antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2013 1 comment

Б.Амархүү уртын дуу дуулна

нийтлэсэн Admin

amarhuuuБагаасаа л аавыгаа дагаж Буриад улсыг зорьж урлагт ойр өссөн дуучин Б.Амархүү Буриад улсын ардын жүжигчин, МУ-ын СТА, ОХУ-ын “Премьер министр” хамтлагийн дуучин болж урлагт өөрийн гэсэн мөрөө үлдээсээр байгаа.

Дуулах сонирхолтой хүүхэд байхаас нь эмээ, өвөө нь түүнийг дэмжиж “Миний хүүд бурханаас заяасан байгалийн авъяас байгаа” хэмээн урамшуулсан нь өнөөдөр Б.Амархүүг дуучин болох замд нь хөтлөх үүд хаалгыг нээсэн гэж хэлж болох юм. Нэгдүгээр ангидаа Улаан-Үдийн Төмөр замчдын соёлын төвийн “Веселушки” ардын урлагийн хамтлагт орж, поп хөгжимд татагдаж, эстрадын дуу дуулаачийн студид хичээллэж, сургуулиа төгсөхөд аавынх нь ажлын нөхөд театрт дуучнаар хүчээ сорихыг урьсан бөгөөд тэрээр хоромхон зуур гоцлол дуучин болсон гэдэг. Өдгөө эх орондоо “Universe Best Song`s” уралдааны шүүгчээр ажиллах болсон Б.Амаархүү оролцогчдод мэргэжлийн талаас чадварлаг гэгчийн зөвлөгөө өгчихдөг.

Орос хэлээр гаргууд ярьж, дуулдаг тэрбээр эх хэлнээсээ ч илүү Орос хэлийг эзэмшсэн гэхэд болох ч эх хэлнээ хэд хэдэн поп стилийн дуу дуулж элэг нэгтнээ баярлуулах болсон. Гэхдээ тэрбээр Монгол дуучин хүн болж төрснийхөө хэргийг гаргаж уртын дуу дуулж сурж байгаа гэнэ. Энэ саналыг Б.Амархүүд өвөө нь тавьсан бөгөөд цаг хугацаа байгаа учир уртын дуу сайн дуулж сурсныхаа дараа уран бүтээл гаргаад зогсохгүй цомог ч гаргаж болохыг үгүйсгэхгүй байгаа ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • иргэн (July 30, 2013 6:55:38 pm )

    за чи уртын дуу дуулаад байгаарай , Тэгж ч нэг тоглоод байхаар урлаг биш шүү , хол очиж ****** даа

antalya rent a car