antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 Comments are off

Өнөөдөр Б.Есүгэн охиныг дурсах өдөр

нийтлэсэн Admin

9b7d623200f059bigОдоогоос яг жилийн өмнө буюу 2012 оны есдүгээр сарын 03-нд барилгын компанийн хөдөлмөр аюулгүй ажиллагаа алдагдсанаас Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байсан барилгын өргөгч кран хугарч унаснаас 12 настай Б.Есүгэн охин амиа алдсан билээ.

Иймд жил бүрийн энэ өдрийг Б.Есүгэн охины дурсгалыг хүндэтгэх өдөр болгож, бяцхан охиныг дурсаж байхаар болсон юм. Тодруулбал, өнөөдөр Б.Есүгэн охины хийж, бүтээхийг хүссэн зүйлс, хүсэл мөрөөдлийн тухай болон хийсэн бүтээсэн зүйлс болох шүлэг, зургаар нь үзэсгэлэн гаргах ажээ.

Охины зохиосон шүлэг “Сахиусан тэнгэр”

“…. Амьдарч байгаа хүмүүс бид
Асар дээшээ очихоо хүлээнэ
Аав ээж ах дүүсээ үймүүлж
Асар том шарх үлдээнэ
Харин сахиусан тэнгэр болоод
Хэзээ ч хорвоог орхихгүй болчихвол
Хүн бүрт тохиохгүй
Хамгаас том аз болно…
… Цасан цагаан даашинзтай
Цав цагаан далавчтай
Цацарсан цагаан дохиуртай
Цэмцгэр цагаан царайтай
Царайлаг цагаан охиныг
Цонхны цаанаас олж хараад
Хүссэн бүх юмаа
Хэлж байна гэж зүүдлэнэ”

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car