Монголын охидын хамтлагийн эхлэл үеийн түүхийн хуудаснаа үлдсэн, 1990-ээд оны сүүл үед цахиур хагалан гарч ирсэн “Уруулын будаг” хамтлаг тухайн үедээ охидыг ая дуугаараа байлдан дагуулж байсан гэхэд болно. Тэд “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал” зэрэг дуунууд нь хит болж байв. Харамсалтай нь хамтлаг тарж, хамтлагийн гишүүд нам гүмхэн байх болсон.
Гэтэл өдгөө хамтлагийн гишүүн Дэлгэрмааг ЦЕГ-аас эрэн сурвалжлах боллоо. Тодруулбал, ЦЕГ-ын цахим мэдээллийн хуудаст эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээлэлд Дээгийгийн зураг болон мэдээлэл нийтлэгдсэн нь олон хүний анхаарлыг татаж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө залилсан гэж байгаа аж. Харин хамтлагийн гишүүд нь тухайн үед ярилцлага өгөхдөө “Дээгий хамтлагаас гарахаасаа өмнө “Зоос” банктай манай хамтлаг гэрээ байгуулаад, хамтран ажиллаж байсан. Тэднийхийг сурталчилж байсныг олон түмэн ч санаж байгаа байх” гэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ШУУРХАЙ (August 28, 2013 12:21:54 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Anonymous (August 28, 2013 1:56:12 pm )
Солонгос хунтэй суугаад гараад явсан гээ биз дээ.
2 Comments