Нийслэлийн Хот тохижилтын газраас борооны тогтоол усыг соруулах ажлыг өглөөний 08.00 цагаас эхлэн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа юм байна. Одоогоор Зам цэвэрлэгээний албаны найман машин Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Бага тойруу, Их тойруу зэрэг замуудын борооны тогтоол усыг соруулж байгаа бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох тул тогтоол ус соруулах ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлэх ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.