжигчин У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, жүжигчин А.Ганчимэг нарын G.U.G уран бүтээлийн нэгдлийн анхны дэлгэцийн бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино үзэгч олонд хүргэхээр сэтгэл догдлон суугаа ажээ.
Тодруулбал, киноны уран бүтээлчид энэ сарын 9-нд “UBS” телевизийн байранд хэвлэлийнхэнтэй уулзаж киноныхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх төдийгүй уран бүтээлийн чөлөөт ярилцлага өрнүүлэхээр болсон байна.
Уярал ухаарал хайрлаж, 1980-д оны хүмүүний амьдралын жаргал зовлонг сэтгэл хөдлөм байдлаар дүрсэлсэн сонирхолтой адал явдлаар дүүрэн өрнөх киноны нээлт энэ сарын 12-нд “Тэнгис” кино театрт болох бол 13-нд “Өргөө” кино театрт нээлтээ хийх гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.