antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2013 21 comments

Дээрэлхүү Монгол

нийтлэсэн Admin

deerelhu​ “Муу нь муудаа дээрэлхүү. Муна гадсандаа дээрэлхүү” гэсэн нэг үг байдаг даа. Манайхан яг л тийм хүмүүс. Ядарсан нэгнээ өргөөд өгөхгүй байж дээрээс нь өшиглөөд, өвдөглөөд, өнхрүүлээд унагачих санаатай.

Энэ хандлагаа гадаадынханд ч гэсэн адилхан гаргадаг гэмтэй. Зөвхөн ядарсан монголчууддаа дээрэлхүү хандаад байна уу гэтэл хятад, вьетнам хүмүүст туйлын дээрэнгүй хандана. Гэхдээ зөвхөн ядарсанд нь. Харин чинээлгүүдэд нь бол ёстой үгүй. Өөрсдөө боол нь болоод л гүйчихнэ. Үүний нэг жишээ болох үйл явдал энэ долоо хоногт болж.

Баянзүрх дүүрэгт байрладаг нэгэн вьетнам засварын газар руу согтуу залуу дайрч ороод гурван засварчинг үгийн сөхөөгүй зодож гарсан гэнэ. Ингэхдээ “Ална. Зайл” гэдгээс өөр үг хэлээгүй бөгөөд зодож, зодчихоод юу ч болоогүй юм шиг гараад явчихаж. Түүний зодуурын бай болсон вьетнамуудын хавирга нь хугарч, шүд нь цөмөрсөн байгаа юм. Энэ бол сүүлийн жишээ. Гэхдээ төгсгөлийнх нь биш. Тэднийг дараа хэн гэгч залуу нь орж ирээд гарынхаа “шүүсийг гаргаж, гаргачихаад” гараад явахыг мэдэхгүй. Ингэлээ гээд нөгөөх вьетнамчуудад нь бас гомдол гаргах эрх байхгүй. Хүний эх оронд хэдэн төгрөг хийж, ар гэрээ тэжээхийн төлөө борви бохис хийхгүй зүтгэж байгаа тэдний хувьд өвчин намдаах эм уучихаад л эвдэрч, гэмтэн машины хальсыг зүлгэхээс өөр үүрэг хийгээд эрх гэж үгүй. Яг л Өмнөд Солонгос болоод дэлхийн бусад улс оронд амьдралынхаа төлөө тэмцэж буй та бидний ах дүүтэй л адилхан. Тэд “Хүний нутагт өвдөж л болдоггүй юм. Өвдлөө л бол цалингүй, байргүй, хоолгүй болно” гэдэгтэй адилхан. Дээрх онцолж өгүүлсэн вьетнамчуудын хувьд хоёр засварын газрынхаа хооронд гэрээтэй таксины жолоочоороо хүргүүлэх маягаар ирж очихоос өөрөөр гадуур гарах нь тун ховор. Яагаад гадуур гарч чаддаггүйг нь асуухаар манайхан байнга зодох, дээрэмдэх маягаар эр бяраа гаргаад байдаг учраас эрүүл мэндээ хамгаалж буй санаа нь энэ. Гэтэл одоо бүр нэг согтуу эр архиныхаа халуунд харанхуй шөнө засварынх нь газар руу дайрч орчихоод, зодож зодчихоод үг, үсэггүй гараад явдаг болж. Гол нь, энэ бүхнийг бичих шалтгаан нь манайхны дээрэнгүй зангаас ичих шалтгаан олшрох болсон болохоор тэр. Яагаад гэхээр манайхан “Гадныхантай тэмцэнэ” гэж цээжээ дэлдэхээрээ барилгын хятадууд, засварын вьетнамчуудыг л айлгадаг гэдэг. Өөр бусдыг нь бол хүчирдэггүй. Өмнөд Солонгос эзэнтэй рестораны эзэдтэй бараг л ах дүү болчихсон сард хэдэн төгрөг саадаг бүлэглэл Улаанбаатарт лав нэгээр зогсохгүй олон байдаг гэх. Европын хөрөнгө оруулалттай руу нь бол бүр шагайх нь битгий хэл дөхөж ч чадахгүй. Юу яасан зодож цохих. Юу яасан айлгаж сүрдүүлэх. Яаж ийгээд өөрсдөө “боол нь болчих юмсан” гээд л доошоо харж, дорой дуугараад гүйчихнэ. Энэ бол ерөнхий нөхцөл байдал.

