antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2013 1 comment

“Номин” Констракшины Өнөр хотхоны барилгын дээврээс ус алдаж, оршин суугчийг хохироожээ

нийтлэсэн Admin

IMG_0195_zps54704d68Сүүлийн үед борооны дараах мөөг шиг олширсон энэ олон барилгийн компаниуд оршин суугчидаа хохироосоор байна. Манайдаа л шилдэгт тооцогддог “Номин констракшин”-ы Өнөр хотхон хороололын нэгэн оршин суугчийн гэр, бороо орсоны дараа нэг иймэрхүү болжээ.

Орон гэр гэдэг ,ямар ч хүнд тухтай тавлаг орчинг бүрдүүлсэн тийм л орчин нь байдаг. Гэтэл энэ оршин суугч хэзээ бороо орох бол гэдэгээс айж сууна? Учир нь бороо орсоны дараа 11 давхарт байрлах энэхүү айлын дээврээс борооны ус шүүрч 300 саяын үнэтэй байрыг нь нэг иймэрхүү болгоод байна. Анх байрныхаа захиалгыг авахдаа буух эзэн,буцах хаягтай хэмээн “Номин” хэмээх нэрийг урдаа тавьж байсан энэхүү барилгад асуудал гарахаар буух эзэн алга. Өөр хоорондоо бие биерүүгээ буруугаа чихсээр цаг хугацааг өнгөрөөж, дорвитой арга хэмжээ авалгүй байсаар дараагийн ширүүн бороотой золгох нь . Тус хотхоны 1-дүгээр барилгад байдаг 2-хон пинтхаусны нэг нь ийнхүү дээврээс нь ус шүүрч хана шалаар нь дүүрч ,адаглаад цахилгааны утасруу нь ус орж гал алдвал хэн хариуцлага хүлээх вэ? Энэхүү оршин суугчийн гомдолыг хэрхэн шийдсэн талаар бид эргэн сурвалжлах болно.

Эх сурвалж: paparatsi.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • baagii (August 21, 2013 8:15:10 pm )

    300 n sayiih inged baigaa ym chini 250n sayih buur balarh nee

antalya rent a car