
Засгийн газрын 2012 оны нэгдүгээр сарын 18-ны 19 дүгээр тогтоолоор Сургалтын төрийн сангийн тэтгэлэг олгох журмыг баталжээ. Ингэхдээ оюутнуудад төрөөс эх орны хишиг 500 мянган төгрөг, 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох болсноор төрийн албан хаагчийн нэг хүүхэд үнэгүй сурах, мөн гурван хүүхэдтэй айлын нэг хүүхэд үнэгүй сурах гэсэн заалтуудыг тус журмаас хасчээ. Үүний дагуу 2012-2013 оны хичээлийн жилд оюутнуудад сургалтын төрийн сангийн тэтгэлэг олгосон байна. Ирж буй 2013-2014 оны хичээлийн жилд мөн энэ журмыг мөрдөж тэтгэлэг олгох юм байна. Тиймээс энэ жил төрийн сангийн хөнгөлөлттэй зээлийн журамд өөрчлөлт ороогүй гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.