antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2013 2 comments

Аж ахуйн нэгжүүдэд борооны усаа зайлуулахыг уриаллаа

нийтлэсэн Admin

усСүүлийн өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орж байгаа нь иргэдийн хувьд багагүй бэрхшээлийг дагуулаад байна. Ихэнх аж ахуйн нэгж гадна орчиндоо үерийн усны суваггүй, ус зайлуулах зориулалтын налуу үүсгээгүйгээс их хэмжээний шалбааг, ус тогтож хүндрэл үүсгээд байгаа юм.

“Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 м хүртэл нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажиллана” гэж НИТХ-аас тогтоосон. Өвлийн улиралд цас мөсөө арилган, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг  ч бороо үргэлжлэн орж байгаа энэ үед ямар ч арга хэмжээ авахгүй байгаа байгууллагуудад нийслэлийн Хот тохижилтын газраас хугацаатай мэдэгдэл явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Соёл Урлагийн Их Сургууль, “Хаан гэр”, BBQ ресторан зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргэсэн байна. Уг мэдэгдлийг биелүүлж, нийслэлийн хотынхоо цэвэр цэмцгэр байдлыг ханган, иргэдийн тав тухтай амьдралын төлөө санаачлагатай, хариуцлагатай ажиллахыг нийт аж ахуйн нэгж, албан байгууллагуудад уриалсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ШУУРХАЙ (August 06, 2013 5:27:17 pm )

    ЗӨВ ШҮҮ
    ОРОРЫН 03 ХОНОГ БОРООТОЙ ГЭСЭН ШҮҮ

  • custom dress shirts (September 05, 2013 8:57:33 pm )

    826625 923010Hi, Neat post. There

antalya rent a car