antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2013 Comments are off

Зургаан настай 22 мянган хүүхэд ЕБС-д элсэн оров

нийтлэсэн Admin

11111Монгол орон даяар Ерөнхий боловсролын сургуулиуд 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 22 000 зургаан настай хүүхэд ЕБС-д элсэн орж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга 280 бяцхан сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэв. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БЗД-ийн Улсын тэргүүний 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, багш, сурагч, эцэг эхчүүдэд мэнд хүргэж нийслэлийн Засаг даргын бэлгийг гардуулав. БЗД-ийн Улсын тэргүүний 84-р сургууль нь Монголын анхны цахим сургууль гэдгээрээ онцлогтой. Энэ хичээлийн жилд тус сургуульд 2980 сурагч суралцаж, 160 багш ажиллах юм. Харин нийслэлийн удирдлагуудын төлөөлөл Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа БГД-ийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр СХД-ийн Ирээдүй цогцолбор сургууль, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл БЗД-ийн Шавь цогцолбор  сургууль, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай ХУД-ийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн нээлтэд оролцож нийт багш, сурагч, эцэг эхчүүдэд баярын мэнд хүргэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car