Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл гарсантай холбоотойгоор орон сууцны эрэлт эрс нэмэгдсэн. Энэ нь ч өчигдөр нээлтээ хийсэн “Шинэ орон сууц экспо-2013” үзэсгэлэн хөл хөдөлгөөн ихтэй байгаагаас харагдаж байсан юм. Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 3 өдөр зохион байгуулж буй энэ удаагийн намрын төрөлжсөн үзэсгэлэнд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани, банк санхүүгийн байгууллага, орон сууц барьж худалдан борлуулж буй нийт 50 орчим компани оролцож байв. Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Монголын барилгын үндэсний ассоциаци зэрэг байгууллагуудаас хамтран зохиож буй тус үзэсгэлэнгийн үеэр иргэд байраа сонгон, тэндээ банкны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлжээ.
Хэдийгээр шинэчлэлийн Засгийн газраас бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогоор ийнхүү найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг гаргасан. Мөн Монголбанкнаас байрны үнийг тогтворжуулах үүднээс 320 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус салбарт хийсэн билээ. Гэсэн хэдий ч тус хөтөлбөр бодит байдал дээр урьдчилгаа 30 хувь болон зах зээлд байгаа орон сууцны өндөр үнээс болоод бага орлогтой бүү хэл дунд орлоготой иргэдэд төдий л хүрч чадахгүй байгаа. Энэ нь ч “Шинэ орон сууц экспо-2013” үзэсгэлэнгийн үеэр харагдаж байсан.
Оюу”ХХК-ийн энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох 58 айлын орон сууц м2 нь нэг сая 500 мянган төгрөг байв. Харин Улаанбаатарын төвийн дүүргүүдэд бол орон сууцны м2-ын үнэ нэг сая 700 мянгаас эхлээд 2 сая 300 мянган төгрөгийн үнэтэй байна.
Орчин үеийн загвартай, цөөн айлын хаусуудийн хувьд бүр 220 сая төгрөгт хүрсэн байгаа бол Канад хаус м2 нь 750 төгрөгөөр барих аж. Гэхдээ үзэсгэлэнд оролцож буй компаниудын орон сууцнуудад ихэвчлэн 2-3 өрөө л үлдсэн байгаа харагдлаа. Харин ашиглалтад орох хугацааны тухайд хамгийн эхнийх нь энэ оны 10 сард байгаа бол цаашлаад ирэх оны 2-3 дугаар улиралд баригдаж дуусах аж. Гэсэн хэдий ч баригдаж буй барилга нь эрэлтээ гүйцэхгүй байгаа энэ үед иргэд баригдаж эхлээгүй байсан ч хамаагүй орон сууцтай болох хүсэлдээ хөтлөгдөн захиалга өгөх нь их байна. Харин арилжааны банкуудын тухайд сүүлийн үед гадуур орон сууцны зээлд хязгаарлалт тавьсан гэсэн яриаг үгүйсгэж байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 18, 2013 12:04:26 pm )
bitgii hudlaa shaaaaa
-
kk (August 18, 2013 12:04:46 pm )
bitgii hudlaa shaaaaa
-
amerikt amidardag emegtei (August 19, 2013 5:40:36 am )
arai dendyy um,ene ynetei bairiig n bitii avaachee,ard tymen minee, boon zeelend hamragddag ochnoon hyy tolood olon jil tolood tolood diilehgyui etsest n bairchygyui yldene ,amerikt yag tegsiin.odoo bol mongolin bair amerikiin bairnaas ynetei bolson bna,end amidralin ortog yamar bilee,heden dollarin tsalintai bilee.mongold heden togrog avch bna,ingej ard tymnee moljdog orong bi l lav medehgyui um bna .2 hon saya hyn amidaa ynegyuui bair ogson ch bolmoor btal .,nasaaraaa tolood ch diilehgyui ene ih ondor ynetei hogiin barilgaar ulaanbaatar hot dyyrcheed ,bhad yne n ulam l hadaad tengert tullaaa.bolioosoi bilee,manai ard tymen heterhii noomoi hylzengyui umaa
-
монгол германаас (August 19, 2013 4:16:06 pm )
та бүхэнд нэг жишээ хэлье. германд жилийн хамгийн бага цалин 44 000 евро. 1м2 байрны үнэ 750еврогоос доош гэж бна лээ. жилийн зээлийн хүү2хувь. ийм байхад манайд ямар бна? та бүхэн бод доо
-
Anonymous (August 20, 2013 1:42:07 am )
Unee nemsen companiudad ondor une tutamd ondor tatvar noogduuldag xuulx bolovsruulaachee
5 Comments