antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 20, 2013 Comments are off

Сэлэнгийн ШГА-ны ахмад Б.Улам-Оргил албан тушаалаа ашиглан бусдыг залилжээ

нийтлэсэн Admin
527-1376963473zuragМанай редакцийн хая­гаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газ­рын дарга Д.Ядамдорж танаа өргөдөл гаргах нь” гэсэн нэгэн захидал иржээ. Тодруулбал эл захидалд ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ахлах нягтлан бодогч Б.Улам-Оргил болон түүний нөхөр Батсүмбэрэл нар Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ж.Намсрайжавыг 2007 оноос хойш өнөөг хүртэл хохироож байгаа тухай өргөдлийг хавсаргажээ.
Бид өмнөх дугаартаа тус аймгийн ШГА-ны хууль бус үйлдлийн талаар мэдээлж байсан.  Ингээд иргэн Ж.Намс­райжав чухам яагаад хохирсныг судлахад 2007 оны долоодугаар сард Б.Улам-Оргил болон Батсүм­­­­бэрэл нараас иргэн Ж.Намсрайжав УБО 33-49 улсын дугаартай “Маяти” маркийн машиныг дөрвөн сая 500 мянган төгрөгөөр авчээ.
Гэтэл Б.Улам-Оргил бо­лон түүний нөхөр бэлэн мөнгөөр зарсан машиныхаа бичиг баримтыг өгөлгүй “Өөр хүний нэр дээр байгаа. Дараа нь чиний нэр дээр шилжүүлж өгье” хэмээн удаа дараа зальдаж, улмаар Завхан аймгийн ШШГА-ны дарга Ш.Болорбат гэгчтэй хуйвалдан бусдад зарсан гэх машинаа өөрийн нэр дээр шилжүүлэн авч өдий болтол хохироожээ.
Хохирогч болох Ж.Намс­рай­жавын өргөдөлд дурдса­наар Б.Улам-Оргилоос ху­дал­дан авсан машин нь Завхан аймгийн  цагдаагийн газрын журмын хашаанд битүүмжлэгдэн хураагдсан байсан аж.
Харин яг ямар замаар дээрх машин Завханы цагдаагийн газрын журмын хашаанд очсон нь учир битүүлэг байсан учраас Ж.Намсрайжав Сэлэнгэ айм­гийн шүүхэд өргөдөл гаргаж хоёр жил гаруй хугацаанд хөөцөлдсөн бай­на.
Гэсэн ч энэ асуудлыг өдий хүртэл шийдэж чадаагүй ажээ. Учир нь шүүхээр асуудлыг шийдүүлэх гэхээр Б.Улам-Оргил бусдад ху­далдсан машинаа “Миний машин” хэмээж, улмаар шүү­хийн шийдвэрийг өөрийн талд гаргуулан, хэр арын хаалгатайгаа харуу­лаад ав­сан байна.
Анхнаасаа эл машин иргэн Ж.Намсрайжавт худал­даг­дахдаа их л будлиантай байсан аж. Тухайл­бал Б.Улам-Оргил Ж.Намс­рай­жавт машинаа зарахаас өмнө бичиг баримтыг нь өөрс­дийнхөө нэрээс хасуулж, Б.Цэцэгдэлгэр гэх эмэгтэйн нэр дээр шилжүүлсэн бай­жээ.
Энэ машин Завхан айм­гийн Тосонцэнгэлийн журмын хашаанд нэг жил гаруй хугацаанд бүх бичиг баримттайгаа битүүм­ж­­лэгдсэн байхад нь хуулийн дагуу ший­дэгдэлгүйгээр Б.Улам-Орги­лын гар дээр очсон нь ч хачирхалтай.
Тухайн үед Ж.Намсрай­жав ШШГА-ны дарга Ш.Болорбаттай очиж уул­зах­даа уг машиныг Б.Улам-Оргилоос худалдан авсан гэдгээ хэлжээ.  Гэтэл Ш.Болорбат “Жур­­­­­мын ха­шаанд байсан хугацааны төлбөр болох нэг сая гаруй төгрөгөө төлж, таны хохир­лыг барагдуулсны дараа Б.Улам-Оргилд өгнө” гэж хэлж байсан аж.
Гэтэл Ж.Намсрайжавт мэдэгдэл­гүйгээр түүний худалдаж ав­сан машиныг шууд л Б.Улам-Оргилд өгөөд явуул­жээ.  Мэдээж үүний дараа тэрбээр яагаад машин өгч явуулсныг, бас журмын хашаанд төлсөн төлбөрийн баримт байгаа эсэхийг асууж л дээ. Хариуд нь Ш.Болорбат “Чамд ха­маа­гүй. Манай ажил бүгд хуулийн дагуу явж байгаа” хэмээн Ж.Намсрайжавыг өрөөнөөсөө хөөж гаргажээ.
Бас нэгэн хачирхалтай зүйл нь төрийн өмнө тангараг өргөсөн гэх Б.Улам-Оргил Ж.Намсрайжавт зарсан машинаа өөр хүнд хоёр сая төгрөгийн барьцаанд тавьж, иргэн Отгонбат гэгчийг ч багагүй хохироогоод авчээ. Энэ мэт үйлдлээр нэг машинаа бусдад дамжуулан олон хүнийг хохироож байсан тухай Ж.Намсрайжав өргө­дөлдөө дурджээ.
Хамгийн гол нь Б.Улам-Оргил шүү­хийн шйидвэрт ажилладаг гэдгээрээ да­лайлган бусдыг айлган сүр­дүүлж, танил талаа ашиглаж хууль бус үйлд­лээ өөрийн талдаа ший­дүүлж, энгийн нэгэн ядарсан иргэдийг ингэж доромжлох нь хуульд хэр нийцтэй юм бол, Д.Ядамдорж дарга аа.
Түүнчлэн Б.Улам-Ор­гилын нөхөр Батсүмбэрэл 2012 оны намар, 2013 оны эхээр хууль бусаар мод бэлдсэн хэргээр цагдаад шалгагдаж, эрүү үүсэхэд тэнсэн харгалзах ял, 27 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гарч байсан гэдэг.
Гэтэл эл 27 сая төгрөгийн торгуулийн шийдвэрийг Б.Улам-Оргил мөн л албан тушаалаа ашиглан хав дарсан тухай өдгөө сэлэнгэчүүд ам дам­жуулан ярьдаг юм.
Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр түүний бусдын зүйлийг залилан хийж хумслах нь хэрээс хэтэрч, олон хүний гомдлыг барж, эцэс сүүлдээ гомдсон иргэд Хууль зүйн яам болон Улсын  Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах хэлтэст хүртэл өргөдөл гар­­гахаар болоод байгаа юм билээ.
Тэгэхээр бусдад ма­шинаа дөрвөн сая 500 мянгаар худалдчихаад  дахин өөр хүнд   барьцаанд тавьж бусдыг  залилсан нь  ШШГЕГ-ын   ажилтнуудад  байх  ёстой  араншин  уу  гэдэгт  хуран­даа  Д.Ядамдорж хариулах л үлдлээ.
Р.Саруул
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car