Тэр ч бүү хэл харийн хүнд биеэ үнэлсэн монгол охидыг шийтгэнэ гэж хөлчүүрхэх нь олон. Ингэхдээ нөгөө л ядарсан охидыг айлгадаг гэж байгаа. Саяхан гэхэд л “Хятадуудад 5000 мянган төгрөгөөр биеэ үнэлсэн 17 настай охины үсийг хуслаа” гээд л баахан уйлж, унжуулсан бичлэг интернэтээр цацна билээ. Гэхдээ тэр нь нэлээн хэдэн жилийн өмнөх бичлэг байх магадлалтай. Нэг хэсэг “Үсийг нь хусч байна” гэж сенсааци дэгдээснээс бодоход шүү дээ. Нөгөө биеэ үнэлэгч нь ядарсан айлын ядарсан бүсгүй. Ажил хийх боломж бололцоо хүн болгонд тэгш олгогдоогүй манайх шиг улсад биеэ үнэлэхээс өөр арга олоогүй байж болох. Ингэж бичлээ гээд биеэ үнэлэхийг дэмжиж байгаа юм биш. Зүгээр л ядарсан бүхэн рүү дайрдаг монгол занг бодохоор дургүй хүрэх нь олон болоод л тэр. Харин баян европ, баян хятадтай амрагласныг нь бол биширч, хүндлээд бөөн юм болчихно. Яаж ийгээд гадаад найзынх нь “боол” болчих санаатай урдуур хойгуур нь эргэлдэж, сүйд болцгооно. Архи байвал архиараа дайлж, газар байвал газар энэ тэрээ өгнө. Бид ийм л хүмүүс. Манай Монголын эх оронч залуусын нэг хэсэг нь тийм л хүмүүс. “Муу муудаа дээрэлхүү. Муна гадсандаа дэрэлхүү” гэдэг шиг тэд  зөвхөн барилгын хятад, вьетнам засварчин, харж хандах хүнгүй 17 настай бие үнэлэгчид л дээрэлхэж чаддаг нь энэ. Хөгийн ч монгол зан бол доо.

 

Г.Отгонжаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • ИРГЭН (August 23, 2013 11:13:52 am )

    ЭНЭ БОЛДЭЭРЭНГҮЙ ЗАН БИШ.
    ЭНЭ БОЛ ХАМГИЙН НОВШИЙН, ХУЛЧГАР ЗАН.
    ЭНЭ НОВШНУУД УБ-н ХОНХОРООС ГАРААД БҮГД ГӨЛӨГ БОЛДОГ.
    ТЭД ЭРЭЭНД ЭСВЭЛ ТЭР ВЬЕТНАМД ОЧООД ГАНЦ Ч АВИА ГАРГАЖ ЧАДАХГҮЙ, ЧИЧИРЧ САЛГАЛЖ БАЙГААД Л ИРДЭГ ШҮҮ ДЭЭ.

  • ИРГЭН (August 23, 2013 11:15:34 am )

    ЭНЭ БОЛ ДЭЭРЭНГҮЙ ЗАН БИШ.
    ЭНЭ БОЛ ХАМГИЙН НОВШИЙН, ХУЛЧГАР ЗАН.
    ЭНЭ НОВШНУУД УБ-н ХОНХОРООС ГАРААД БҮГД ГӨЛӨГ БОЛДОГ.
    ТЭД ЭРЭЭНД ЭСВЭЛ ТЭР ВЬЕТНАМД ОЧООД ГАНЦ Ч АВИА ГАРГАЖ ЧАДАХГҮЙ, ЧИЧИРЧ САЛГАЛЖ БАЙГААД Л ИРДЭГ ШҮҮ ДЭЭ.

  • jamsran (August 23, 2013 11:15:53 am )

    yag vnen Ter huh mongol Tsagaan had gesen novshnuudig shorond hataah heregtei

  • DORJ (August 23, 2013 11:17:37 am )

    Yag une shuu.IIm l ARCHAAGUI HODOOD GEDES NI HOOSON MALNUUD HUDLAA EH ORON UDESERHEG UZEL GEJ SOLIOROOD YAVJ BAIGAAN. ISH CHAVAASDAA IIMERHUU HUMUUS EH ORON JIRIIN BIDNII OMNOOS SOLIOROH YAMAR ERH BAINAA. NAMAG SHALBAAGNAAS OORIIG UZEEGUI MELHIINUUDEE GEJ..KKKKKKK

  • mongol zan (August 23, 2013 11:56:34 am )

    mungutui huniig yaj ch chadahgui. yaduud doroid ni sagsuu zan gargaj demiirehdee sain gej mongol humuus. монгол хүн ер нь тийм хийрхүү, худалч, өөрөөсөө доор хүмүүст дээрэлхүү ханддаг, том том ярьсан хулчгарууд байдаг биздээ.

