Монголын морин спорт, уяачдын холбооны санаачилгаар дэлхийд анх удаа 3000 морь уралдуулж, 10 мянган морьтон нэгэн дор жагсах үйл явдал болох гэж байна.
Монгол Улсад “Адууны яам” үүсэн байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд Гиннесийн дээд амжилтыг тогтоох зорилгоор зохион байгуулах тус уралдаан энэ сарын 9-10-ны өдрүүдэд эртний түүхт Хүй мандалын ногоон дэвжээнд болох аж. Нийт 22 километр зайд морьд уралдах бөгөөд уралдааны замыг Улаанбаатар, Төвийн, Хангайн, Говийн, Зүүн, Баруун гэсэн үндсэн зургаан хэсэгт хувааж, нэг хэсэгт нь 500 морь уралдахаар зохион байгуулж байгаа юм байна. Мөн 10 мянган морьтны жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид манлайлан жагсч, дэлхийд дээд амжилт тогтоосноор оролцсон бүх хүмүүст Гиннесийн амжилтын батламж гардуулах аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.