Монгол улсад Ус цаг уурын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр ус цаг уурчдын орон сууцны шавыг тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Барилгын шавыг тавих ёслолын ажиллагаанд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, Оюут-Констракшн ХХК-ийн захирал Р.Ням-очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Цаг уур, орчны шинжилгээний газар нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 3-р сарын 16-ны өдрийн 82-р тогтоолоор баталсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн нэмэлт жагсаалт”-д хамрагдсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Ус цаг уурчдын орон сууцны зориулалттай зоорийн давхар бүхий 3 орцтой 12 давхар 197 айлын орон сууцны барилгыг 2014 оны 10 дугаар сард барьж дуусган, түлхүүрийг гардуулах нөхцлөөр харилцан тохиролцож, намрын эхэн сарын шинийн 23-ны найман цагаан мэнгэтэй улаан бар өдрийн морин цагт Оюут-констракшн ХХК-тай гэрээ байгуулж, барилгын шавыг тавьснаар Монгол улсын Ус цаг уурын албаны түүхэнд тодоор бичигдэх томоохон бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.