antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2013 Comments are off

ОБЕГ-аас анхааруулж байна

нийтлэсэн Admin

tuul-gol-1-(1)Ойрын өдрүүдэд бороо их орсны улмаас томоохон голууд үерлэж байгаа. Гэтэл иргэд анхаарал болгоомжгүйгээс голд живж амиа алдах нь ихэсчээ. Тодруулбал Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт Сэлэнгэ голд Сүхбаатар сумын харьяат 27 настай иргэн живж амиа алдсан бол Улаанбаатар хотын харьяат 40 настай иргэн тус голд живж нас баржээ. Түүнчлэн Өчигдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 47 настай эрэгтэй хүн Туул голд хөл алдаж амь насаа алдсан бол хоёр хоногийн өмнө Булган аймгийн нутаг дэвсгэрт Орхон голд “Ланд круйзер-105” маркийн автомашинтайгаа явж байсан таван зорчигч Орхон голын усанд урссан байна. Тухайн үед автомашинд явж байсан таван хүн амь насаа алджээ. Амиа алдагчдын гурав нь насанд хүрсэн хүн, хоёр нь хүүхэд байжээ.  Энэ мэт сүүлийн өдрүүдэд үер усны аюулаас болж хүний амь нас эрүүл мэнд хохирох явдал их гарсаар байгаа аж. Тиймээс иргэд орон нутагруу амралт зугаалгаар явахдаа өөрсдийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байгааг ОБЕГ-аас анхааруулж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car