  • Anonymous (August 23, 2013 11:58:28 am )

    yg unen tgd tur zasag n n ch bas yu ch hiihgui ergyy n dendsen yls bolj bn suu uvug deedes mine iim hylchgar ergyy amitad bgaagui yumsan doroi byyraid huch chadlaa bitgii gargaach ted chi ter bie uneleed bgaa ohid huuhnuud chin erchuud saihan tyshegtei halamjtai yhaantai baisan san bol ,yls eh oron n aytai tyhtai amidraltai bsan bol yu gej ingej heden haltar tugrugnii hoinoos uhen hatan bie ner turuu ch hairlalgui yvj bh yum be tsaana yu bgaa bol geed ungiij neh haraach erguu malnuudaa er hun geed ner zuugeed bgaa bas eh oronch gesen uzeltei geh novshnyydaa

  • x (August 23, 2013 1:01:51 pm )

    zodson ni bol zov shdee zodox l xeregtei xarin yduu g ni ch bayniig ni ch adilxan l zodoj alax xeregtei xujaa solongos l bol aldag bx xeregtei ene xun alaad bgaa xumuus tiim l ix xun aldag ym bol xujaa nariig barilgiinxaa talbai deer bxad ni boonoor ni alax xeregtei shdee shorongiinxonii gargaad alsan xujaagiin toogoor ni ylaas ni sar xasna gevel saixan daa 12 xujaa alaad neg jil xasuul geed l yvuulax xeregtei

    • mogy (September 13, 2013 12:06:59 am )

      noen X guaid!chi aimar aluurchin yum bn te?hahaha neree butneer n bichih zorig hursenguy yu te?eejeeree computer avhuulaad ard atman aluurchin bolson yum bizdee hahaa

  • gahga (August 23, 2013 1:40:00 pm )

    chuham ymarni oilgomjtoi etseg ehiini uwluulsen hagiin nowshiin zandaa tsusandni bgaa

  • ганболд (August 23, 2013 2:10:54 pm )

    Зөв бичиж.Эрээн,Эрхүүд очоод тэнэгтдэг.Харин тэр төлөг гээд байгаа Вьетнам,Хужаанууд чинь хаана ч очсон хэнд ч дээрэлхүүлдэггүй улс шүү.Ийм новшийн “сүгсэлзүүр” байж монгол эр хүн дээ,,Чингисийн Монгол,Бөхийн хийморь г.м-г ярьж амьтны доог болохоо боль.Даруухан ,ажилсаг,хууль дүрмээ дээдэлдэг, эвсэг байна уу гэхээс тэнэгтэж солиордгүй юм.

    • mogy (September 12, 2013 11:54:56 pm )

      sanaa yag niilj bn yamarch bsan adil bodoltoi hun bdag l yum bn

  • zochin (August 23, 2013 3:19:21 pm )

    HEDEN OMHII HUJAA VEITNAMUUDIIG OMOOROOD BOGSIIG NI DOLOOHNEE ARCHAAGUI PIZDA NAR MINE NEG ODOR SEREHED CHINE MONGOL HUN TAARALDAHGUI BOLTSON BAIH VII DEE, HARIINHNII BOGSIIG BITGII DOLOO, YANHANUUDIIN BOGSIIG BITGII DOLOO, VHEHED CHINE NERIIG CHINE HADAN DEER MONGOLOOR SIILJ VLDEEDEG YUM SHVV MALUUDAA

  • ббб (August 23, 2013 3:38:01 pm )

    дээр сээгий бичсэн хүмүүс тэнэг юм уу, ядаж чадах чадахаа хандыг нь дарж байхгүй бол гадаад гэж бөхөлзсөөр байгаад муу нь хүртэл дээрлэхэж байна шүү дээ, Төр засаг нь ард иргэдээ өмөөрөхгүй юм чинь ард иргэд нь ингэж л нутагтаа эзэн гэдгээ харуулж байх хэрэгтэй

  • Асуулт хариулт (August 23, 2013 4:27:25 pm )

    За эхлээд энэ нийтлэлийг бичсэн Отгонжаргалд баяраллаа. Нэг асуулт энэ нийтлэлийг дэмжиж сэтгэгдэл бичсэн хүмүүсээс асууя та нар яг юу хийж байгаа юм бэ?

  • mongol bysgyi (August 24, 2013 5:39:27 pm )

    delxiin olon orond mongolchyyd gyilga gyij xydlaa yarij xylgai xiij gydamjind xonoj emegteichyyd ni xyyxdee shorond teryylj baigaa shyy dee yyniig yu gej yzex ve

  • hm (August 24, 2013 9:57:16 pm )

    тийм л мундаг үс хусдаг юм бол тэр Сэрчмаагийн үсийг хусах нь яасын ?

  • irgen (September 01, 2013 9:24:01 pm )

    Laliin ertuntsud basan bol duudah nee.Zerleguud6

  • unshigc (September 03, 2013 9:11:52 am )

    Ene Otgonjargal gedeg ynhan hytadiig umuuruhduu vetnamaar bambai hiij b.na da

  • Мангал (September 08, 2013 6:57:11 pm )

    Монгол хүий чанар гэдэг маш эгзэгтэ асуудал шүү. Зусарч дээрэнгүй хоёр ямагт хамт байдаг юм. Түүний цаад хөдөлгөгч хүч нь шунал.

  • mogy (September 12, 2013 11:50:20 pm )

    sain goe unen yum bichje bayarlla!

  • mogy (September 13, 2013 12:00:58 am )

    computer iin ard suusan atmanuud yamar aimar yum be **** t**** ain hahahaa bituu *******hahaa chaavaas daa

antalya rent a car