antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 5, 2013 2 comments

О. Энхбат мөнгөн медаль хүртлээ

нийтлэсэн Admin

44556Гардан тулааны спортын хамгийн сүүлийн үеийн, шинэлэг төрөл болох Кудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумб улсын Кали хотод өнгөрсөн сарын 25-аас энэ сарын 4-нийг хүртэл зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монголын Кудогийн шигшээ багийн тамирчин О. Энхбат эх орноо төлөөлөн амжилттай оролцож мөнгөн медальтай эх орондоо ирлээ. Тус тэмцээнд дэлхийн 16 орны тамирчин Олон улсын кудогийн холбооны сонгон шалгаруулалтаар оролцсон байна. Манай тамирчны хувьд  Кудогийн улсын аварга,  2008 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2008 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр мөнгөн медаль, 2010 онд ОХУ-д болсон Оросын цомын аварга шалгаруулах тэмцээнд тусгай байрт шалгарч байсан туршлагатай сайн тамирчин юм. Мөн тэрбээр 2011 онд ОХУ-ын Москва хотод зохиогдсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд шагналт V байр эзэлсэнээс гадна хамгийн түргэн хугацаанд ялалт байгуулсан тамирчнаар шалгарч байжээ. Эдгээр амжилтаараа Ази тивээс шалгарч дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхийг олж авсан. О.Энхбат нийт дөрвөн тоглолт хийж Бразил, Мексик, Колумб улсын тамирчдыг ялж, алтан медалийн төлөө тоглохдоо Япон улсын тамирчинд торгуулийн хуудсаар хожигдож мөнгөн медалийн эзэн болсон байна.

“Кудо”-гийн спорт нь япон улсаас гаралтай бөгөөд одоогоор дэлхийн 67 оронд хөгжөөд байгаа аж. Харин манай улсад 2005 оноос хөгжиж эхэлсэн. Энэ спортоор 500 гаруй хүн хичээллэдэг гэсэн судалгаа бий. Энэхүү спортыг олимпийн төрөлд оруулахаар Олон улсын Кудогийн холбооны удирдлагууд сүүлийн хэдэн жил идэвхитэй ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Otgontsetseg (August 06, 2013 11:28:55 am )

    Mongolchuud lag shuu delhiid neree tsuuraituulj bna data Enkhbataa chi shuu

  • Otgontsetseg (August 06, 2013 11:29:54 am )

    Mongolchuud lag shuu delhiid neree tsuuraituulj bna Enkhbataa chi shuu

antalya rent a car