Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь, дунд ахлах ангийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн болон ерөнхий боловсролын сургуульд гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр хангадаг болсон. Мөн БШУЯ-наас нэгдүгээр ангийн сурах бичгийг жил бүр 100 хувь хэвлэн нийлүүлдэг. Харин 2-5 дугаар ангийн сурах бичгүүдийн хувьд өмнө жилүүдэд хэвлэн нийлүүлсэн хэрэглэж болох сурах бичгүүдийг дараа жилд нь үргэлжлүүлэн ашигладаг аж. Тиймээс өмнө хэвлэгдсэн сурах бичигтэйгээ энэ жилийн шинэ сурах бичиг нийлээд улсын сургуулийн 1-5 дугаар ангийн сурах бичгүүд бүрэн хангагдаж байгаа гэнэ.
Тодруулбал, 2013-2014 оны хичээлийн жилд хэрэглэгдэх 1-5 дугаар ангийн сурах бичгүүдийг бүрэн хэвлэж дууссан бөгөөд нийлүүлж эхэлсэн байна. Нийт 38 нэр төрлийн 731654 ширхэг сурах бичиг хэвлэгдсэн бөгөөд аймаг нийслэлийн боловсролын газруудад нийлүүлээд эхэлсэн ажээ. Харин ахлах ангийн буюу 6-12 дугаар ангийн сурагчдын сурах бичиг ирэх сарын 15 гэхэд бүрэн хэвлэгдэж дуусах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.