Японы сумо бөхийн спортоос, Улсын их хурлын гишүүний суудалд заларсан Д.Батбаяр манай тэргүүн баяжуудын нэг билээ. Тэрээр өөрийн анхны эхнэрээ хаяж дуучин Т.Баясгалантай дэр нэгтгэж нэг хэсэг шуугиан тарьсан билээ. Харин дуучин Баясгалан жирийн нэг хар бор амьдралаас дээдсийн амьдралд заларч тайзнаа гарахаан болиод удаж буй. Хайрт баян нөхөр нь залуухан эхнэрээ мөнгөөр дутаалгүй эрхлүүлж Монголын хэвлэл мэдээллийн салбараар тоглуулж байгаа. Тэрээр Д.Батбаяр өмнө нь эхнэртээ зориулан “Эх орон” телевизийг худалдан авч өгч байсан бол дараа нь “Соронз” сэтгүүлд хөрөнгө оруулж, “Соён гэгээрүүлэгч” сувгийг дэмжин, “Жигүүр Гранд” группын дэргэдэх “Эко” телевизэд мөн хамтран хувь нийлүүлж байсан юм.
Тэгвэл энэ удаад Өвөрмонголын “Одон” телевизийн Монгол дахь салбар телевизэд тэрбээр хөрөнгө оруулсан бөгөөд мөн л эхнэр Баясгаландаа өгөх гэнэ.
Сонирхуулахад, Д.Батбаярын хөрөнгө оруулсан “Одон” телевизийн гүйцэтгэх захирлаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцийн “Хар цагаан” нэвтрүүлгээрээ үзэгчдийн танил болсон Го Пи Мин Бадарч ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
1 (August 05, 2013 6:55:02 pm )
umhii 2 hoshogo
-
nasaa (August 05, 2013 7:01:27 pm )
ugee zow bichchiheed hun doromjlooch
-
battugsbattugsbataa (August 05, 2013 7:26:42 pm )
mongoliin olon niitiin TV-iin niigem ediin zasgiin redaktsd hen ajilladag yum bolj bnaa oilgosongyi
-
ÀÐÀÉ×äÝÝ (August 06, 2013 10:19:49 am )
õÿòàäóóä á¿õ ñàëáàðò áàéäàã áîë÷èëîî , Á¿¿ð òýëâèçýí õ¿ðòýë îðîîä èðöýí áàéíøäýý . Õóóëèàðàà áîëîõã¿é áàéëã¿éäýý ÌÝääÝà կ̯¯ÑÝÍ ÒÎäÐÓÓËÀÀ×ÝÝ ÑÝÒï¯Ë×äÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝ
-
-
araichdee (August 06, 2013 10:17:06 am )
õÿòàäóóä á¿õ ñàëáàðò áàéäàã áîë÷èëîî , Á¿¿ð òýëâèçýí õ¿ðòýë îðîîä èðöýí áàéíøäýý . Õóóëèàðàà áîëîõã¿é áàéëã¿éäýý ÌÝääÝà կ̯¯ÑÝÍ ÒÎäÐÓÓËÀÀ×ÝÝ ÑÝÒï¯Ë×äÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝÝ
5 Comments