Төрсөн өдрөөрөө УДЭТ-ынхаа ажлаас халагдсан гэх жүжигчин Ганчимэг найз залуутай болжээ.
Театрынхаа Уранчимэг, Ганцэцэг эгчтэйгээ дотно байх болсон залуу жүжигчин тэндэнтэй G.U.G уран бүтээлийн нэгдэл байгуулж анхны бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо зураг авалтад яваад ирсэн билээ. Үүнээс болж театрын ажлаа цалгардуулж ажлаасаа халагдсан гэх яриа бий ч тэрбээр энэ тухайгаа өөрөө хэлээгүй байгаа юм.
Түүний найз залуу Энхүүш нь мөн тус кинонд тоглосон бөгөөд жүжигчин мэргэжилтэй гэнэ. Тэд хүүхдийн ордонд хамт хичээллэдэг байсан бөгөөд нэг газар хамт тоглож өссөн хар багын найзууд юм байна. Энхүүш нь Солонгос улсад жүжигчний мэргэжлээр төгсөж энэ жил эх орондоо ирсэн даруйдаа багын найз Ганаатайгаа хамтран тоглосон кино нь энэ аж. Түүний найз залуу дунд ангид сурдаг байхдаа Гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Миний найз” нэртэй дууны клипэнд тоглож байжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.