antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 13, 2013 2 comments

Замын хөдөлгөөний зөрчил 40 гаруй хувиар буурчээ

нийтлэсэн Admin

камерЗамын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан билээ. Шинэ журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд замын хөдөлгөөний зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурчээ.   8 сарын 10-ны байдлаар нийтдээ  3 650 000  төгрөгийг торгууль төлөгдсөн бөгөөд хаяг нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар 149 торгуулийн хуудас буцаагдсан байна. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс 11 цэг дээр тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн болон уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг илрүүлж, баримтаар баталгаажуулж байгаа юм.  Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата Төв”-өөс авч, торгуулийн мэдээллийг шуудангаар тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэж байгаа юм.  Өнгөрсөн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаар давхардсан, тухайн дугаар дээр бүртгэл олдохгүй байх зэрэг хүндрэлтэй асуудлууд гарсан байна. Цаашид дугаарын давхардлыг арилгах, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягийг тодорхой болгож, эзэмшигч нь тодорхойгүй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хүчингүй болгох зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн удирдлагуудад уламжилсан байна. Тиймээс энэ асуудлаар тодорхой үе шаттай ажил зохион байгуулж, хэрэгжүүлэхийг нийслэлийн удирдлагаас холбогдох албаныханд үүрэг болгожээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • maid nanny service manila household help driver baby nannies kids school cleaning (September 06, 2013 3:33:33 am )

    518660 733198Hello, Neat post. There is really a issue together with your web site in internet explorer, could test this

  • How To Motivate Yourself (September 12, 2013 3:57:37 am )

    51839 292635Oh my goodness! an remarkable write-up dude. A lot of thanks Even so My business is experiencing trouble with ur rss . Do not know why Struggle to sign up to it. Can there be every person finding identical rss dilemma? Anyone who knows kindly respond. Thnkx 656211

antalya rent a car