Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орлоо гэх мэдээлэл гараад байгаа. Тодруулбал, иргэд найман хувийн зээлээр шинэ орон сууц авах бол м2-ын дээд үнэ нь 2.2 сая төгрөг, хуучин байр авах бол м2-ын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамлаж, өөрчилсөн байна гэх мэдээлэл байв.
Харин энэ мэдээллийг Монголын барилгын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэндамба, Монголбанкны зүгээс үгүйсгсэн байна.
Тиймээс найман хувийн хүүтэй зээлийн журамд өөрчлөлт орж, байрны үнийг тогтоосон гэдэг яриа хэн нэгний санаатайгаар дэгдээсэн цуурхал бололтой. Магадгүй шинэ, хуучин зарагдахгүй байгаа байраа үнэд оруулах гэсэн, хүмүүсийн сэтгэл санааг үймүүлэх гэсэн үл хөдлөх хөрөнгийн наймаагаар гаршсан хэдэн ченжүүдийн тараасан явуулга ч байхыг үгүйсгэхгүй гэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
MAN-iin daalgavaraar Davaasure bitgii davar (August 14, 2013 1:04:45 pm )
Байрны үнээ нэмсэн комданиудтай хариуцлага тооцож үнэ нэмсэн хэмжээгээр нь татвар аваачээ тэгэхгүй бол алтаар барьчихсан юм шиг давараад наад АН-ын Засгийн бодлогыг хавчаад боогоод байна төр эдэнд төмөр нүүрээ харуулах цаг болсон. Засгийн газрын бодлогыг гуйвуулж ашиг олох хэрэгслэл болгосон комданиудад давхар татвар ноогдуулдаг хууль дүрэм гарга
-
zochin (August 14, 2013 1:33:37 pm )
Bairnii une denduu huurugduj usuj bn shuude ene deer suuj baigaa erguu malnuud yu harj bgaa bol
-
Зочин (August 14, 2013 3:45:54 pm )
Банкууд орон сууцны үнийг хөөргөхгүй байх арга хэмжээг ийм байдлаар авсан нь дээр л дээ. Тэгэхгүй бол арай дэндүү өндөр үнэтэй болгоод байна. шинэ байрны м2-ын дээд үнэ нь 2.2 сая төгрөг, хуучин байр авах бол м2-ын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй. хэрвээ энэ м.кв-с давсан үнэтэй байр ороод ирвэл санхүүжүүлэхгүй гээд суучихад байрны үнэ буурна л даа.
3 Comments