Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, нийслэлийн Тээврийн газар, такси компаниуд хэлэлцэж такси үйлчилгээний тарифыг 30 хоногийн дараагаас нэмэхээр болжээ.
Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй 16 аж ахуйн нэгжийн 800 гаруй такси иргэдэд үйлчилдэг байна. Таксинууд эхний км-ийг 1000 төгрөгөөр тооцож, дараагийн км тутамд 600 төгрөгөөр үйлчилдэг. Тэгвэл шинэ зохицуулалтаар цаашдаа дараагийн км гэж ялгахгүйгээр км тутамд 1000 төгрөгийн тарифтай болж байна. Харин дуудлагын таксины хувьд эхний км 1500 төгрөг, дараагийн км тутамд 1000 төгрөгөөр үйлчлэх аж.
Энэ хүрээнд такси үйлчилгээ эрхлэгч компаниудад үйлчилгээний тодорхой стандарт тогтоож өгч байгаа бөгөөд дээрх стандартуудыг хангасны дараа км-ийн төлбөрийг 1000 төгрөг болгох эрхээ авах аж. Мөн хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийг такси компаниудтай гэрээ байгуулан татвар төлөх, таних тэмдэг наах, 10-аас дотогш жил ашигласан зөв талдаа рультэй автомашинтай байх зэрэг шаардлага тавих гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
naraa (August 28, 2013 8:21:40 pm )
amidralaa zalguuldag heden hvmvvs hoorhii bolhon de
1 Comment