antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2013 Comments are off

“Дархан Минж”-ийн уулзварыг шинэчилж нээлээ

нийтлэсэн Admin

27993“Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчлэхээр төлөвлөснөөс долоо дахь уулзварын шинэчлэлийн ажил дуусаж өнөөдөр албан ёсоор нээлээ. “Нарантуул” худалдааны төв рүү чиглэсэн замуудын огтлолцол учраас хөдөлгөөн ихтэй, байнга түгжрэл үүсдэг энэ уулзварыг өргөтгөн шинэчилснээр зорчих хэсгийн нэвтрэх чадвар сайжирна. Өмнө нь таван эгнээтэй байсан чиглэлүүд найм, дөрвөн эгнээтэй байсан нь зургаан эгнээ бүхий зорчих хэсэгтэй болжээ. “Гудамж” төслийн хүрээнд Өргөө, Саппоро, Дарь-Эх, Сансар, Тээврийн дээд сургууль, Дамбадаржаагийн гэсэн зургаан уулзварыг өргөтгөн шинэчилж ашиглалтад оруулаад байгаа. Өнөөдрийн байдлаар 9 уулзварын зам барилгын ажил ид өрнөж байгаагаас энэ долоо хоногт дахин 4 уулзварын шинэчлэл дуусаж хүлээлгэн өгөх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car