antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 5, 2013 Comments are off

Хурд хэтрүүлсэн 2006 зөрчил илэрчээ

нийтлэсэн Admin
99999Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагын үндсэн дээр холбогдох хууль дүрмийн дагуу “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧИЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЖУРАМ”-ыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчмд батлаж, энэхүү журам 8 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн юм.  Журам хэрэгжсэн өдрөөс эхлэн 8 сарын 4-нийг дуустал нийслэлийн хэмжээнд хурд хэтрүүлсэн 2006 зөрчил, гэрлэн дохионы 817 зөрчил илэрчээ.  Зөрчил гаргасан жолоочид торгуулийн хуудсыг хэвлэн хүргүүлэх ажил явагдаж байгаа бөгөөд торгуулийн хуудсыг хэвлэгдсэнээс хойш 1-3 хоногийн дотор тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар хүргэх ёстой юм. Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь торгуулийн хуудсыг хүлээн авнаас хойш 14 хоногийн дотор торгуулийн төлбөр болох 10 000 төгрөгийг Төрийн сангийн дансанд  байршуулах үүрэгтэй.  Иймд замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслийн жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, дүрмийн дагуу оролцохыг  уриалж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car