Энэ сарын 14-15-ны өдрүүдэд Булган аймгийн Сайхан суманд айрагны наадам болох юм байна. Тус наадмыг Булган аймгийн ЗДТГ, Сумдын засаг дарга нар хамтран зохион байгуулж байгаа аж. Адуу айрагтай холбоотой уламжлалт зан үйлээ хойч үедээ өвлүүлэх, нутгийн бренд бүтээгдэхүүнээ болгон сурталчилж энэхүү баярыг уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Наадмын үеэр “Адуучин” адуу айрагтай холбоотой эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн худалдааг дэлгэхээс гадна “Хамгийн сайхан айраг” шалгаруулах, “Чөдөр ногт зангидах”, “Хэн сайн айраг уух вэ” зэрэг олон тэмцээн уралдаан зохион байгуулагддаг гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.